E is ERIKSEN.

E is ERIKSEN.

• EADE Michael. Mad Mick хочит академийн залуу хаалгач маань 2001 онд үндсэн багт орохын өмнө багаас хасагдсан юм.

• EDINBURGH Justin. 1990 оны өвөл 150,000 үнэтэй Сөүтэнд Юнайтед клубээс зээлээр ирсэн хамгаалагч маань хагас улирал болоод жинхэлсэн юм. Сонирхолтой нь хагас улирал зээлээр байхдаа нэг ч тоглоогүй жинхэлсэн юм. Сэлгээний найдвартай хамгаалагч болсон тэрээр бүтэн 10-н жилийг Спурс-т өнгөрүүлсэн билээ. Энэ хугацаандаа 215 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулсан байдаг. 2000 онд яг л анх ирсэн шигээ Портсмүт клубруу зээлээр яваад тэндээ жинхэлсэнээр Спурс дэх замнал нь өндөрлөсөн юм. Одоо тэрээр Лейтон Ориент клубт менежерийн албан тушаал хашиж байна.

• EDMAN Erik. Швед хамгаалагч маань 2004 оны зун Недерландын лигээс ирсэн билээ. Ирсэн улиралдаа боломжын тоглолт үзүүлж 31 тоглолтонд оролцож 1 гоол оруулсан юм. Гэвч түүний орон зай дээр 2005 онд Солонгос легеонер Лее Ён-Пёо ирсэнээр багаас явах шийдвэрээ өөрөө гаргасан юм. Түүнийг 2005 оны 08-р сард Францын Ренн клубт худалдсан билээ. Хэдийгээр тэр ганц улирал тоглож ганц гоол оруулсан ч гэлээ Спурсын бүх фанатуудын зүрх сэтгэлд тэр гоолоороо мөнхөрсөн юм. Ливерпүүлийн Энфилд цэнгэлдэхэд 41 ярдаас оруулсан гайхалтай гоолоор чинь дурсаж явах болноо ЭД. Тэрээр хожим гоолынхоо талаар “Эхлээд би бөмбөгийг хүлээн аваад урагшаа орох уу? Дамжуулалт өгөх үү? Кросс хаяах уу? гэж бодсон. Тэгээд шууд л цохичихсон. Дудек-т цохих гэж буйгаа мэдэгдэхгүйг хичээж маш хурдан цохичисон. Энэ зүгээр л гайхамшигтай мэдрэмж байсан” хэмээжээ.

• EKIM Coskun. Турк гэр бүл Лондоны Тоттенхэм дүүрэгт нүүн ирж сууршисанаар Эким хүү Спурсын академид элсчээ. Академийн эхний жилээ дажгүй суралцаж 17 тоглолтонд оролцсон юм. Гэвч үндсэн багт багтаж чадаагүй Норвичруу явсан билээ. Одоо тэрээр хөлбөмбөгөө орхисон.

• EL HAMDAOUI Mounir. Морокка гаралтай Недерланд довтлогч Тоттенхэм-д 2005 оны өвөл ирсэн юм. Мартин Ёлын том алдаануудын нэг байсан тэрээр нэг ч тоглолт хийлгүй буцаад Недерландруугаа мордсон билээ.

• ERIKSEN Christian. Өнөө цагын Спурсын тод оддын нэг Дани шидтэн маань 2013 оны зун Бэйлийн наймааны дараах шинэчлэлийн эрин үеийн төлөөлөл болон Аяаксаас ирж байсан билээ. Ердөө 11 саяаар авсан найруулагч маань өдгөө байрлал дээрээ дэлхийн шилдэгүүдийн нэгт гарцаагүй тооцогдох болсон юм. 26 настай Дани залуу маань аль хэдийн Спурсын төлөө 232 тоглолтонд оролцож 57 гоолыг оруулаад байна. Олон жил Спурс-тээ гялалзаж биднийг баярлуулах болтугай. Eriksen, sen, sen He’s our number 23. Eriksen, sen, sen Came to play for AVB. To the left to the right He’s our midfield Dynamite. When he plays for the Lilywhites He makes Özil look sh*te.

• ETHERINGTON Matthew. Англи зүүн жигүүр маань 2000 оны зун Петерборо Юнайтед клубээс багийн анд Симон Дэвиэсийн хамтаар Спурс-т ирсэн билээ. Тэрээр Спурс-т 3-н улирал тоглохдоо 51 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан бөгөөд дунд нь нэг удаа Брэдфорд клубт зээлээр яваад амжсан юм. 2003 оны зун 3.5 сая дээр түүнийг нэмж өгч Уэстхэм клубээс Фредерик Кануттег авсанаар түүний Спурсын замнал өндөрлөсөн билээ. Одоо тэрээр төрлөх Петерборо клубдээ 18 хүртэлх насны багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

• EYRE Nicky. Англи хаалгач хүү 2003 оны зун академид элсэн орсон юм. 2 жил академи болон нөөцийн багт тоглож байгаад үндсэн багт харамсалтай нь орж чадаагүй юм. Түүнээс хойш 10-н клуб дамжин явсаан өнгөрсөн жил хамгийн сүүлд багаасаа хасагдсан байна.

Зураг