C is Crouch.

C is Crouch.
  • ангилал:

C is Crouch

• CALDERWOOD Colin. 1993 оны зун Свиндон Таун клубт 1.25саяын санал хүргүүлсэн нь клубын наймааны рекорд байлаа. Тэд татгалзалгүй гэрээгээ шинэчлээд байсан хамгаалагчаа Спурслүү илгээсэн нь бидний танилцаж буй Calderwood байлаа. 6-н улирал Спурсын төлөө зүтгэхдээ 168 тоглолтонд оролцож 7-н гоолыг оруулсан хамгаалагч байлаа. Тоттенхэм дэх замналын сүүлийн жилээ лигийн бүрэлдэхүүнд багтаагүй ч цомын тэмцээний бүрэлдэхүүнд багтаж 4-н тоглолт хийн аварга авсан билээ. Аварга аваад 2 хоногийн дараа Астон Вилла клубтэй гэрээ байгуулж шилжиж байсан түүхтэй. Тэрээр саяханы хүртэл Астон Вилла клубт туслах менежер хийж байгаад халагдсан билээ.

• CAMPBELL Fraizer. 2008-09 улирлын зуны цонх хаагдахтай зэрэгцэн нэг том наймаа явагдсан нь Бербатовыг Юнайтед клубрүү шилжүүлсэн явдал байлаа. Түүний наймаанд оролцуулан зээлдсэн тоглоч бол залуухан довтлогч Campbell байсан юм. Тэрээр зээлээр тоглохдоо нийт 22 тоглолтонд оролцож 3-н гоол оруулсан юм. Тоттенхэм клуб жинхэлэж болох байсан ч түүнээс татгалзаж буцаасан юм. Түүний товчхон түүх ийм л байна. Одоо тэрээр Халл-д тоглож буй.

• CAMPBELL Sol. 1989-2001 оны хооронд Спурс-д байсан. Өөр юм бичиж хайран цагаа үрээд юу хийхэв. Ингээд орхиё доо.

• CAPOUE Etienne. 2013 оны зун Спурсын медиагаар Францын Тулуз клубээс нэгэн тоглогчыг авч буйгаа зарласан нь энэхүү Франц залуу байлаа. Түүний талаар шигшээ багийн ахлагч Уго Ллорис хэлэхдээ Спурст ирсэн нь түүний замналд маш том алхам болсон хэмээжээ. Харамсалтай нь 2 улирлын турш идээшиж чадалгүй явсаар эцэст нь ПЛ-т шинээр дэвшисэн Уатфорд клубын тухайн үеийн рекорд наймаа болон очсон юм. Түүний хэв маяг шинэ менежер Почеттинод зохицохгүй байснаас явуулсан гэгддэг. Тэрээр сүүлийн 4-н улирал тун дажгүй Уатфордод тоглож байна.

• CARR Stephen. Ирланд гаралтай баруун ар маань 15-н насандаа Лондонд ирж Спурсын академид суралцаснаар мэргэжлийн тоглогч болох замналаа нээжээ. Ингээд 2 жилийн дараа анхны гэрээгээ байгуулж үндсэн багт орж чадсан юм. Улмаар 93 оны 09-р сард Испвич Таун клубын эсрэг ПЛ-ын болон клубынхаа дебютээ хийсэн байдаг. Гэвч тэрээр 1996 оныг хүртэл үндсэн багтаа ердөө 28 тоглолт хийсэн юм. Хаашаа ч зээлээр яваагүй. Нэг тийм өсөхчгүй, уруудахчгүй л тоглогч байсаар ирсэн. Харин 96-97 улирлаас эхлэн гарааны баттай хамгаалагч болж 2004 оныг хүртэл 272 тоглолтонд оролцож 8-н гоолыг оруулсан юм. Энэ дундаа 2001-02 улирлыг өвдөгний гэмтлийн улмаас бүтэн өнжсөн байдаг. 2004 оны зун Шаазгайнуудын эгнээнд 2 сая паундаар зарагдсанаар Спурс дахь замнал нь өндөрлөсөн билээ. 2013 оны зун өвдөгний гэмтлийн улмаас их спортоосоо зодог тайлсан юм. Одоо тэрбээр Испанид хувийн бизнесс хийж байна.

• CARRICK Michael. Алхнуудын акедемиас гаралтай тод оддын нэг тэрээр 5-н улирал үндсэн багтаа тоглохдоо 2 ч удаа зээлээр явж байгаад 2004 оны зун Тоттенхэм клубт 3.5 сая паундаар ирсэн байдаг. Түүний араас олон ч клуб хөөцөлдөж байхад нь Тоттенхэм клуб амжиж урвуулсан юм. ПЛ-т шууд бэлэн байсан ч нөөцийн багт хэд хэд тоглуулж улмаар гэмтлээс нь сэргийлж хойшлуулж байсаны эцэст 2004 оны 10-р сард дебютээ Портсмүт клубын эсрэг хийсэн юм. Спурс-т 2 улирал тоглохдоо 75 тоглолтонд оролцож 2 гоолыг оруулсан юм. 2006 оны зун шилдэг хагас хамгаалагчаа 18.6 сая паундаар Манчестер Юнайтед клубт худалдаж буйгаа зарласан юм. Энэ үнэ тухайн үедээ Улаан Чөтгөрүүдийн хагас хамгаалалтын байрлал дээрх хамгийн өндөр үнэ гэхээр түүнийг илэрхийлэх нэг үзүүлэлт болно. Манчестер дэх замналыг нь хөлбөмбөг сонирхогчид бүгд мэдэх учраас илүүц биз. Тэрээр өнгөрсөн зун зодог тайлж буйгаа зарласан билээ.

• CARROLL Tom. Академиас төрөн гарсан авъяаслаг залуусын нэг маань 9-н улирал Тоттенхэм клубт данстай явсан бөгөөд түүнийг ирээдүйд Модрич шиг л тоглогч болно хэмээн зарим мэргэжилтэнүүд үздэг байлаа. Гэвч тэрээр клубт олигтой идээшиж чадахгүй ийш тийш зээлээр тоглож явсаар үндсэн багийн өмсгөлтэй ердөө 56 тоглолтонд оролцож 3-н гоол оруулсан статтай Свонси Сити клубрүү шилжсэн юм. Одоо тэрбээр Чампионшиф лигт Свонси клубтэйгээ тоглож буй.

• CASKEY Darren. Мөн л академиас төрсөн хагас хамгаалагч. Үндсэн багт 4-н улирал 1992-96 хооронд байхдаа 43 тоглолтонд оролцож 5-н гоол оруулсан билээ. Дебютээ Арсеналын эсрэг дерби дээр хийж байсан нь түүний хувьд дурсамж юм. 1996 онд Рийдинг клубт 700,000 зарагдсан бөгөөд замналынх нь оргил жилүүд тэнд өнгөрсөн юм. 41 нас хүртлээ хөлбөмбөгтөө зүтгэсэн тэрээр 2015 онд Гатешиед клубээс зодог тайлсан билээ.

• CAULKER Steven. Бас нэг академийн бүтээгдэхүүн. 2 жил хөлбөмбөгийн боловсрол эзэмшээд 2009 оны зун үндсэн багт нэгдэж мэргэжлийн гэрээгээ байгуулсан билээ. Гэвч тэрээр 4-н улирал тоглохдоо 3-н өөр клубт зээлээр тоглож байгаад Кардифф Сити клубт зарагдсан юм. Үндсэн багт тэрээр ердөө 29 тоглолт хийж 2 гоол оруулсан юм. 2012 оны зуны олимпийн хөлбөмбөгийн төрөлд багаа төлөөлөн Их Британий шигшээ багт багтан тоглосон нь түүний том дурсамж юм. Одоо тэрээр Шотландын лигийн Дундее клубт тоглож байна.

• CEBALLOS Cristian. Барса болон Спурсын академид тоглож байгаад анхны гэрээгээ Спурстээ хийсэн ч 2 улирлын турш нэг ч талбайд гаралгүй явсаар 2013 оны зун багаас хасагдсан довтлогч. Одоо тэрээр Бельгийн 2-р лигийн Синт-Трюденсе клубт тоглож байна.

• CERNI Radek. Чехийн хамгийн алдартай Слава Прага клубээс хөлбөмбөгийн эрдэмд суралцаж Чехдээ оргил үеээ өнгөрүүлсэн хаалгач маань 31-н насандаа зээлээр Спурсд нэгдэж топ зэрэглэлийн лигт хөл тавьсан түүхтэй. Анх 18-н сарын хугацаатай зээлээр ирсэн ч гэрээгээ сунгаж 3-н улирал тоглосон билээ. Сэлгээний хаалгач байсан тэрбээр ердөө 20 орчим тоглолт хийсэн бөгөөд Хөлбөмбөгчний замналдаа анхны шагналаа 34 насандаа Спурсын хамтаар Лигийн цомд түрүүлсэнээр хүртсэн байдаг. Англидаа идээшсэн хаалгач Спурсын зээл дууссаны дараа үргэлжилүүлэн QPR клубт тоглож байгаад бүхнийг эхэлсэн Прага клубтээ замналаа дуусгасан билээ.

• CHADLI Nacer. Бейлийг худалдсан мөнгөөр авсан “НӨГӨӨ 7”-ын нэг Бельги жигүүр. Недерландын Твенте клубээс 7-н саяаар ирсэн жигүүр маань надад лав үнэндээ дүйцэхүйц тоглолтоо гаргаад явсан санагддаг. Спурс-т 3-н улирал тоглохдоо голцуу сэлгээнээс 119 тоглолтонд оролцож 25-н гоолыг оруулсан юм. Хэрэгтэй хэрэгтэй гоолууд ч бас их байсан юм шүү. 2016 оны зун ПОЧ-ын төлөвлөгөөнд нэгэнт багтаагүй залуу маань зам мөрөө хөөж Хөөндэйнүүдийн эгнээнд нэгдсэн билээ. Явахдаа 13-н саяаар зарагдсан нь ч муугүй үнэ байлаа. Одоо тэрээр Монако клубт тоглож байна.

• CHIMBONDA Pascal. Франц хамгаалагч маань анх Уйган Атлетик клубээс 2006 оны цонх хаагддаг өдөр 4.5 саяаар гэнэтийн бэлэн болон ирсэн юм. Дебютээ 9хөн хоногийн дараа Юнайтед клубын эсрэг хийсэн юм. Тэрээр 2 улирал тоглохдоо 65 тоглолтонд оролцож 3-н гоол оруулж байсан үзүүлэлттэй. Гай ч болсон, гавъяа ч байгуулсан нөхөр гэвэл яг л онох байх. Түүний пенальт алдсанаас болж Тоттенхэм клуб 2008 онд УЕФА-ын цомоос мултарч Эйндховен клуб цааш явж байсаныг санах бизээ. Энэ ч түүнийг явуулах шалтгаан ч болсон байж мэднэ. Ямартаа ч 2008 оны зун Сандерланд клубт хуучны андууд болох Тайнио, Малбаранк нартайгаа нэгдсэн юм. Гэвч түүний Спурс дэх замнал дуусаагүй байсан юм. 2009 оны өвлийн цонхоор гэмтэлэй эргэн багтаа нэгдсэн бөгөөд Сандерланд клуб багахан шиг хэл ам гаргаад авсан билээ. Гэмтэлтэй тоглогч зарсан энэ тэр гээд л. Гэвч тэр нэг их сүх дуулиан бололгүй намжсан юм. Эргэн ирсэн тэрээр 3-н тоглолт хийгээд улирлаа өндөрлүүлсэн юм. Ингээд 2009 оны зун тэрээр дахин зарагдсан бөгөөд энэ удаад Блэкбурн Рөверс клубт очсон юм. Өдгөө 39 настай хамгаалагч маань хөлбөмбөгөө тоглосон хэвээр бөгөөд одоогоор Английн лигийн 11 дэх түвшиний AFC Killingworth клубт Ням гарагтаа ганц нэг үзсэн шигээ сууж байна.

• CLAPHAM Jamie. Сонин нэртээ зүүн ар маань 4-н жил данстай явахдаа 3-н клубт зээлээр тоглож байгаад 1998 онд Ипсвич Таун клубт шилжсэн байдаг. Тун хурдтай Англи хамгаалагчын хувьд буруу цагтаа буруу клубтэй ирсэний жишээ болоод л өнгөрсөн. 1997 оны 05-р сард ганцхан лигийн тоглолтонд оролцсон нь Спурсын өмсгөлийг өмссөн ганц тоглолт нь байсан юм. Тэрээр өнгөрсөн улирлын төгсгөлд Лийдс Юнайтед клубт туслах дасгалжуулагч хийж байгаад халагдсанаас хойш ажилгүй явна.

• CLEMENCE Stephen. 1994 онд Спурсын академид элсэн суралцаж 1997 онд үндсэн багтаа гэрээ байгуулсан хагас хамгаалагч хүү 2003 оныг хүртэл данстай явахдаа 91 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан байдаг. Гэмтэл бэртэлээс болж замнал нь уруудсан залууг 2003 оны өвөл Лютон Таун клубт зээлээр явуулахын даваан дээр Бирмингэм клуб худалдан авах санал ирүүлсэнээр клубээс явсан түүхтэй. 2010 оны зун зодог тайлж дасгалжуулагчын ажилд орсон бөгөөд хамгийн сүүлд сая 12 хоногийн өмнө Астон Вилла клубын дасгалжуулагчдын багаас халагдаад байна. Түүний аав нь Спурс болон Ливерпүүлийн домогт хаалгач Ray Clemence гэдгээр нь мэдэх байх.

• CLIST Simon. 1997 онд Спурсын академид элсэн орж 1999 онд академийн аялан тоглолтоор явж байхдаа багаас хасагдсан юм. Хэдхэн хоногийн дараа үндсэн багтай гэрээ байгуулах байсан түүний хасагдсан шалтгаан тодорхой бус. Одоо ч юу хийдэг нь тодорхой бус.

• COLL Owen. 1994 онд лигийн бус Эньфилд клубээс Спурс-д нэгдсэн төвийн хамгаалагч хүү. Харамсалтай нь Европийн 3-н тоглолтонд сэлгээнд нэрлэгдээд дараа нь Ёовил Таун клубт зээлээр тоглож ирээд хасагдсан юм. 2004 онд тэрээр зодог тайлсан бөгөөд одоогоор ажилгүй л явна.

• CONSORTI Maurizio. 1982 онд Италид төрсөн хагас хамгаалагч хүү 16 насандаа Спурсын академид элссэн байдаг. 2000 оны зун үндсэн багтаа гэрээ байгуулсан ч нэг ч тоглолтонд оролцолгүй 2002 оны 04-р сард хасагдсан юм. Эргэн Италидаа очиж сонирхогчын багт тоглосоор яваад зодог тайлсан.

• CORLUKA Vedran. Хуучны Югаславт төрж өсөн Динамо Загребаас гараагаа эхэлсэн хамгаалагч маань анх 2007-08 улиралд Манчестер Сити-д ирсэн бөгөөд тэндээ 38 тоглолтонд оролцож 1 гоол оруулсанаар Спурсын хараанд өртөж 2008 оны цонх хаагдахтай зэрэгцэн 8.5 сая паундаар нийслэлийн багт ирж байлаа. Түүнийг нэгдэхэд нь хамгийн том нөлөөг түүний хамгийн сайн найз дөнгөж Спурст ирээд байсан Модрич үзүүлжээ. Спурс-т 4-н улирал өнгөрүүлэхдээ Чарли (түүний Англи хоч) маань 109 тоглолтонд оролцож 1 гоолын оруулсан юм. 2012 онд шинэ менежер ирж түүнд орон зай үгүй болсоноор арга буюу Леверкузен клубрүү зээлээр явсан юм. Улмаар тэр зунаа Оросын лигийн Локомотив клубт зарагдсанаар түүний түүх дууссан билээ. Тэрээр одоог хүртэл тэндээ тоглож байна.

• COX Sam. Гайаны хэмээх Өмнөд Америкийн жижигхээн улсаас гаралтай хамгаалагч хүү 2007 онд Спурсын академид шалгуулан орсон байдаг. 2 жил тэндээ боловсорч бүр ахлагч хүртэлээ дэвшиж 2009 оны зун үндсэн багтаа гэрээ байгуулсан юм. Гэвч түүнд мэдээж үндсэн багт орон зай байгаагүй юм. Жилийн дотор 3-н ч клубт зээлээр очсон бөгөөд эргэн ирээд багаас хасагдсан юм. Одоо тэрээр 8-р түвшиний лигийн Виелдстөүн клубт тоглож байна.

• CROUCH Peter. Кроучи (хоч нь) маань Спурсын академиас төрөн гарсан гайхалтай тоглогчдын нэг билээ. Түүний талаар хэдэн ч хуудас юм бичиж болно. Тийм л арвин намтартай эрхэм. Кроучи маань анх Брентфорд, КПР клубуудын академид суралцаж яваад 1995 онд Спурсын академид элссэн байдаг. Тэндээ 3-н жил хөлбөмбөгийн боловсрол эзэмшиж мэргэжлийн тоглогч болох замналаа нээсэн юм. Түүний гэр бүл бүгд Челсигийн дэмжигчид байсан бөгөөд Кроуч маань 10 насандаа Стамфордод Ballboy хийдэг байсан аж. Түүнийг 3-н нас хүртэл нь гэр бүл нь Сингапур, Австрали зэрэг улсад амьдарч байсан гээд сонирхолтой түүх түүний хүүхэд насан бий. 1998 оны зун тэрээр анхны мэргэжлийн гэрээгээ байгуулсан бөгөөд харамсалтай нь 2 улирал зээлээр тоглож байгаад доод лигийн QPR клубт 60,000 паундаар зарагдсан юм. Ингээд тэрээр 6-н клубт 9-н улирал тоглохдоо жинхэнэ өөрийгөө нээж гялалзан явсаар эргээд 2009 онд төрлөх клубтэй нэгдсэн юм. Тоттенхэмд эргэн ирж 2 улирал тоглохдоо 93 тоглолтонд оролцож 24 гоол оруулсан байдаг билээ. Хүүхэд насны мөрөөдлөө тэрээр 2009 оны 08-р сарын 26нд биелүүлж Спурсын өмсгөлтэй анхны гоолоо Донкастер клубын хаалганд оруулж байсан түүхтэй. 2010 оны 05-р сард Манчестер Ситигийн хаалганд оруулсан цорын ганц гоолоор нь үүрд түүнийг фанатууд дурсаж явах нь дамжиггүй. 15-н сая паундын тоглолт гэж нэрлэгддэг тухайн тоглолт Тоттенхэм клубыг анх удаа аваргуудын лигт оруулсан билээ. Дараа жил нь тэр авто-гоол уу? За тэр яахав. Товчхондоо ийм түүний замнал. Өдгөө 2.01 өндөртэй робот хүн маань Чампионшиф лигийн Стөүк Сити клубтэй тоглосоор байна.

• CUDICINI Carlo. Миланд төрж төрлөх хотынхоо АС Милан клубээс замналаа эхлүүлсэн ч ихэнх хугацаагаа Англид тоглож өнгөрүүлсэн хаалгач. Тэр тусмаа Челси клубт. Харин Тоттенхэм клубт 2009 онд үнэгүй ирсэн бөгөөд 3-н улирал данстай явахдаа ердөө 19 тоглолтонд оролцсон билээ. 2012 оны өвлийн цонхоор Америкийн лигийн (MLS) ЛА Галакси клубрүү үнэгүй явсан юм. Тэрээр одоо Челси клубт элч бөгөөд дасгалжуулагчдын багт ажиллаж байна.

• CUNDY Jason. Челсигийн академиас гараагаа эхлэн үндсэн багт нь дэвшиж Спурс-д зээлээр тоглохдоо жинхэлсэн хамгаалагч. Гэхдээ тэр Спурс-д жинхэлсэн ч мөн л 3-н клубт 4-н жилийн хугацаанд зээлээр тоглож байгаад сүүлийг клуб болох Ипсвич Таундаа жинхэлж байжээ. 2000 онд зодог тайлсан бөгөөд одоогоор Челси ТВ-д тайлбарлагч хийдэг.

Зураг