Кевин Виммер

27
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарАвстри, Велс
  • Өмсгөл27
  • Дебют огноо

2014-2015 оны хөлбөмбөгийн улирал өндөрлөөд тун удаагүй байхад буюу 2015.05.29-нд Тоттэнхэм Хотспур клуб Германы Кёльн клубээс Австри хамгаалагч Кевин Виммерийг багтаа нэгтгэж буйгаа зарласан.

Тухайн үед 22 настай байсан залуугын төлөө Спөрс 4.3 сая фунтыг төлж, 5 жилийн гэрээ байгуулсан билээ.

2012 онд нутгийнхаа даруухан LASK Linz клубээс Бундеслиг.2 – ийн Кёльн клубт нэгдсэн залуу Герман дахь эхний улиралдаа талбайд төдийлөн олон гарч чадаагүй (лигийн 9, цомын 2 тоглолт).

Харин 2 дахь улиралдаа тэрээр Кёльнийн гарааны хамгаалагч болж 26 тоглолтонд оролцож, баг нь Бундеслиг.2 – ийн хүснэгтийн тэргүүлж дээд лигт дэвшсэн байна.

Улмаар 2014-2015 оны улиралд Кёльнийн төлөө Бундеслигийн 32 тоглолтонд гараанаас тоглож, улаан хуудасны улмаас 1 тоглолтыг өнжсөн ажээ.

Тоттэнхэмийн төлөөх албан бус анхны тоглолтоо “MLS-ийн Бүх Одод”-ын  эсрэг нөхөрсөг тоглолтонд хийсэн бол 2015.9.17-нд Европа лигийн хэсгийн шатны эхний тойрогт Азербайжаны Карабаг клубын эсрэг албан ёсны дебут тоглолтоо хийсэн.

Улмаар тус тоглолтоос 7 хоногын дараа “Лигийн Цом” тэмцээний хүрээнд явагдсан алдарт Хойд Лондоны Дербид Спөрсийн төлөөх Английн хөлбөмбөгийн Холбооны тэмцээний анхны тоглолтондоо оролцсон билээ.

2015.10.01-нд Спөрс Лестертэй 2:2-оор тэнцсэн тоглолтонд тэрээр Холбооны Цомын анхны тоглолтондоо оролцсон бол 2016.01.23-нд Кристал Паласын эсрэг тоглолтонд сэлгээнээс оролцож Пример лигийн дебут тоглолтоо нилээн хожуу хийсэн юм.

Тус тоглолтонд багийн шилдэг хамгаалалтын хослолын нэг Ян Вертонген хүнд бэртэл авч удаан хугацаагаар тоглохооргүй болсон гэсэн муу мэдээ ирснээр Виммерт дараа дараагийн тоглолтонд гараанд гарч багтаа туслахаас гадна, өөрийгөө харуулах хариуцлагатай үүрэг оногдсон.

Шигшээ баг: Австри (2 тоглолт)
Үндсэн багт дуудагдсан он: 2013

Зураг