I is Iversen.

I is Iversen.

• IFIL Philip. Авъяаслаг хамгаалагч хэмээн үнэлэгдэж байсан хүү. Академид жинхэнэ гялалзаж явсан тэрээр 2004 оны 11-р сард мэргэжлийн анхны гэрээгээ байгуулсан билээ. Менежер Мартин Ёл түүнд том боломж олгож дөнгөж 17 насандаа үндсэн багт дебютээ хийж байсан түүхтэй. Бүр Ливерпүүл клубын эсрэг тоглолт дээр шүү дээ. Гэвч хичээл зүтгэл бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийхгүйгээр амжилтанд хүрэхгүй гэдгийн тод жишээ болсон тоглогч. Тоттенхэм клубт 5-н тоглолт хийгээд Миллуалл болон Соутхэмптон клубүүдэд зээлээр явж байгаад 2008 оны өвөл Колчестер Юнайтед клубт зарагдсан юм. Түүнээс хойш замнал нь шувтан уруудаж явсаар 2012 онд 7-р түвшиний лигийн багаас хасагдаж 26 насандаа зодог тайлсан билээ.

• IVERSEN Steffen. Норвегийн хамгийн алдартай Россенбург клубээс замналаа эхлүүлж 20-н насандаа Тоттенхэм клубт ирсэн довтлогч. Тэр цаг үе бол 1996 он байв. Дөнгөж 19 настай довтлогч хүү Аваргуудын лиг дээр Норвегийн багтайгаа гялалзаж алдарт Сансиро цэнгэлдэхээс ялалт авч олны анхааралд анх өртөж байсан билээ. Олон ч клубүүд түүний төлөө өрсөлдөж байснаас Тоттенхэм клуб өрсөж чадсан юм. Росенбург дэх сүүлийн тоглолтоосоо хойш ердөө 4 хоногийн дараа ПЛ-т Ковентри Сити клубын эсрэг дебютээ хийж байсан билээ. Тоттенхэм-д 7-н улирал тоглохдоо 178 тоглолтонд оролцож 47 гоолыг оруулсан юм. 1998-99, 1999-00 гэсэн 2 улиралд дарааллан клубын мэргэн бууч болж 1999 оны Лигийн цомын тэмцээний хагас шигшээд хожлын гоол, финалд хожлын гоолын дамжуулалт өгсөн зэрэг түүний замналын олон ч дурсамжууд бидэнд бий. Гэмтэл бэртэл түүний мөнхийн дайсан байв. 2003 оны зун Волверхэмптон клубт зарагдсанаар түүний Спурс дэх замнал төгссөн билээ. Норвегийн бүх цаг үеийн мэргэн бууч тэрээр өдгөө 41 насандаа хөлбөмбөгөө тоглосоор яваа нь гайхалтай. Одоо тэрээр Норвегийн 4-р түвшиний Хаугар клубт тоглож байна.

Зураг