Тоби Алдервэйрелд

4
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарБельги, Антверп
  • Өмсгөл4
  • Дебют огноо

2014-2015 оны улирлыг Атлетико Мадридаас Пример лигийн Соутхамптон клубт тун амжилттай зээлээр тоглож өнгөрүүлсэн Бельги хамгаалагч Тоби Алдервэйрелдтэй улирал дуусгаад Спөрс холбогдож эгнээндээ нэгтгэсэн юм.

2015 оны 7 сарын 8-нд Тоби албан ёсоор Тоттэнхэмийн тоглогч болж 2020 оны зун хүртэл буюу 5 жилийн гэрээ үзэглэсэн.

Энэхүү наймаанд Спөрс Атлетикод 11.5 сая фунт төлсөн бөгөөд Тоби Спөрст ирсэнээр Голландын Аякст мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж асан Ян Вертонген, Кристиан Эриксен нартай дахин нэгдсэн билээ.

Тэрээр клубын төлөөх албан бус анхны тоглолтоо “MLS – ийн Бүх Одод” – ийн багийн эсрэг нөхөрсөг тоглолтонд хийсэн бөгөөд Федерико Фазиогоор сэлгэгдэн талбайд гарсан.

Харин албан ёсны дебут тоглолтоо Пример лигийн нээлтийн тоглолтонд Манчестер Юнайтедийн эсрэг хийсэн ба 9-р сарын 26-нд Манчестер Ситиг 4:1-ээр буулган авсан тоглолтонд Спөрсийн төлөөх анхны гоолоо оруулсан юм.

Тоби дебут улиралдаа үнэхээр өндөр түвшний тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд лигийн 29-н тойргийн бүх тоглолтонд гараанаас тоглож, тус бүх тоглолтондоо талбайд 90 минутын турш багийнхаа хамгаалалтын ноён нуруу болж байлаа.

Амжилтууд:

Аякст:
– Голландын лигийн аварга (3 удаа) 2010–11, 2011–12, 2012–13
-
 Голландын Цомын аварга – 2009-2010
– Голландын Супер Цом – 2013

Атлетико Мадрид:
– Ла Лигийн Аварга – 2013-2014
– Аваргуудын лигийн аман хүзүү – 2013-2014

Сонихуулахад:

– Тоби Аякст байхдаа 2010 онд клубын оны шилдэг залуу тоглогчоор тодорч байсан бөгөөд тус шагналыг Ян вертонген (2008 онд), Кристиан Эриксен (2011) онд мөн Аякст байхдаа авч байжээ.

– Алдервэйрелд Аяксын төлөө Лиг, Цом, Европын нийт 186 тоглолтонд оролцож 15 гоол оруулж байсан.

– 2013 онд Аяксыг орхиж Испанийн Атлетико Мадридтай нэгдэж дебут улиралдаа 22 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан бол дараагын улиралд нь Сотонд зээлээр тоглож 28 тоглолтонд оролож 1 гоол оруулсан билээ.

– Шигшээ багийн хувьд Бельгийн шигшээн залуучуудын багийн нас насны ангилалд тоглосны эцэст 2009 онд үндсэн багийн дебутаа хийж 2014 оны ДАШТ – ыг зорьж Ян Вертонген, Мусса Дэмбэлэ, Насер Шадли нарын хамтаар оролцож, хасагдах шатанд шалгарч байсан юм.

Зураг