F is FRIEDEL.

F is FRIEDEL.

F is FRIEDEL.

• FALQUE Iago. Испани довтлогч маань хүүхэд насандаа Реал Мадрид, Барселона, Ювентус гэсэн Европийн топ клубуудын академиар дамжиж мэргэжлийн тоглогч болсон түүхтэй. 2011 оны зун Италийн гигант Ювентусээс улирлын зээлээр ирсэн довтлогч маань гэрээний дагуу 2012 оны зун 1 сая еврогоор жинхэлсэн билээ. Тоттенхэмийн төлөө нийт 11 тоглолт хийж нэг ч гоол оруулаагүй довтлогч маань 2014 оны зун Женоа клубруу зарагдсан юм. Одоо тэрээр Торино клубт тоглож байна.

• FENN Neale. 1993 онд бэлтгэлд хамрагдан академид элссэн хүү 1995 онд үндсэн багтайгаа гэрээ байгуулж чадсан юм. Тэрээс Спурсын төлөө 6-н улирал тоглохдоо 11 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулсан юм. Довтлогчын хувьд хангалтгүй үзүүлэлт. Тиймдээ ч ихэнх хугацааг зээлээр өнгөрүүлж байгаад 2001 онд Петерборо клубруу зарагдсан билээ. Одоо тэрээр Ирландын лигийн Лонгфорд Таун клубын менежерээр ажиллаж байна.

• FERGUSON Steven. Шотландын East Fife хэмээх жижиг клубээс 2000 онд 250к-аар ирж байсан довтлогч маань 3-н улирал данстай явахдаа нэг ч тоглолтонд оролцоогүй юм. 2003 оны зун Фергиг багаас хассан билээ.

• FORTUNE Clayton. 1999-2001 хооронд академид суралцаад харамсалтай нь гэрээ байгуулж чадаагүй хагас хамгаалагч.

• FORTUNE Quinton. Дээрх амьдаатайгаа адил хувь тавилантай хагас. 4-н жил суралцаад үндсэн багт дэвшиж чадалгүй хасагдсан.

• FOSTER Danny. Академийн бүтээгдэхүүн. 2002 онд үндсэн багт нэгдсэн ч 2 улирлын турш огт тоглолтонд оролцолгүй байсаар багаас хасагдсан.

• FOX Ruel. 1995 оны 10 сард 4.25 саяаар Тоттенхэмд нэгдсэн хагас. 5-н улирал өнгөрүүлэхдээ 106 тоглолтонд оролцож 13-н гоол оруулсан статтай. Орон гаран тоглолттой хагас маань 2000 оны зун Уэст Бром клубруу зарагдсан юм.

• FOYTH Juan. Анх нутгийнхаа Эстудентес клубын академид найруулачаар тоглож байсан хүү дасгалжуулагчын шийдвэрээр төвийн хамгаалалтанд тоглож эхэлжээ. 2017 онд мэргэжлийн анхныхаа гэрээг төрлөх Эстудентес клубтэйгээ байгуулж удалгүй Тоттенхэм клубт 8 саяаар зарагдсан юм. Түүнийг Будант Альбионд газардахад менежер Почеттиногийн нөлөө хамгийн их байсан юм. Ирээдүйд төвийн шилдэг хамгаалагч болно хэмээн үнэлэгдэж буй хүү юм.

• FRASER-ALLEN Kyle. Анх академид 13 насандаа элссэн хүү 5-н жил суралцаад үндсэн багтаагаа 2008 онд гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулаад Макклесфилд Таун клубт зээлээр очоод эргэн ирж багаас хасагдсан юм. Тэрээр одоо хөлбөмбөгөө хаяж Сантандер банкинд ажилладаг.

• FRIEDEL Brad. ПЛ-т амжилттай тоглосон Янк хаалгачдын хамгийн том төлөөлөл юм. АНУ-даа хөлбөмбөгийн боловсрол эзэмшиж Бельги, Турк зэрэг Европийн лигүүдэд туршлага суун явсаар Англид газардсан бөгөөд Ливерпүүл, Блэкбурн, Астон Вилла клубүүдэд тоглож байгаад Спурс-т 2011 онд нэгдсэн юм. Тэрээр 4-н улирал тоглохдоо 67 тоглолтонд оролцсон ба 16 удаад нь хаалгаа хуурай манажээ. Мөн нэг удаа торгуулийн цохилтоор шийдэгдэхэд хаалт хийж багаа ялалтанд хүргэж байв. 2015 онд Спурсээс зодог тайлсан бөгөөд одоогоор MLS-ын Нью Энгланд Револушн клубын дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн АНУ дахь Спурсын элч төлөөлөгч юм.

• FREUND Steffen. Хамгаалах чиглэлийн хагас маань 1998 оны өвөл 750к-аар Боруссия Дортмунд клубээс нэгдэж байсан юм. 5 улирал тоглохдоо 121 тоглолтонд оролцсон байдаг. 2003 оны зун Кайзерлаутерн клубрүү зарагдсан билээ. Гэвч түүний Спурс дэх замнал үүгээр дуусаагүй билээ. 2012 онд клубтээ эргэн ирж туслах дасгалжуулагчын албыг хашиж байгаа юм.

• FRYERS Zeki. Юнайтедаас гараагаа эхэлсэн Англи жигүүр маань 2013 онд Спурс-т Стандарт Лейж клубээс нэгдсэн билээ. Түүнийг ирэхэд наймаан дээр Фергусентэй хэсэгтээ л зөрчилдөж байж авсан юм. Гэвч хэл ам болж ирсэн залуу маань 16-хан тоглолтонд оролцоод жил ч бололгүй Кристал Паласруу зарагдсан билээ. Одоо тэрээр Чампионшифын Барнслей клубт тоглож байна.

• FULOP Marton. Спурсын түүхэн дэх цор ганц Унгар тоглогч. МТК Будапешт хэмээх клубээс замналаа эхлүүлсэн хаалгач маань Тоттенхэм-д 2004 онд нэгдсэн бөгөөд харамсалтай нь нэг ч тоглолтонд оролцолгүй зээлээр тоглож байгаад 2007 онд Сандерланд клубт жинхлэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр 2015 онд дөнгөж 32 насандаа хорт хавдараар бурханы оронд одсон билээ.

Зураг