H is HUDDLESTONE.

H is HUDDLESTONE.

• HALL Grant. Спурсын түүхэнд 7-н HALL байдагын ганц нь л ПЛ-ын эрин үед хамаарна. 2012 оны зун төрлөх Брайтон хотынхоо Брайтон энд Хөүв Альбион клубээс татгалзаж Лондонд ирсэн хамгаалагч маань 3-н жилийн гэрээ байгуулсан юм. Харамсалтай нь 3-н улирал байхдаа 3-н клубт зээлээр тоглож байгаад 2015 оны Чампионшиф лигийн КПР клубт зарагдсан билээ.

• HALLFREDSSON Emil. 2005 оны өвөл Исландын ФН хэмээх клубээс 21 настай хагас хамгаалагчыг авч байсан юм. Харамсалтай нь нэг улирал зээлээр тоглож үндсэн багт нэг ч тоглолт хийлгүй явсаар 2007 оны зун Люн Осло хэмээх Норвегийн клубт зарагдсан юм. Өдгөө 34 нас хүрсэн ч гэлээ Италийн Фросиноне клубт тоглож явна.

• HAWKINS Ronnie. 2011 онд Спурсын академид элсэн орж 2012 онд үндсэн багт дэвшисэн ч хэдхэн сарын дараа багаас гэрээг нь цуцалсан юм.

• HAZARD Micky. 1978-1985 оны хооронд Спурс-т гялалзаж явсан од маань замналынхаа төгсгөлд төрлөх клубтээ эргэн ирж тоглож байгаад зодог тайлсан гайхалтай түүхтэй. Энэ он жилүүд нь 1993-1995 байсан юм. 2 улирал байхдаа 11 тоглолтонд оролцож 2-ч гоол оруулаад амжсан юм. 1995 оны 04-р сарын 23нд 35 насандаа тэрээр ёслол хүндэтгэлтээгээр зодог тайлж буйгаа зарласан билээ.

• HERRON Chris. Тоттенхэмийн академид суралцан явж байгаад үндсэн багт жинхэлж чадалгүй 2002 онд хасагдсан хамгаалагч.

• HICKS David. Мөн л HERRON-ы адил хувь тавилангаар багаас хасагдсан хагас хамгаалагч. Тэрээр 2004 онд хасагдсан юм.

• HILLIER Ian. 2000-01 оны хооронд данстай явсан хамгаалагч маань Льютон Таун клубт зээлээр тоглож байгаад тэндээ жинхэлсэн юм. Мэдээж Тоттенхэмд тоглолт хийгээгүй юм. Өдгөө 38 настай хамгаалагчын хувьд Уэльсийн 3-р дивизионы багт тоглосоор байна.

• HIRSCHFELD Lars. Эдмонтон Дриллерс хэмээх сүртэй нэртээ заалны клубээс замналаа эхлүүлж байсан Канад хаалгачын хувьд Тоттенхэм клубт 2002 оны зун ирсэн ч Льютон Таун, Жиллинхэм клубүүдэд зээлээр тоглож яваад 2004 оны зун багаас хасагдсан юм.

• HOLTBY Lewis. 2013 оны өвөл Шальке 04 клубээс өөрийн гэсэн амбицтай, авъяаслаг залуу хагас хамгаалагчыг хямдхан авч байсан нь Холтби байсан юм. Хүлээлт ердөө 2 хоногийн дараа дуусч тэрээр дебютээ Тоттенхэм-д хийсэн юм. Гэвч түүнээсээ хойш бүрэн тоглолтоо гаргаж чадалгүй, олдсон боломжуудаа ашиглаж чадахгүй явсаар сүүлдээ бүр Фүлхэм, Хамбург клубүүдэд зээлээр явж байгаад 2015 оны зун Хамбург клубтээ жинхлэгдсэн билээ. Тэрээр Тоттенхэм клубт 42 тоглолтонд оролцож 3-н гоол оруулсан юм. “Lucky” хочит залуу маань харин Англид хочныхоо эсэргээрээ явсан даа. Одоо тэрээр Хамбург клубтээ тоглож байна.

• HOWELLS David. 13 насандаа Спурсын академид элсэн орж 5-н жил суралцаад 1985 онд мэргэжлийн гэрээгээ байгуулсан Англи хагас хамгаалагч. Тэрээр 1998 оныг хүртэл 13-н жил Спурстээ үнэн ч зүтгэсэн бөгөөд нийт 335 тоглолтонд оролцож 30 орчим гоолыг оруулсан байдаг. 1998 онд тэрээр Соутхэмптон клубрүү зарагдсан юм.

• HOWELLS Gareth. Дэвид Ховеллсын төрсөн дүү тэрээр 2000-01 улиралд данстай явсан бөгөөд ахынхаа хэмжээнд хүрэх тоглогч болж чадалгүй багаас хасагдсан юм.

• HUDDLESTONE Tom. “THE HUD” буюу бидний нэрлэдэгээр Хадаа маань Дерби Каунти клубээс замналаа эхлүүлж 2005 онд Тоттенхэм клубт ирсэн билээ. Анх 12 насандаа төрлөх хотынхоо Ноттингэм Форест клубын академиас сульдаатай хэмээн хасагдаж байсан хагас хамгаалагч хожим 191см өндөр ПЛ-ын хүчирхэг хагасуудын нэг болно гэж тухайн үедээ төсөөлөөгүй биз. Тоттенхэмийн төлөө 8-н улирал зүтгэхдээ 209 тоглолтонд оролцож 15-н гоолыг оруулсан юм. Мэргэжилтэнүүд түүнийг Гленн Ходдлтой төстэй тоглолттой хэмээн үнэлдэг юм. Алсын хүчтэй цохилттой хагас хамгаалагч маань тэр болгон гоолдоод байдаггүй ч оруулсан гоолууд нь үнэхээр гоёмсог байдаг байлаа. 2011 оны 04-р сард Арсеналын хаалганд гоолдсоныхоо дараачаас дахин гоолдох хүртэлээ үсээ тайруулахгүйгээр мөнгө босгож Хавдарын эсрэг санд хандивлах арга хэмжээ зохион байгуулж байсан сонирхолтой түүхтэй. Тэрээр 2013 оны 12-р сард 55 тоглолтын дараа Фүлхэм клубын хаалганд гоолдож үсээ тайруулахдаа 57,000 паунд цуглуулж хандивлаж байсан билээ. Хадаа маань одоо Чампионшиф лигийн Дерби Каунти клубт тоглож байна.

• HUGHES Luke. 2000-аад оны дунд үед Тоттенхэм клубын академид данстай явсан хагас. Тэрээр үндсэн багт дэвшиж чадалгүй хасагдсан юм.

• HUGHES Mark. Шаазгайнуудын экс менежертэй ижилхэн нэр устай хагас маань Спурсын академиас 2001 онд жинхэлж 4-н жил данстай явсан ч нэг ч тоглолтонд оролцоогүй юм. Энэ хоорондоо Нортхэмптон, Олдхэм клубүүдэд зээлээр тоглож байлаа. 2005 онд багаас хасагдаж Олдхэм клубтэй гэрээ байгуулсан түүхтэй. Одоо тэрээр 8-р түвшиний лигийн Бишоп клубт тоглогч, туслах дасгалжуулагчын албыг давхар хашиж явна.

• HUGHTON Cian. 2005-08 онд академид боловсрол эзэмшиж 2008 онд үндсэн багтаагаа мэргэжлийн гэрээгээ байгуулсан Англи хамгаалагч. 2009 онд багаас хасагдсан бол хамгийн сүүлд 2012 онд Бирмингэм клубээс хасагдаж одоог хүртэл баггүй чөлөөт тоглогч хэмээх статустай явж байна. Түүний аав нь Спурсын домогт тоглогчдын нэг одоогийн Брайтон клубын менежер Крис Хьютон билээ.

• HUTCHINS Daniel. 2005 онд академид элсэн орж 2007 онд мэргэжлийн замналаа эхлүүлсэн Англи хагас. Харамсалтай нь огт тоглолгүй 2 жил бэлтгэл хийж байгаад 2009 оны зун багаас хасагдсан юм.

• HUTTON Alan. Шотландын Рэйнжерс клубээс замналаа эхлэж 2008 оны өвөл 5 орчим сая паундаар ирсэн баруун арын хамгаалагч. Тоттенхэм клубт 3-н улирал зүтгэхдээ 66 тоглолтонд оролцож 2 гоолыг оруулсан юм. 2011 оны зун хуучин Рэйнжерс клубт хамт ажиллаж байсан менежер Алекс Маклийшийн удирдлага доор Астон Вилла клубт нэгдсэн билээ. Одоо ч тэрээр Астон Вилла клубтэй тоглож байна. Тийм учраас Астон Вилла клуб ПЛ-т дэвшиж чадахгүй л явна даа.

• HUTTON David. Академид гялалзаж ирээдүйд од болно хэмээн үнэлэгдэж явсан хүү. Үндсэн багтаагаа гэрээгээ байгуулаад 2хон жилийн дараа хасагдсан билээ. Тоттенхэмээс хойш хэд хэдэн клубээс хасагдсаар замнал нь өндөрлөсөн юм.

Зураг