Жош Онома

25
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарАнгли, Лондон
  • Өмсгөл25
  • Дебют огноо

Жошуа Онама нь Тоттэнхэмийн академиас төрөн гарсан залуусын нэг юм.

Клубын академийг амжилттай дүүргэн, залуучуудын багт тогтвортой сайн тоглолт үзүүлж байсан Ономаг Почетино 2015.12.11 – нд явагдсан Европа лигийн хэсгийн шатанд Бешикташийн эсрэг хийсэн тоглолтонд дуудсан бөгөөд Онома анх удаагаа үндсэн багийн бүрэлдэхүүнд дуудагдсан нь тэр байсан.

2015.01.05 – нд Барнлитай хийсэн Холбооны Цомын тоглолтын бүрэлдэхүүнд тэрээр багтаж, сэлгээнээс тоглолтыг үзсэн ажээ. Тус тоглолтонд Спөрс Барнли клубын талбайд зочилж 1:1-ээр тэнцсэн юм.

Улмаар 9 хоногын дараа буюу 2015.01.15-нд Холбооны Цомын дүрэм ёсоор Тоттэнхэм – Барнли багуудын хариу тоглолт явагдаж, Спөрс өрсөлдөгчөө 4:2-оор хожсон юм.
Тус тоглолтын 75 дахь минутанд Жош Онома Андрос Таунсэндээр сэлгэгдэн талбайд гарч Тоттэнхэмийн төлөөх анхны тоглолтондоо оролцсон билээ.

Мөн тухай улирлын Пример лигийн сүүлийн тойрогт Эвэртонтой хийсэн тоглолтын бүрэлдэхүүнд Онома багтаж сэлгээнд нэрлэгдсэн нь ирээдүй нь гэрэлтэй байгааг харуулсан явдал болсон.

Ерөнхийдөө 2014-2015 оны улиралд Онома 18 нас ч хүрээгүй байсан ч  залуучуудын баг буюу 21 хүртэлх насны нөөц багт тогтмол тоглолтуудад оролцож, U21 Пример лигт 16 тоглолтонд гараанаас оролцон, Холбооны Цомын Залуучуудын тэмцээнд 4 тоглолтонд оролцсон юм.

Харин 2015-2016 оны улирал түүний хувьд дээд түвшний хөлбөмбөгт илүү туршлага сууж, боловсорсон, үндсэн багт хамаагүй олон тоглолтонд оролцсон дэвшилттэй улирал байлаа.

Хэдийгээр ихэнхи тохиолдолд түүний талбайд гарах минут нь тун бага байсан хэдий ч лиг, Европа Лиг, Холбооны Цомын олон олон тоглолтын бүрэлдэхүүнд багтаж, сэлгээнд суухдаа сууж, сэлгээгээр талбайд гарахдаа гарч үндсэн багийн нэгэн хэсэг болсон юм.

Зураг