2016.12.03 – Бямба гариг (23:00-УБ)
Гоолууд: Кэйн 39′ (пен) 49′, Сон 45’+1′, Эриксен 70′, 90’+2′
Английн Пример лигийн 14-р тойргийн тоглолтууд явагдлаа.
Өнгөрсөн тойрогт Челсийн талбайд зочилж харамсалтайгаар улирлын анхны ялагдлаа хүлээсэн Тоттэнхэм Хотспур клуб энэ тойрогт Уэльсийн Свонси Ситиг хүлээн авлаа.
Хэдийгээр сүүлийн үед амжилт тааруухан байгаа ч энэ улиралд талбайдаа хүлээн авсан тоглолтууддаа болон түүхэндээ Свонситой хийж байсан тоглолтууддаа хожигдож байгаагүй гэсэн статс тоглолтын дараа ч үргэлжилсээр үлдсэн юм.
Улирлын тоглолтуудтай зэрэгцэн шинэ цэнгэлдэхийн ажил үргэлжилсээр байна.
Сүүлийн үеийн тоглолтуудад бараг тогтмол шахуу болсон үндсэн гарааны бүрэлдэхүүнээ Поч талбайд илгээсэн.
Гараа: Ллорис, Волкер, Дайер, Вертонген, Рөүс, Ваняма, Дэмбэлэ, Деле, Эриксен, Сон, Кэйн
Сэлгээ: Ворм, Виммер, Картер-Викерс, Винкс, Сиссоко, Нкуду, Онома
Тоглолтонд Эриксен, Алли, Кэйн нар гоолдож Вайт Харт Лэйнд цугласан үзэгчид багийнхаа 5 гоолыг харсан юм.