Хьюн-Мин Сон

7
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарӨмнөд Солонгос, Гангвон, Чунчеон
  • Өмсгөл7
  • Дебют огноо

2015.08.28 – нд Тоттэнхэм Хотспур клуб Бундеслигийн шилдэг авъяастнуудын нэг Хью-Мин Соныг багтаа нэгтгэж буйгаа зарласан бөгөөд түүний төлөө Байер Леверкүсенд 22 сая фунт төлж, 5 жилийн гэрээ үзэглэсэн билээ.

Heung-min Son нь 1992 оны 7-р сарын 8нд БНСУлсын хойд муж Гангвон-догийн Чюнчёон хотод мэндэлжээ. Түүний аав нь мэргэжлийн хөлбөмбөгчин байсан бөгөөд шигшээдээ хүртэл дуудагдаж явсан ч гэмтэлээс болж 28 насандаа зодог тайлжээ.
Чюнчёоны дунд сургуулийг дүүргэсэн Heung-min 2008 онд Донгбукын ахлах сургуульд шилжин ирэхдээ Сөүл ФЦ клүбийн академид шалгуулан орсон юм. Энд ирээд удаагүй байхад нь Азийн хөлбөмбөгийн холбоо Бундеслигийн хамтарсан хөгжлийн хөтөлбөр эхлэж авъяаслаг гарч ирж байгаа хүүхдүүдэд Германд очиж хөгжих алтан боломж гарсан байна.

Хамбургийн академид 16 насандаа очсон хүү орчиндоо хурдан дасаж бүх л талаараа өсч дэвжиж байжээ. Нэг улирлын дараа гэхэд U18 бундеслигийн тоглолтонд багаа тэргүүлэн 9 гоол оруулсан байна.

Үндсэн багийн дасгалжуулагчдын алба ч хараандаа оруулж 18 насны төрсөн өдрөөр нь том бэлэг барьж анхны мэргэжлийн гэрээг нь байгуулжээ. Гэрээгээ хийсний дараахан баг нь улирлын өмнөх нөхөрсөг тоглолтоо Челсигийн эсрэг хийсэн байна. Тоглолтын 82 дахь минутанд анх удаагаа үндсэн багийн бүрэлдэхүүнд алдарт Ruud Van Nistelrooy-р солигдон орж ирсэн залуу хүү 5 минутын дараа Terry, Carvalho нарыг аргалан анхны гоолоо оруулсан байна. Тэр нь 2-1 дууссан тоглолтын хожлын гоол байсан юм. Үүнийхээ дараа бэлтгэл дээр хөлөндөө гэмтэл аван шинэ улирлаа багийхантайгаа хамт эхлүүлж чадаагүй хүү 2 сарын дараа эргэн ирж Бундес лигт анхны тоглолтоо Кёлны эсрэг хийсэн байна. Тэрээр Бундеслигт анхны гоолоо бүртгүүлэхэд ердөө 24 минутыг зарцуулжээ. Түүний энэ гоол Хамбургийн тоглогчдоос хамгийн залуудаа гоолдсон Манфред Калтзын тэртээ 39 жилийн өмнө амжилтыг эвдсэн юм.

Замналаа тун амжилттай эхлүүлсэн залуу хүүгийн гэрээг 2014 он хүртэл сунгаж Бундес лигт тод гялалзаж явсан нутаг нэгт довтлогч Cha Bum-Kun тай зүүрлэн ярьж эхэлжээ. 2 дахь улирал эхлэхийн өмнөх зуны 9 тоглолтонд оролцож 18 гоол оруулсан залуу тоглогч улирлын эхний 3 тоглолтонд 2 гоол оруулаад байсан ч шагайндаа гэмтэл авч 4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон байна. Улмаар улиралдаа ердөө 5-н гоол оруулсан нь гэмтэл бэртэл нөлөөлсөнөөс болсон гэж үздэг аж. Ирэх улиралд нь Mladen Petric, Paolo Guerrero нар буурь сэлгэсэнээс болж гараанд баттай багтах болсон залуу маань улирлын тоглолтонд тун дажгүй тоглож 12 гоол оруулав. Тухайн улиралд тун чанга байсан Дортмундын хаалганд тэр тусмаа Сигнал Эдуха цэнгэлдэхэд нь дубль хийснийг нь дурьдахад болно.

Ингэснээрээ Европын топ лигүүдэд 10-аас дээш гоол оруулсан түүхэндэх 4 дэх Ази тоглогч болж нэрээ бичүүлжээ.
2013 оны 6-р сарын 13нд Леверкузен 10 сая еврогоор авч байгаагаа зарласан бөгөөд энэ шилжилт нь клүбийн рекорд наймаа болж байв. Heung-min улирлын өмнөх 3 тоглолтонд оролцохдоо 3 гоол оруулж маш хурдан дасаж байв. 2013 оны 11-р сард хуучин клүб HSV-ын эсрэг анхны хет-трикээ хийжээ. Улмаар багаа Аваргуудын лигт багтаахад 2 ч хожлын гоолыг Дортмунд, Вердер клүбүүдийн хаалганд хийсэн юм. 2015 оны 2-р сард баг нь Чононуудад 0-3 хожигдож явхад хет-трик хийж тэнцүүлсэн ч харамсалтай нь 4-5 хожигдож байв. Гэхдээ энэ тоглолт дээр гайхалтай тоглолт үзүүлсэн юм.

2010 оны 12-р сарын 24 нд зарласан Өмнөд Солонгосын шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаагаа багтаж 2011 оны Азийн АШТ-ыг зорьсоноос хойш өнөөдрийг хүртэл 44 тоглолтонд оролцож 11 гоол хийгээд байна. 2012 оны зуны Олимпын наадамд оролцох хүсэлтийг нь HSV клүб хүлээн аваагүй байна.

Тэр 2 хөлөөрөө маш сайн бөмбөг эзэмшиж тоглодог бөгөөд урд талын бүх байрлалд тоглодог, мөн түүний эцсээ хүртэл тэмцэх чанар, хурд, хүчтэй цохилт нь түүний давуу тал болдог.

ФАКТ:
• 185см өндөр, 75кг жинтэй
• Баруун, зүүн жигүүрийн довтлогч, 2 дахь довтлогч, үзүүрийн довтлогчын байрлалд тоглодог.
• Түүний агентаар Sports United ажилладаг.
• Adidas-ын нүүр царайгаар ажилладаг.
• Adidas-ын X15 Sollar Yellow өмсөх дуртай.
• 2014 оны Азийн шилдэг тоглогчын дэд байрт санал асуулгаар шалгарч байсан.
• Замналдаа 12 шар хуудас хүртэж байсан.
• Замналдаа хамгийн олон удаа Дортмундын хаалганд гоолдож байсан (5).
• Замналдаа нэг л удаа торгуулийн цохилт гүйцэтгэж байсан бөгөөд түүнийгээ амжилтгүй гүйцэтгэсэн.
• Замналдаа 4 удаа гэмтэл авч байсан бөгөөд 5-75 хоног үргэлжилж байсан.
• 2008 онд ФЦ Сөүлийн академид байхдаа үндсэн багийн гэртээ хийх тоглолтонд ball boy хийдэг байсан. Тэр үедээ түүний үлгэр авдаг тоглогч нь одоогийн Crystal Palace-ын Lee Chung-yong байсан.
• Түүний хочыг Sonaldo, SonSation гэдэг.
• Bayer Leverkusen-д байхдаа 3 тоглолт тутамын нэгт гоолддог байсан (78-26)

Тоттэнхэмин төлөөх дебут тоглолтоо 2015.9.13-нд Сандэрлэндийн эсрэг хийсэн бол энэ тоглолтын дараа явагдсан Европа лигт Карабагын эсрэг хийсэн тоглолтонд 2 ч гоол оруулж, Спөрст гоолын дансаа нээсэн юм.

Улмаар 2015.9.20 – нд Кристал Паласын эсрэг тун чухал, цорын ганц хожлын гоолыг оруулж багтаа хожил авчирсан билээ.

Зураг