J is JERMAINE JENAS.

J is JERMAINE JENAS.

• JACKSON Johnnie. Академийн бүтээгдэхүүн. Анх 1999 онд элсэн оролцож 2003 он хүртэл суралцаад мэргэжлийн гэрээгээ байгуулсан. Нийт 2006 он хүртэл тоглохдоо 24 тоглолтонд оролцож 1 гоол оруулж байв. Дундуур нь Свиндон, Колчестер, Ковентри, Уатфорд, Дерби клубүүдэд зээлээр тоглож байв. 2006 онд түүнийг багаас хассан юм. Өнгөрсөн зун Чарьлтон клубээс зодог тайлсан хагас хамгаалагч маань тэндээ туслах дасгалжуулагчаар ажиллаж байна.

• JALAL Shwan. Күрд үндэстэн. Тэрээр Ирак-д төрсөн ч багадаа Лондонд гэр бүлээрээ ирж сууршисан юм. Англи хэв маягт суралцаж 2001 онд Тоттенхэм клубт нэгдсэн хаалгач, тэрээр нэг ч тоглолт хийлгүй 2004 онд багаас хасагдсан юм. 35-н настай хаалгачын хувьд одоо Честерфилд клубт тоглож байна.

• JANNEY Mark. Академийн бүтээгдэхүүн. 4-н жил суралцаж 1996 онд жинхэлсэн ч нэг жил болоод багаас хасагдсан. Мэдээж тоглолтонд оролцож амжаагүй. Хожим нь “Би хэзээ ч Тоттенхэм-д тоглох хэмжээнд хүрээгүйгээ мэдэж байсан хэдий ч багаас хасагдахад үнэхээр том цохилт байсан юм” хэмээж байв.

• JANSSON Oscar. 18 настай Швед хаалгач хүүг 2008 онд Спурс нутгийнх нь жижиг клубээс авч ирж байсан билээ. Гэвч 4-н улирал Спурс-д данстай явахдаа нэг ч тоглолтонд оролцолгүй явсаар 2012 онд хасагдсан билээ. Энэ хоорондоо 4-н клубт зээлээр тоглосон байдаг. Одоо тэрээр нутгийнхаа клубт тоглож байна.

• JENAS Jermaine. Ноттингэм Форрестоос замналаа эхлүүлсэн Англи хагас. Шаазгайнуудад гялалзаж яваад 2005 оны зун цонх хаагдахтай зэрэгцэн 7-н саяаар ирсэн билээ. Нийт 8-н улирал тоглохдоо 202 тоглолтонд оролцож 26-н гоол оруулсан билээ. ПСВ-д алдсан пенальтиар чинь зүхэж, Арсеналд, Лигийн цомд оруулсан гоолуудаар чинь магаж явая. Одоо тэрээр BBC, BT Sport-д уригдан албан бус фундит хийж явна.

Зураг