Уго Ллорис

1
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарФранц, Найес
  • Өмсгөл1
  • Дебют огноо

Өнөө цагийн хөлбөмбөгт дэлхийн шилдэг хаалгачын нэгд зүй ёсоор нэрлэгдэх Францын шигшээ баг болон Тоттэнхэм Хотспур клубын ахлагч Уго Ллорис 2012 оны зун Спөрст нэгдсэн билээ.

2012.08.31 буюу солилцоо наймааны цонх хаагдах сүүлийн өдөр Тоттэнхэм – Лион клубүүд тохиролцоонд хүрч Франц эр Лондонд ирсэн юм. Түүний төлөө Спөрс 12.6 сая еврог төлж байлаа.

2012.09.20-нд Европа Лигийн хүрээнд талбайдаа Лациог хүлээн авсан тоглолтонд Ллорис гараанаас тоглож Тоттэнхэмийн төлөөх дебут тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтонд 2 баг 0:0-ээр тэнцэж Ллорис анхны тоглолтоо хаалгаа хуурай манаж эхлүүлсэн юм.

Спөрст ирэхийнхээ өмнө Францын лигийн шилдэг хаалгачаар удаа дараа тодорч аль хэдийн дэлхийн хэмжээний хаалгач болчихоод байсан ч  менежер Андре Виллаш Боаш Пример лигийн тоглолтуудад ахмад хаалгач Брэд Фрэйдэлийг эхний сонголтоор гаргасаар байсан ба Ллорис Английн лигт дебут тоглолтоо хийхийн тулд дөрвөн ч тойргийн тоглололтонд Фрэйдэлийн сэлгээнд суусан билээ.

Улмаар 2012.10.7-нд Пример лигт Астон Виллагын эсрэг хийсэн тоглолтонд Ллорис лигийн дебут тоглолтондоо оролцож хаалгаа хуурай манаснаар Спөрс 2:0-ээр хожил байгуулсан. Тэрээр энэхүү тоглолтонд оролцсоноор ахмад хаалгач Брэд Фрэйдэлийн 310 тоглолт дарааллан Пример лигт тоглоод байсан амжилтыг өндөрлүүлсэн юм.

Хэдийгээр Виллагийн эсрэг хаалгаа хуурай манасан ч менежер Виллаш Боаш лигт дахиад л түүнийг сэлгээнд суулгаж Фрэйдэлийг гаргасаар дахин дөрвөн тойрог өнгөрөв.

Энэ хугацаанд тэрээр Европа лиг болон Лигийн Цомын тоглолтуудад гараанаас тоглож байлаа.

Улмаар дээр дурдсан Ллорисийн өнжсөн лигийн 4 тоглолтонд Спөрс талбайдаа Челси, Виганд ялагдаж, МанСитийн талбайд 2:1-ээр хожигдсон юм.

Сититэй хийсэн тоглолтын дараагийн тойргоос буюу лигийн 12-р тойргоос эхлэн Ллорис гарааны №1 сонголт болсон бөгөөд лигийн үлдсэн 26 тоглолтын 25-д нь гараанд гарч тоглосон билээ.

Ллорис дебут улиралдаа бүх тэмцээнийг оролцуулан 33 тоглолт хийж 11 удаа хаалгаа хуурай манажээ.

2013-2014 оны улиралд бүх тэмцээнийг оролцуулан 45 тоглолтонд оролцож 18 удаа, тэр дундаа Пример лигт 14 удаа хаалгаа хуурай манасан нь өндөр үзүүлэлт байлаа.

2014-2015 оны улиралд бүх тэмцээнийг оролцуулан 44 тоглолт хийж 13 уда хаалгаа манаж, улирлын ихэнхи тоглолтуудад багийн ахлагчийн туузтай тоглосон.

Өмнөх багууд:

Францын Лиг.1-ийн Nice (2005-2008), Lyon (2008-2012)

Шигшээ баг: Францын шигшээд 2008 оноос дуудагдаж 70 гаруй тоглолтонд оролцоод байгаа, шигшээ багийнхаа ахлагч

Францын Лиг.1-ийн шилдэг хаалгачаар 3 удаа тодорч,Лиг.1-ийн шилдэг багт 3 удаа нэрлэгдэж байсан.

Тоттэнхэмийн хамтар 2014-2015 оны улирлын Лигийн Цом тэмцээний шигшээд шалгарсан.

Зураг