D is Dawson.

D is Dawson.

D is Dawson.

• DALMAT Stephane. Франц хагас хамгаалагчын хувьд Спурс дахь замнал нь нэг улирал зээлээр тоглосон хэмээх тодотголтой. Интер Милан-д олигтой минут олдохгүй байсны улмаас 2003 онд Спурс-д зээлээр ирсэн билээ. Түүнийг авах шалтгаан нь ч гэмтэлд алдсан Кристиан Зиегег орлуулах зорилготой байсан юм. Найруулагчаар тоглодог тэрбээр лигт 22 тоглолт хийж 3-н гоол оруулсан байдаг. Тийм ч муу бас байгаагүй түүнийг Спурс харин жинхэлэхээс татгалзаж буцаасан юм.

• DALTON James. Зүгээр ороод л гарсан нөхөр. Академид 2007 онд элсэж 2009 онд үндсэн баг гэрээ хийхээс татгалзаж хасагдсан.

• DANIELS Charlie. Спурсын академийн бүтээгдэхүүн. Тэрээр 2005 онд үндсэн багтайгаа гэрээ байгуулсан бөгөөд 4-н жил данстай явахдаа харамсалтай нь нэг ч тоглолтонд оролцоогүй юм. Энэ хугацаандаа 3-н багт зээлээр тоглож байсан юм. Тэрээр хагас хамгаалалтын янз бүрийн байрлал дээр Спурс-д тоглож сурсан бөгөөд харамсалтай нь менежерийн хүссэн түвшинд хараахан хүрч чадаагүй юм. 2009 оны өвлийн цонхоор Лейтон Ориент клубруу үнэгүй явсанаар Спурс дэх замнал нь өндөрлөсөн юм. Одоо тэрээр ПЛ-ын Борнемут клубын домог шахуу тоглогчдын нэг болсон билээ.

• DARCY Ross. Сонирхогчын клубээс 1 жилийн гэрээтэй бэлтгэлд хамрагдахаар ирсэн залуу Спурсдээ 3-н жилийн гэрээ байгуулж үлдэж чадсан юм. Нөөцийн багтаа ахлагч хүртэл дэвшиж Сол Кэмпбеллийг сэлгээнд хүртэл суулгаж явсан авъяаслаг хамгаалагчын замналын дайсан нь гэмтэл байсан юм. Байнга л гэмтэж үргэлж л мэс ажилбарт орж талбайн хажууд суусаар түүний замнал үндсэндээ дэндүү эрт дууссан билээ. Тэрээр 25 насандаа гэмтлээс болж зодог тайлсан юм.

• DAVENPORT Calum. 2004 оны зун Ковентри Сити клубээс 1.3 сая паундаар төвийн хамгаалагч авсан нь тэр байсан юм. Спурсын ПЛ-ын үе дэх бас л нэг алдаатай наймаануудын нэг юм. За яахав хямдхан юм даа. 3-н жил данстай явахдаа 3-н клубт зээлээр тоглож байгаад зарагдсан бөгөөд энэ хоорондоо 20-н тоглолтонд оролцож 1 гоолыг оруулсан юм. Хаа очиж ганц гоолоо Манчестер Ситиг 2-1 хожиход оруулсан билээ. 2007 оны өвлийн цонхоор Алхнуудруу 3-н сая паундаар явсан юм. Одоо тэрбээр ажилгүй л явна.

• DAVIDS Edgar. Замналынхаа оргил үеийг Европийн топ клубүүдэд өнгөрүүлсэн Улбар шаруудын тод оддын нэг. Тэрээр 32 насандаа Спурс-д ирсэн бөгөөд 2 улирал тоглохдоо аль хэдийнэ фанатуудын хайртай тоглогчдын нэг болсон билээ. Хамгаалах чиглэлийн хагас маань Спурс-т нийтдээ 44 тоглолт хийж 1 гоолыг оруулсан юм. Түүний тоглосон 2 улирал дарааллан 5-р байрт лигээ өндөрлүүлсэн нь түүний найдвартай тоглолттой зайлашгүй хамааралтай байсан билээ. “Pitbull” маань одоо ч Спурсын цэнгэлдэхдээ ирэхэд фанатууд түүнийг гайхалтай угтан авдаг билээ. Нэг тийм гайхалтай энергитэй тоглогч байдаг даа яг л тэр чинь.

• DAVIES Simon. Петерборо Юнайтедаас гараагаа эхэлсэн жигүүр маань 2000 онд Спурс-д төрлөх багаасаа 700,000 паундаар ирсэн юм. Түүнийг авч ирэхэд менежер Жорж Грэмийн нөлөө их байсан юм. “Digger” хочит залуу маань Спурс-т 5-н улирал тоглохдоо 154 тоглолтонд оролцож 24 гоолыг оруулсан билээ. 2005 оны зун 4-н саяаар Эвертон клубрүү явуулсанаар Спурс дэх замнал нь өндөрлөсөн түүхтэй.

• DAVIS Sean. “The Winker” хочит Фүлхэмээс Тоттенхэм клубт 2004 оны зун нэгдэж байсан хагас маань гэмтэл бэртэлээс улбаалан ердөө 15 тоглолтонд оролцоод 2006 оны өвлийн цонхоор Портсмут клубрүү явсан билээ. Тэрээр хожим Спурс дэх замналаа дурсахдаа “Би ердөө эхний дөрөвхөн тоглолтонд оролцоод хүнд гэмтэл авсан. 3-н сар хөл дээрээ явж чадаагүй, тэр үед охин минь 10-н долоо хоног дутуутай төрж миний амьдралын хэцүү үеүүд өнгөрсөн юм. Би бүрэн фит болж өөрийгөө явах хүртэлээ харуулж чадаагүй юм” хэмээсэн байдаг. Одоо тэрээр Фүлхэм клубын тоглолтын тайлбарлагчаар ажиллаж байна.

• DAWKINS Simon. Энэ нэрийг санаж байна уу? Бүтэн 10-н жил Спурс-д данстай явсан залуу шүү дээ. Анх 2004 онд Спурсын академид 17 насандаа ирсэн хүү нэг жил суралцаад 2005 онд үндсэн багтай мэргэжлийн гэрээгээ байгуулсан түүхтэй. Гэвч тэрээр Спурс-т нэг ч тоглолт хийлгүй, зарагдалгүй, хасагдалгүй бүтэн 10-н жил зээлээр тоглосон байдаг. Бараг Спурсын удирдлагууд ч ийм тоглогч байдагаа мартаж яваад гэнэт санаж 10-н жилийн дараа Дербид нэг юм өгсөн байх шүү. Тэрээр өнгөрсөн жил MLS-ын Сан Хосе клубээс хасагдсан бөгөөд одоо клубгүй явна.

• DAWSON Michael. Хайрт ахлагчынхаа талаар хэдэн хуудас ч бичиж чадахаар……. Гэвч энд товчхон дурьдая даа. Ноттингэм Форестын бүтээгдэхүүн маань 2005 оны өвлийн цонх хаагдах өдөр багийн анд Энди Рейдийн хамтаар Спурс-т нэгдсэн түүхтэй. Ливерпүүлтэй талбайд нь 2-2 тэнцдэг тоглолт дээр дебютээ хийж байсан залуухан хамгаалагчын царай одоо ч тод харагдана. Ямар ч нөхцөлд байрлалаа тун зөв эзэлж сул талаа нөхөж маш тайван тоглодог түүн шиг хамгаалагч тун ховор байсан үе. “ХААН”-ы хамтаар Спурсын баттай ар болж замналынхаа хамгийн шилдэг үеээ Тоттенхэм-д өнгөрүүлсэн түүнд энэ л клубыг хайрлахгүй байхын аргагүй хэмээн хэлж байсан нь фанат бүхний зүрхэнд үлдсэн бизээ. Спурс дэх замналдаа 324 тоглолтонд оролцож 10-н гоолыг оруулсан хүн бүхний хүндлэл хайрыг хүлээсэн ахлагч маань цагийн эрхээр 9-н жил зүтгэсэн клубээ 2014 оны зун орхиж ПЛ-ын Халл Сити клубт нэгдсэн билээ. Түүнийг дэндүү харамсалтай явуулсан ч гэлээ тэрээр клуб бол хувь тоглогчоос эрхэм гэдгийг харуулж шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээн авч байсан нь үнэхээр бахархам. Үргэлж туршлага, чадвараасаа хуваалцаж, залуустаа зөвлөсөөр ирсэн жинхэнэ ахлагч хүний чанарыг шингээсэн тоглогч байлаа. Одоо тэрээр замналаа эхлүүлсэн Ноттингэм Форест клубтээ залуу тоглогчиддоо зааж зөвлөн тоглож байна. One Michael Dawson, There’s only one Michael Dawson, One Michael Dawson, There’s only one Michael Dawson… хэмээх чант зүрх сэтгэлд үргэлж эгшиглэсээр…….

• DEARDEN Kevin. 1988 онд Спурсын академидиас үндсэн багт нэгдсэн тэрээр 1993 оныг хүртэл 5-н улирал байхдаа ердөө нэг тоглолтонд оролцсон товчхон түүхтэй хаалгач. Энэ хоорондоо 9-н клубт зээлээр тоглосон бөгөөд 1993 онд багаас хасагдан Брентфорд клубтэй нэгдсэн юм. Одоо тэрээр Льютон Таун клубын хаалгачын дасгалжуулагчаар ажиллаж байна.

• DEFENDI Rodrigo. Сантини менежерийн үед Бразилийн Круйзеро клубээс академидаа элсүүлсэн хүү. Нэг жил суралцаад 2005 онд үндсэн багтаа гэрээ байгуулсан ч Удинезе, Рома клубүүдэд 2 улирал зээлээр тоглосон юм. Ингээд 2007 онд Мартин Ёл клубт ирсэнээр Бразил төвийн замнал дуусч эх оронруугаа буцсан түүхтэй. Одоо тэрээр Португалийн лигийн Авес клубт тоглож байна.

• DEFOE Jermain. Тоттенхэм төдийгүй ПЛ-ын эрин үед топ зэрэглэлд үнэлэгдэх довтлогч. 2004 оны өвлийн цонхоор Тоттенхэм клуб болон Уэстхэм клубүүд өөрсдийн тоглолтын арга барилд илүү зохицоно хэмээн үзэж довтлогч нараа сольсон нэгэн наймааг хийж олныг гайхшируулж байлаа. Бобби Замора Алхнуудад очиж Жермайн Дефое Спурс-д ирсэн юм. 2008 оныг хүртэл 177 тоглолтонд оролцож 64 гоол оруулсан довтлогчоо тухайн үед наймаан дээр тун сайн харилцаатай байсан Портсмүт клубт зээлдэнгээ худалдсан юм. Тэндээ нэг жил тоглосон ЖД маань өөрөө багаас явах хүсэлтээ илэрхийлсэнээр арга буюу буцааж зарах болсон юм. Ингээд жилийн өмнө 7.5 саяаар ирсэн довтолгч эргэн 15.75 саяаар Спурстээ ирсэн билээ. Эргэн багтаа нэгдсэн довтлогч маань дахин 5-н улирал тоглохдоо нийт 186 тоглолтонд оролцож 79 гоолыг оруулсан юм. Тоттенхэм клубын Европийн бүх цаг үеийн мэргэн буучаас эхлээд ПЛ-ын сарын шилдэг тоглогч, клубын оны шилдэг зэрэг шагналын эзэн болж явсан амьд домог маань 2014 оны өвлийн цонхоор MLS-ын Торонто клубрүү зарагдсан юм. Явахдаа нэг сарын зээлээр багтаа үлдэж 2 тоглолт хийхдээ нэг гоол оруулаад амжсан билээ. Өдгөө тэрээр ПЛ-ын Борнемут клубт тоглож байна. Ясны довтлогч гэж түүнийг хэлэх бизээ.

• DEMBELE Mousa. Өнөө цагийн Спурсын төвийн хагасыг түүнгүй төсөөлөшгүй. Бельги тоглогчдын нэгэн адил нутагтаа замналаа эхлүүлж Недерландын лигээр дамжин Англид хөл тавьсан байдаг. Тэрээр Фүлхэм клубээс 2012 оны зун Спурс-т цонх хаагдахтай зэрэгцэн нэгдсэн бөгөөд өнөөг хүртэл багтаа өндөр зэрэглэлийн тоглолтоо харуулж байна. Түүний гарны тоглолт ПЛ-т гайхагддаг билээ. Одоогоор тэрээр 232 тоглолт Спурсын өмсгөлтэй хийж 10-н гоол оруулаад байна. Түүнийг нээрээ MOOSE хэмээн хочилдог билээ. Манайхаар бол Хандгай юм.

• DEMPSEY Clint. Дэмбэлэтэй зэрэгцэн Фүлхэмээс ирсэн Янк довтлогч маань харин нэг л улирал Спурс-т хүчин зүтгэсэн билээ. Тухайн үедээ хамгийн үнэтэй Америк тоглогч болж ирж байсан тэрээр 43 тоглолтонд оролцохдоо 12 гоолыг оруулсан юм. Спурсын фанатууд түүнийг 23 жил Олд Траффорд цэнгэлдэхээс аваагүй байсан ялалтын гоолоор нь үргэлж дурсаж явах бизээ. АНУ-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчын нэгт гарцаагүй бичигдэх залуу маань саяхан зодогоо тайлсан юм.

• DERVITE Dorian. Спурсын академиас гаралтай төвийн хамгаалагч маань 2006 онд үндсэн багтаа гэрээ хийсэн бөгөөд 4-н улирал тоглохдоо албан ёсны тоглолтонд ганцхан удаа оролцож байсан юм. 2010 онд түүнийг Вилларреал клубрүү үнэгүй явуулсан билээ.

• DIER Eric. Англи залуу маань Португалид боловсрол эзэмшиж Спортинг клубт тоглож байгаад 2014 онд Тоттенхэм клубт 4-н саяаар нэгдсэн билээ. Дебют тоглолт дээрээ Уэстхэмийн хаалганд гоолдон сенсацитай эхэлсэн хамгаалагч маань хагас хамгаалалт, янз бүрийн байрлал дээр туршигдан тоглосоор явна. Одоо дөнгөж 24 настай Англи залуу маань аль хэдийнэ клубтээ 190 тоглолт хийж 9-н гоол оруулаад байгаа бөгөөд Английн шигшээдээ багтаж тоглолт, туршлага нь улам сууж явна.

• DI GIULIAUTONIO Gianluca. Академийн багт 1999 онд элссэн Итали хүү үндсэн багт орохын өмнө хасагдсан юм. Одоо тэрээр Италидаа доод түвшиний багт тоглож байна.

• DILEVSKI Spase. 2004 онд Спурс-т нэгдсэн Австрали хамгаалагч хатуухан хэлэхэд нэг жил бэлтгэл хийж байгаад л нутаг буцсан. Нэг ч удаа талбайд гарах нь битгий хэл сэлгээнд ч нэрлэгдээгүй юм.

• DIXON Terry. Спурсын академийн бүтээгдэхүүн. Үндсэн багтаагаа 2007 оны зун гэрээ байгуулсан ч нэг ч тоглолгүй улирлыг үдээд хасагдсан юм.

• DOHERTY Gary. Льютон Таун клубээс замналаа эхлүүлж Тоттенхэм-д 2000 онд нэгдсэн бөгөөд 4-н улирал өнгөрүүлэхдээ 77 тоглолтонд оролцож 8 гоол оруулсан юм. “Ginger Pele” хэмээх янаг хочтой залуу маань сонирхолтой нь Спурс-т хамгаалагч, довтлогч гэсэн 2 өөр байрлал дээр тоглож байсан юм. 2004 онд түүнийг Норвич Сити клубт худалдсан юм. Одоо тэрээр БНИрланд Улсынхаа Хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байна.

• DOMBAXE Laste. 2011 онд Спурсын академид элссэн бөгөөд үндсэн багт тэнцэлгүй хасагдсан Ангол төвийн хагас. Дөнгөж 23-н настай залуу маань одоогоор баггүй байна.

• DOMINGUEZ Jose. Португал жигүүр маань Спортинг клубээс 1997 оны зун нэгдсэн бөгөөд 3-н улирал тоглохдоо 45 тоглолтонд оролцож 4-н гоол л оруулсан үзүүлэлттэй. Түүнийг 2000 онд Кайзерлаутерн клубрүү явуулсан билээ.

• DORMER Jamie. Спурсын академийн бүтээгдэхүүн. Тэрээр академийн оны шилдэг тоглогч хүртэл болж байсан ч харамсалтай нь 2003 онд үндсэн багт элсэж чадалгүй хасагдсан юм.

• DOS SANTOS Giovani. Барсагийн академиас авъяас чадвар нь эрт тодорч гарсан Мексик хагас маань Спурс-т 2008 оны зун их л хүлээлттэй ирж байсан билээ. Харамсалтай нь 4-н улирал тоглохдоо ердөө 33 тоглолтонд оролцож гуравхан гоол хийсэн юм. Ихэнх хугацааг сэлгээний сандал дээр өнгөрүүлж ийш тийш хэд хэдэн удаа зээлээр явсаар эцэст нь Испаний Маллиорка клубрүү шилжсэн билээ. Дасгалжуулагчын арга барил гэхээс илүү зан аашинд нь тохирохгүй дээрээс нь хичээл зүтгэлгүй байдал нь түүнийг ийм түвшинд л хүргэсэн бизээ. Өдгөө тэрээр төрсөн дүүгийнхээ хамтаар ЛА Галакси клубт тоглож байна.

• DOZZELL Jason. Ипсвич Таун клубээс Спурс-т нэгдсэн хагас маань 93-97 хооронд 4-н улирал тоглохдоо 89 тоглолтонд оролцож 14 гоолыг оруулсан юм. Дундуур нь бас төрлөх клубрүүгээ нэг зээлээр яваад ирсэн гэж байгаа. Одоо тэрээр гавъяаны амралтандаа байна.

• DUMITRESCU Ilie. 1994 оны зун Румыны Стяуа Бухарест клубээс тухайн үедээ 2.6 саяаар нэгэн довтолгч авч ирсэн нь ПЛ-т сонирхол татаж байлаа. Харин тэрээр сонирхол татсан шигээ тоглолт гаргаж чадалгүй 18 тоглолтонд 4-н гоолтойгоор Спурс дэх замналаа дуусгасан юм. Ингээд ирэх зун нь нөгөө л Алхнууддаа шахаж орхисон байдаг.

• DUROJAIYE Olumide. Анх 12 насандаа Спурсын академид ирсэн Нигери гаралтай Англи хүү 7-н жил суралцаад эцэст нь жинхэлэхийн өмнөхөн хасагдсан юм. Одоо тэрээр 8-р түвшиний Английн лигт тоглож байна.

Зураг