White Hart Lane -ийн түүх

WHL-ы эхний хэсэг 1899 онд баригдсан бөгөөд High Road дахь White Hart хэмээн нэрлэдэг Паб-ын эзэн George Beckwith анх санаачлан бариулжээ. Цэнгэлдэх барих газрыг өмнө нь Charrington хэмээх шар айрагны газар эзэмшдэг байсан ба хаяагдсан үржүүлгийн газар байсан юм.
Northumberland Park -ийн төмөр замын зогсоолын дэргэдэх нэгэн фирм дээрээс ашиглагдаж байсан төмөр тавцангуудыг аван дахин засварлаж 2500 суудал засчээ, мөн HighRoad дахь төв хэсэгт 750 хүний зогсоо тавцанг байгуулжээ.

Ингээд WHL-д анхны тоглолт 1899 оны 9 сарын 4нд болсон ба ривал клуб болох Notts County-г хүлээн авсан юм. Notts County тэр үед 1-р дивизонд тоглодог байсан ба түүхэн нөхөрсөг тоглолтыг 5000 фанатууд үзэж SPURS 4-1 харьцаагаар ялалт байгуулж сенсаци дэгдээсэн юм. Долоо хоногийн дараа болсон Өмнөдийн лигийн анхны аврага шалгаруулах тэмцээний хүрээнд QPR клубтэй хийсэн тоглолтыг цэнгэлдэхрүү 11 000 фанат үзэхээр яаран гарсан гэдэг. Уг тоглолтонд SPURS 1-0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Үүнээс хойш 5 жилийн дотор WHL-ы төв хэсэг 32 000 хүний багтаамжтай болтлоо өргөжсөн байна. Клубын удирдлагууд үүндээ сэтгэл ханалгүй клубын санхүүг сайжруулах, түрээсийн нөхцөл зэрэг шалтгаанаас болж 1905 онд 1 фунтын үнэтэй хязгаарлагдмал хувьцаа гаргасан нь эергээр нөлөөлж эхэлжээ. Лигийн хоёрдугаар зэрэглэлд баттай байр сууриа эзлээд байсан 1908 онд Шотландын алдарт архитекторч Archibald Leitch-ыг урьж цэнгэлдэхийн шинэ хэсгийг бариулах ажлыг эхлүүлсэн байна. 1909 оны 9 сарын 11нд лигийн анхны тэмцээнд Manchester United клубтэй тоглохын өмнө 5300 хүний суудалтай Баруун хэсэг шинээр ашиглалтанд оржээ. Улирлын төгсгөлд клубын хүрэл бэлгэ тэмдэгийг(The Cockerel) цэнгэлдэхэд суурлиулжээ. Тухайн жил Зүүн хэсгийг саравчтай болгох ажил эхлэж 1911 он гэхэд 50 000 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.

1921 онд FA Cup-ын шигшээд ялсан орлогоороо Paxton road(Хойд хэсэг) хоёр жилийн дараа Park lane(Өмнөд хэсэг)-ыг өргөтгөх боломж гарсан юм. Төслийг дахин Archibald Leitch удирдсан ба цэнгэлдэхийг 58 000 хүний багтаамжтай болгох зорилт тавьжээ.
1921 онд цэнгэлдэхийн өмнө байрлах Red House-ыг худалдан авч клубын төв байр болгон засварлажээ. Red House-ыг өмнө нь олон жилийн турш зоогийн газар болон кафе хэлбэрээр ашиглаж иржээ. 1934 онд Зүүн хэсгийг бүрэн ашиглалтанд оруулсан ба ингэснээр 80 000 хүний багтаамжтай болсон юм(Тухайн үеийн зардалаар 60 000фунт). 1937 онд High road-д дахин засварын ажил хийгджээ. Ингээд 1938 оны 3 сарын 5 ны нарлаг сайхан өдөр FA Cup-д Sunderland клубыг хүлээж авсан тоглолтонд 75 038 үзэгч цугларсан нь цэнгэлдэхийн рекорд болон үлдсэн юм. 1952 онд цэнгэлдэхийн зүлгийг ч сэргээх ажил эхэлсэн ба сонирхолтой нь зүлгэн доороос нь хуучин усны сав, зэс хоолойноос эхлээд хуучин үржүүлгийн газрын сэг зэмүүд гарч ирсэн байдаг. 1953 онд WHL-д анх удаа гэрэлтүүлэг байрлуулсан байна.
Дараагийн он жилүүдэд WHL-д дөрвөн хэсэгт нь суудлууд нэмэх, гэрэлтүүлэгийн системийг шинэчлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлууд хийгдэж ирсэн байна. Харин 1980 оны 11 сард хуучин Баруун хэсгийг шинэчлэх байсан ч санхүүгийн асуудлаас болж бүрэн буулгах шийдвэр гаргасан байна. Ингээд 1982 оны 2 сарын 6нд Wolves-ын эсрэг тоглолтонд шинэчлэгдсэн WHL нээлтээ хийсэн юм. 1989 онд гол гэрэлтүүлэг болон зүүн, баруун дээврийг шинэчилж Зүүн хэсгийг сэргээх ажил эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор ирэх жил нь дуусгах байсан ч клубын санхүү дотоод асуудлаас болж удааширч 1992 он гэхэд зөвхөн сэргээх ажил л эхэлжээ. Дараа жилээс нь энэ бүхэн дээрдэж Зүүн баруун хэсгүүдийг холбох ажил эхэлж, Өмнөд хэсгийн дээврийг сэргээх ажил эхэлжээ. Клубын удирдлагуудаас 1995 онд фанатууддаа зориулан тоглолтыг илүү амьд мэдрэх үүднээс нь нэгэн гайхалтай бэлэг барьсан нь SONY компаний Jumbotron дэлгэцийг цэнгэлдэхэд байрлуулсан явдал юм. 1997-1998 улирлын төгсгөлд Хойд хэсэгт өөрчлөлт оруулсан ба ингэснээр одоогийн бидний мэдэх 36240 хүний суудалтай гайхалтай WHL маань одоогийн дүр төрхөө олжээ. 2012 онд Лондонд болсон Олимпын цэнгэлдэхийг Tottenham клуб эзэмшинэ гэсэн яриа гарч байсан ч азаар энэ зүйл болоогүй түүхт WHL цэнгэлдэхдээ үлдсэн юм. WHL-д хөлбөмбөгөөс гадна Америк хөлбөмбөг, бокс зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан. Мөн Английн U21 шигшээгийн үндсэн талбайгаар сонгогдсон юм. WHL нь бүх улиралд ашиглах зүлэг, өсгөж бууруулдаг гэрэл, SGL хяналтын систем, автомат усны систем, дулааны шийдэл гээд орчин үеийн бүх л технологийг ашигладаг юм. Тоглолтгүй үеүүдэд тайз засаж дэлгэц ашиглаж бүр бичлэг хийж төрсөн өдөр, хурим гээд хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг ч зохион байгуулж болдог юм байна.

Хойд хэсэг буюу Paxton Road (10 086)
Өмнөд хэсэг буюу Park lane (8633)
Баруун хэсэг буюу High road (6890)
Зүүн хэсэг буюу Worcester Avenue (10691) Нийт: 36 240

WHL-ы хамгийн том ялалт бол Crewe Alexander клубыг 13-2 FA Cup-д бут ниргэсэн тоглолт юм.

Зураг