Бен Дэвис

33
  • Төрсөн огноо
  • Төрсөн газарУэльс, Нэйт
  • Өмсгөл33
  • Дебют огноо

2014.7.23-нд Тоттэнхэм Хотспур клуб Свонси клубээс хаалгач Мишель Ворм, хамгаалагч Бен Дэвис нарыг хамтад нь багтаа нэгтгэж, эсрэгээрээ Гильфи Сигурдссоныг Свонси руу үдсэн билээ.

Тухайн үед 20 настай байсан Уэльс залуугын төлөө Спөрс 12.6 сая евро төлж, 5 жилийн гэрээ байгуулсан юм.

2014.8.21 – нд Европа лигийн урьдчилсан шатны хүрээнд Киприйн AEL Limassol клубын талбайд зочилсон тоглолтонд Бен Дэвис гараанд гарч Спөрсийн төлөөх дебут тоглолтондоо оролцсон юм.

2014.8.31 – нд талбайдаа Ливэрпүүлийг хүлээн авсан тоглолтонд сэлгээгээр талбайд гарсанаар Дэвис Пример лигт Тоттэнхэмийн өмсгөлтэй анхны тоглолтондоо оролцсон билээ.

Тухайн улирлын лигийн эхний 11 тойрогт ердөө ганцхан тоглолтонд сэлгээгээр талбайд оролцсоноос өөр лигийн тоглолтонд оролцоогүй ч Дэнни Рөүсийн бэртэл авснаар Дэвис 12-р тойргоос эхлэн тогтмол гараанд гарах болсон юм.

Тэрээр 2014/15 оны улирлын Лигийн Цомын тэмцээний шигшээд шалгарсан Тоттэнхэмийн Цомын тэмцээн дэх амжилттай тоглолтуудын ихэнхид нь гараанд гарсан юм.

Лигийн Цом: 3-р шат:
3:1 Ноттингэм Форест (90 минут), шөвгийн 16 – 2:0 Брайтон&Хөүв Албион (90 минут), хагас шигшээ – эхний болон хариу тоглолт (180 минут) 1:0, 2:2

Харамсалтай нь 2015.4.25-нд Соутхамптоны эсрэг тоглолтонд “мөрөө мулталж” хүнд бэртэл авснаар түүний улирал эрт дууссан юм.

Дэвис дебут улиралдаа лигийн 9 тоглолтонд гараанаас, 5 тоглолтонд сэлгээнээс оролцож, Европа лигийн 9 тоглолт, Холбооны Цомын 2 тоглолт, Лигийн цомын 4 тоглолтонд оролцжээ.

Анхны улиралдаа багт аль хэдийн байр сууриа эзэлж, гарааны баттай тоглогч байсан Дэнни Рөүсийн сэлгээ байсан бол Тоттэнхэм дахь улирал нь арай өөрөөр эхэлсэн юм.

Пример лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг, лиг болон Европын тавцанд өндөр амжилт үзүүлж, хожигдол гээчийн хэцүүг тун цөөхөн мэдэрсэн гэхэд болно.

Ачаалал ихтэй, олон тоглолтуудад менежер Маурицио Почетино тоглогчдынхоо хуваарилалтыг маш зөв хийж Дэнни Рөүс-Кайл Волкер, Бен Дэвис-Кэйран Триппиер гэсэн хослолуудыг тун чадмагаар ээлжлэн талбайд илгээж байлаа.

Дэнни Рөүс-Кайл Волкерийн хослолыг лигийн ихэнхи тоглолтуудад ашиглаж байсан бол Дэвис, Триппиер нарыг цомын тэмцээнүүд, Европа Лиг болон лигийн сулхан багуудын эсрэг ашиглаж байв.

Дэвисийн амжилт:

Свонси Сити: Английн Лигийн Цомын Аварга (2012-2013)

Свонси Ситийн оны шилдэг залуу тоглолгч: 2012-2013, 2013-2014

Зураг