Кэйран Триппиер

16
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарАнгли, Бари
  • Өмсгөл16
  • Дебют огноо

2015.07.01 – нд Тоттэнхэм Хотспур клуб зуны солилцоо наймаагаар авч буйгаа 2 дахь тоглогчоо зарласан нь Кэйран Триппиер байсан юм.

Түүний төлөө Спөрс 3.4 сая фунтыг төлсөн бөгөөд 5 жилийн гэрээ үзэглэж байлаа.

Kieran John Trippier нь 1990 оны 9-р сарын 19-нд Английн баруун хойд нутагт орших жижиг хот Барид мэндэлжээ.

Тэрээр 9-н настайдаа хотдоо хамгийн ойр орших Манчестер Сити-н хүүхдийн академид шалгуулан тэнцсэнээр элсэн оржээ. Ингээд 18 нас хүртлээ 9-н жилийг академиар нь хүмүүжсэн залуу хамгаалагч хүүтэй Сити мэргэжлийн анхны гэрээг нь үзгэлжээ.

Гэвч түүнийг 2 жил нөөцийн багт тоглуулахаас өөр ямарч тоглолтонд оролцуулаагүй бөгөөд 2010 онд Чампионшиф лигийн Barnsley клүбрүү зээлээр явуулжээ. Нэг сар зээлээр тоглохдоо 3-н тоглолтонд оролцсон залуу хүү менежерт ихэд таалагдаж бүтэн улирал зээлэх гэрээгээ сунгуулжээ. Улмаар улирал дуусахад 42 тоглолтонд оролцож 2-ч гоол оруулаад амжив.

Ирэх улиралд нь Burnley клүб түүнийг зээлээр тоглуулсан ба 25 тоглолтонд оролцож 1 гоол оруулжээ. Сонирхолтой нь зээлээр тоглохдоо оруулсан 3-н гоолоо бүгдийг нь хаалттай цохилтоос оруулсан (25 ярдаас хойш).
2012 оны өвлийн цонхоор Burnley клуб тодорхойгүй үнээр түүнийг жинхэлж 3.5 жилийн гэрээ үзгэлжээ.
Тухайн жилдээ буюу 2012-2013 улиралд Чампионшиф лигийн шилдэг 11-т нэрлэгдсэн ба ирэх улиралд нь мөн дахин нэрлэгдэж багаа ПЛ-т дэвшүүлэхэд нь том хувь нэмэр оруулжээ.

Мөн тэрээр 2013-2014 улиралд клубынхаа шилдэг тоглогч болжээ. Тэрээр Английн U18-21 хүртэлх бүх ангилалд тоглож байсан ба одоогоор хараахан шигшээдээ дуудагдаж амжаагүй.

ПЛ-т тоглосон анхны улиралдаа бүх 38 тоглолтонд оролцож 4-н гоолын дамжуулалт өгсөн юм.

Факт:
• Өндөр: 178см
• Жин: 75кг
• Үндсэн хөл: Баруун
• Төвийн байрлалд огт тоглодоггүй
• Замналдаа гэмтэл авч байгаагүй
• Замналдаа ганц удаа улаан хуудас авч байсан (vs Leeds United)

Триппиер Тоттэнхэмийн төлөөх албан ёсны анхны тоглолтондоо 2015.09.17 – нд оролцсон бөгөөд Европа лигийн хэсгийн шатанд Азербайжаны Карабаг клубын эсрэг гараанаас 90 минут тоглосон юм.

Тэрээр 2015/16 оны Европа лигийн хэсгийн шатнаас эхлэн Спөрсийг шөвгийн 16-д Боруссиа Дортмундад хожигдож хасагдтал бүх тоглолтуудад гараанаас 90 минут тоглосон билээ.

Пример лигийн 10-р тойрогт Борнмутыг 5:1-ээр хожсон тоглолтонд сэлгээгээр талбайд гарч лигт дебут тоглолтондоо оролцсон.

2016.02.06-нд лигт Ватфордтой тоглосон тоглолтонд тун чухал цорын ганц гоолыг оруулж багтаа 3 оноо авчирч хөгжөөн дэмжигчидээ баярлуулсан.

Зураг