G is GINOLA

G is GINOLA

• GAIN Peter. Спурсын академиас гарч ирэн үндсэн багтаагаа 1995 онд гэрээ байгуулсан ч нэг ч тоглолтонд оролцолгүй явсаар 1999 онд Линкольн Сити клубт зарагдсан юм. Бүтэн 4-н жил шүү дээ. Зүгээр бэлтгэл хийж нөөцийн багт тоглосоор л өнгөрүүлсэн.

• GALLAS William. Нэг нэгнээ үздэггүй Лондоны 3-н багийг дамжсан ЗОРИГТ хамгаалагч. Мэдээж ийм тэнэг алхам хийсэн түүхэн дэх ганц тоглогч учраас зоригт хэмээн өхөөрдөв. Арри ахын Спурс-т хийсэн хамгийн тэнэг шийдвэр ч гэж зарим фанатууд үздэг. Тэр 3-н улирлын үдэхдээ 78 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулсан билээ. 2013 онд тэрээр Австралийн лигийн зорьж Спурсын фанатуудыг баярлуулсан билээ.

• GARDNER Anthony. 2000 оны өвөл нэг саяаар Порт Вале клубээс ирсэн төвийн хамгаалагч маань 8-н улирлын Спурс-т өнгөрүүлсэн бөгөөд дунд нь Эвертон, Халл Сити клубүүдэд зээлээр тоглоод амжсан юм. Тэрээр 144 тоглолтонд оролцож 3-н гоолыг оруулсан бөгөөд гэмтэл бэртэлд байнга өртөж явдаг байлаа. ANT хочит хамгаалагч маань 2008 оны зун зээлээр тоглож байсан Халл Сити клубтээ жинхэлсэнээр Спурсын замнал нь өндөрлөсөн юм.

• GARRARD Luke. Анх 15 насандаа академид элсэн орж 2 жил суралцсан ч багаас хасагдсан юм. 2015 онд тэрээр 5-р түвшинийн лигийн Борехэм Вүүд клубын менежерээр томилогдсон бөгөөд 30-н насандаа менежер болсон нь Английн хөлбөмбөгийн дээд 5-н түвшинд гарсан хамгийн залуу менежер болсон юм. Одоо ч тэндээ ажиллаж байна.

• GAZZANIGA Paulo. Валенси клубын академиас төрөн гарсан хаалгач маань Английн Жиллинхэм, Соутхэмптон клубүүдэд тоглож байгаад 2017 оны зун Спурс-т нэгдсэнийг бүгд мэдэх байх. Түүнийг ирэхэд том нөлөө үзүүлсэн эрхэм бол мэдээж хамт ажиллаж байсан менежер Почеттино нь юм. Тэд Аргентиний нэг жижиг тосгоноос гаралтай бөгөөд түүний чадварыг үнэлдэг юм. Одоогоор тэрээр 3-р хаалгачын статус дээр байгаа бөгөөд ердөө 4-н тоглолтонд оролцсон ч ур чадвараа харуулаад амжсан юм.

• GHALY Hossam. Египтийн клубээсээ замналаа эхлүүлж Недерландад хэсэг тоглоод 2006 оны өвөл Тоттенхэм-д нэгдсэн хагас. Арсеналтай өрсөлдөн байж авч байсан хагастайгаа 4.5 жилийн гэрээ байгуулсан ч 3-н улирал тоглоод нутгийн лигрүүгээ жолоо залсан түүхтэй. Тэр ердөө 21 тоглолтонд оролцож нэг гоолыг оруулсан юм. Түүнийг Спурсын фанатууд сайхнаар дурсдаггүй билээ. 2007 оны лигийн тоглолт дээр сэлгээнд суухдаа Спурсын өмсгөлийг урах шахан тайлж менежер Ёлруу шидсэн үйлдэл нь олон мянган фанатуудын дургүйцэлийг төрүүлсэн юм. Уурссан фанатууд түүнд зориулж “You’re not fit to wear the shirt” хэмээх чантыг дуулж эхэлсэн билээ. Дараа нь тэрээр фанатуудаас уучлал гуйсан юм. “Би өөртөө маш их уурласан байсан, миний тоглолт огт болохгүй байсан, намайг сэлгээнд суулгахад би өөрийгөө хянаж чадаагүй, хэзээ ч би Спурсын өмсгөлд хүндэтгэлгүй хандахыг хүсээгүй юм”. Гэвч түүний уучлал оройтсон байсан юм. Тэр түүний Спурсын төлөөх сүүлчийн тоглолт болсон билээ. 2007 оны зун түүнийг Бирмингем клубт худалдсан ч шинэ менежертэйгээ очсон даруйдаа ам мурийж наймаа буцсан юм. 2009 оны өвөл шинэ менежер Арри Реднафф түүнийг холбооны цомын тоглолтонд сэлгээнээс оруулахаар төлөвлөж халаалтанд гаргахад Спурсын фанатууд тэр аяаараа дургүйцэлээ илэрхийлэн орилолдож аргагүйн эрхэнд сэлгээгээ цуцалж байсан билээ. Үүнээс ердөө 20 хоногийн дараа Саудын Арабын багруу түүнийг явуулж фанатуудыг баяруулсан түүхтэй. Түүний тэр ухамсаргүй үйлдэл өөрийнх нь өндөр түвшиний лигүүд дэх замналд ийнхүү цэг тавьсан юм.

• GILBERTO. Замнал нь харьж яваа Бразил залууг авч ирсэн нь Хуан де Рамосын алдаануудын нэг байсан юм. 2008 оны өвлийн цонхоор ирсэн тэрээр 2 сар орчим гэмтэлтэй талбайд гараагүй бөгөөд Спурс дэх дебютээ 03-р сард ПСВ Эйндховений эсрэг сэлгээгээр орж ирж хийж байсан юм. Харамсалтай нь түүний алдаанаас болж хаалгандаа гоол алдаж хожигдсон билээ. Хар дарсан дебют. Тэр ердөө 7-н тоглолтонд оролцож нэг гоол оруулсанаар нутаг буцсан юм.

• GINOLA David. 3-н улирал тоглохдоо 124 тоглолтонд оролцож 22 гоол оруулсан Франц жигүүр маань Спурсын фанатуудын хамгийн хайртай тоглогчдын нэг. 1997 оны зун Шаазгайнуудаас 2.5 сая паундаар Лондонд ирсэн хагас маань 2000 оны зун Астон Виллад зарагдсан юм. Тэрээр клубээс явахдаа үнэхээр дурамжхан байсан бөгөөд түүнийгээ ч илэрхийлж байсан юм. Фанатууд ч удирдлагуудын энэ шийдвэрт эсэргүйцэл илэрхийлж байлаа. Спурсын хамтаар лигийн цомыг хүртэж, хувь тоглогчоор ПЛ-ын сарын шилдэг, ПЛ-ын билэгдэлийн XI, клубын улирлын шилдэг тоглогч, мэргэжлийн тоглогчдын холбооны улирлын шилдэг, хөлбөмбөгөөр дагнан бичигчидийн холбооны оны шилдэг зэрэг маш олон шагналыг богинохон байх хугацаандаа хүртсэн гайхалтай тоглогч билээ. 2008 онд түүнийг клубын хүндэтгэлийн танхимд өргөмжилсөн юм. Зодог тайлсанаасаа хойш янз бүрийн салбарт идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд ФИФА-ын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшээд амжсан билээ. Түүний вино үйлвэрлэл олон улсын тэмцээнээс медаль хүртэж, ододтой бүжиглэе шоунд оролцож, хөлбөмбөгийн фундит хийж амьдарлаасаа таашаал авч яваа нэгэн.

• GOMELT Tomislav. Хорват хагас. 2012 онд Спурсын академид элсэн орж нэг жил суралцаад үндсэн багтаа гэрээ байгуулсан юм. Тун хатуу ширүүн тоглолтой түүнийг 3-н ч клубт зээлээр явуулж байгаад 2015 онд багаас хассан юм. Одоо тэрээр Румыны Динамо Бухарест клубт тоглож байна.

• GOMES Heurelho. ПСВ Эйндховен клубт Европийн тавцан гялалзсан Бразил хаалгачыг Хуан де Рамос 2008 оны зун 7.8 саяаар авч ирж байсан юм. НАЙМААЛЖ хочит хаалгач маань 6-н улирал Спурст өнгөрүүлэхдээ 130 тоглолтонд оролцсон билээ. Гайхалтай реакцтай мэдрэмжтэй хаалгач маань заримдаа хүүхдийн гэмээр алдаануудыг гаргадаг нь бараг дасал болсон зүйл нь байлаа. Спурс дэх орон зай нь хумигдсан түүнийг 2014 оны зун Чампионшифийн Уатфорд клубрүү зарсан билээ. Тэрээр тэндээ гайхалтай байж багаа ПЛ-т дэвшихэд нь хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн юм. Одоо ч клубтээ тоглосоор байна.

• GOWER Mark. 1992 онд анх академид элсэн суралцаж 1996 онд мэргэжлийн замналын анхны гэрээгээ клубтэйгээ байгуулсан хагас хамгаалагч. 5-н улирал өнгөрүүлэхдээ нэг удаа зээлээр явж үндсэн багтаа огт тоглолтонд оролцоогүй юм. 1998-99 улирлын лигийн цомын тэмцээний мэдүүлэгт нэр нь багтаж огт тоглоогүй цомын эзэн болсон азтан гэхээс өөр дурсагдах зүйлгүй нэгэн. 2001 онд Барнет клубт 32,500 паундаар зарагдсан юм.

• GRAY Andy. Кристал Паласын домогт тоглогчдын нэг тэрбээр 1992 онд Паласаас ирж 2 улирал өнгөрүүлэхдээ 33 тоглолтонд оролцож 3-н гоолыг оруулсан юм. 1994 онд түүнийг Испанийн Марбелла клубт худалдсан билээ.

• GUDJOHNSEN Eidur. Исландын түүхэн дэх хамгийн алдартай хөлбөмбөгчин маань Спурс-д замналынхаа хожууханд ороод гарсан байдаг. Монако клубт данстай явахдаа 2010 оны өвлийн цонхоор Спурс-т зээлээр ирсэн юм. Энэ хугацаандаа 11 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулсан юм.

• GUNTER Chris. Кардиффаас гаралтай Уэльс хамгаалагч маань Тоттенхэм клубт 2008 оны өвөл нэгдсэн бөгөөд 15 хоногийн дараа клубын дебютээ хийсэн бол үүнээс дахин 15 хоногийн дараа ПЛ-ын дебютээ хийсэн билээ. 16-н тоглолтонд оролцсон тэрээр ердөө нэг улирлын дараа ирсэн үнийнхээ талд ч хүрэхгүй үнээр Ноттингэм Форрест клубыг зорьсон юм. Одоо тэрээр Рийдинг клубт данстай яваа.

Зураг