Spurs v Bournemouth тоглолтын өмнө

Spurs v Bournemouth тоглолтын өмнө

ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. A.F.C BOURNEMOUTH

Хэзээ : 2016.03.21 Даваа гараг
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт: 00.00 (Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Neil Swarbrick, 4 дэх шүүгч I.Williamson
Лигийн форм: Tottenham – WWWLDW, Bournemouth – LLDWWW

Энэ амралтын өдрүүдэд ПЛ-ын 31-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Энэ хүрээнд Хойд Лондонгийн Tottenham Hotspur клүб Баруун Өмнөд Английн төлөөлөл Bournemouth-ыг анх удаагаа ПЛ-ын хүрээнд угтан авах гэж байна. зочилж талбайн эзэн 2 клүб хамгийн анх 1941 оны 02-р сарын 15-нд Дайны он жилүүдэд хэдхэн удаа зохиогдож байсан “War Cup” нэртэй лигт таарч байжээ. Тухайн тоглолтонд 4-1 харьцаагаар Spurs ялж байсан түүхтэй. Үүнээс хойш 2 клүб ердөө 7 удаа таарч байсанаас 5 нь нөхөрсөг тоглолт байсан юм. Хамгийн сүүлд албан ёсны тэмцээнд 1957 оны 02-р сарын 16нд таарч байсан юм.(FA Cup 5-р шат) Энэ улиралд таарсан эхний тоглолтонд 1-5 харьцаагаар Spurs ялсан билээ.

Тоглолтын өмнө Spurs 58 оноотой хүснэгтийн 2-т яваа бол Bournemouth 38 оноотой 13-т явж байна.

Bournemouth-аас C.Wilson, J.Stanislas, T.Mings нар гэмтэлийн улмаас тоглолтыг өнжих бол H.Arter гэмтэлээс эргэн ирж байна.

Spurs-ээс Jan Vertonghen, Clinton N’Jie, Nabil Bentaleb, Ben Davies нар гэмтэлийн улмаас тоглохгүй бол бусад тоглогчид бэлэн.

Bournemouth-ын тоглох магадлалтай тактик 4-4-1-1
Spurs-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:
• Spurs 1984-1985 улиралд 30 тойргийн дараа 58 оноотой явж байсан амжилтаа давтаад байгаа.
• Почын баг гэртээ хийсэн ПЛ-ын сүүлийн 16 тоглолтонд 2 удаа л ялагдсан (9W, 5D, 2L)
• Spurs 30 тойргийн дараа ердөө 24 гоол алдаад байгаа нь лигт тэргүүлэх үзүүлэлт төдийгүй багийн дээд амжилт юм.
• Spurs ялагдаж явсан байдалаас 18 оноо авсан нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт.
• Harry Kane ПЛ-ын сүүлийн 9 тоглолтондоо 8 гоол оруулаад байгаа бөгөөд бүх тэмцээнийг оролцуулаад энэ улиралд 22 гоол оруулсан.
• Dele Alli энэ улиралд 10 гоолын дамжуулалт өгсөн нь багтаа тэргүүлэх үзүүлэлт. Үүнийхээ 5-г 2016 он гарсанаас хойш өгсөн бөгөөд ПЛ-т бүх тоглогчидыг тэргүүлэх үзүүлэлт.
• Интоорууд ПЛ-ын сүүлийн 3-н тоглолтоноо дарааллан ялалт байгуулаад байгаа бөгөөд тэд ПЛ-т 4 дарааллан ялалт байгуулж үзээгүй.
• Интоорууд сүүлийн 9 тоглолтоос 17 оноо цуглуулаад байна. (5W, 2D, 2L)
• Интоорууд 12-р сарын 28нд Arsenal-д ялагдсанаас хойш айлын талбайд ялагдаагүй яваа.
• Интоорууд 12 сарын эхнээс хойш 28 оноо цуглуулаад байгаа нь зөвхөн лигийн тэргүүлэгчидийн ард бичигдэх өндөр үзүүлэлт. (Leicester-37, Tottenham-33)
• 2 тал нэг тоглолтонд гүйж байгаа км-ээрээ лигт тэргүүлж байгаа. (Bournemouth 117км, Tottenham 116км)
• Интооруудаас 13 өөр тоглогч гоол оруулаад байгаа ч 9 сард гэмтэл авсан Calum Wison багийн мэргэн бууч хэвээрээ байгаа (5)
• Andrew Surman 361 км гүйсэн нь ПЛ-т бүх тоглогчидыг тэргүүлэх үзүүлэлт.
• Spurs-ын хувьд Интооруудыг хожсон хамгийн том хожил нь 6-1 (1941.02.22)
• Интооруудын хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 3-1 (1957.02.16)
• Spurs-ын дундаж нас 24.4 бол Bournemouth-ын дундаж нас 27.3
• Spurs-ын дундаж өндөр 182.8 бол Bournemouth-ынх 180.7см.

‪#‎COYS‬

1379598_1316349795045720_4410629000361652707_n

Attachment

1379598_1316349795045720_4410629000361652707_n 1379598_1316349795045720_4410629000361652707_n derby-copy-768x403 copy

Зураг