Bournemouth 0:0 Tottenham

Bournemouth 0:0 Tottenham

2016.10.22 – Бямба гариг (19:30-УБ)

Английн Пример Лигийн 9-р тойргийг нээж Тоттэнхэм Хотспур клуб Бөрнемоут клүбийн талбайд зочлон тоглолоо.

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+IqcXcR8Qxybx

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+CRZ-A_-cMwxx

Сүүлийн бүлэгт мундаг формтой тоглолтуудыг үзүүлж, ялангуяа талбайдаа илүү хүчтэй байгаа (3 дараалласан хожил) Интоорнуудтай хийсэн тоглолт тун хүнд явагдаж өндөрлөлөө.

Тоглолтын гарааны бүрэлдэхүүний хувьд Байер Леверкүсентэй хийсэн Аваргуудын Лигийн тоглолтын гарааны бүрэлдэхүүнд 2 өөрчлөлт хийсэн байлаа.

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+jtQ4Pr4uBTex

Баруун жигүүрийн хамгаалалтанд Кэйран Триппиерийг Кайл Волкероор сольсон бол Янссен сэлгээнд сууж Соныг үзүүрийн довтлогчоор тавьснаар төвийн хагас дээр Дэмбэлэ гараанд нэрлэгдсэн юм.

Гараа: Ллорис, Волкер, Дайер, Вертонген, Рөүс, Ваняма Дэмбэлэ, Деле, Эриксен, Ламела, Сон

Сэлгээ: Ворм, Триппиер, Дэвис, Виммер, Винкс, Сиссоко, Янссен

Тоглолт эхлээд удаагүй байхад Чарли Даниелсийн цохилтийг Уго Ллорис хааж бөмбөг хөндлөвчинд ойн гарсан тун аюултай довтолгоо эсрэг талаас явагдсан.

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+fTqywgi1xTNx

Дараахан нь Спөрсийн довтолгооны үеэр Деле Алли ур чадвараа харуулж 2 хамгаалагчыг төвөггүй өнгөрөн гарч ирснийг Ламела аван үргэлжлүүлж хаалганд цохилт хийсэн. Харамсалтай нь бөмбөг хаалганы хөндлөвч, шонгын уулзварын гадар хэсгийг шүргэн талбайгаас гарсан юм.

Ерөнхийдөө тоглолтонд бөмбөг эзэмшилт, хаалга руу чиглэсэн цохилтоор Спөрс илүүрхсэн ч талбайд эздийн довтолгоонууд, бөмбөгтэй үеийн тоглолтууд аюултай байж,  прессинг амжилттай болж, хамгаалалтандаа тун сайн зохион байгуулалттай магтууштай нягт тоглолтыг үзүүлсэн гэхэд болно.

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+4Ep5oIK-cO6x

Аль аль талаас гоолын өндөр магадлалтай цөөн хэдэн боломж үүсгэсэн ч тоглолтонд гоол ороогүй юм.

Эхний үед аль ль талаас зөрчил гаргасан тоглолтыг ихээр үзүүлж байсан учраас шүүгч Крэйг Повсоны шүгэл олонтаа дуугарч байлаа.

Үүний үр дүнд Ламела 18′ дээр, Вертонген 35′ дээр, Деле 37′ дээр, Рөүс 43′ дээр тус тус  шар хуудас хүртсэн юм.

2-р хагаст Почийн зүгээс довтогооноо сайжруулахаар Соныг Янссенаар 62′ дээр, Делег Сиссокогоор тус бүр сэлгэж талбайд оруулсан ч үр дүнг өөрчилж чадсангүй 2 баг хуурай тэнцлээ.

 

Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Поч:

– Хэрвээ бид Пример лигийн аваргын төлөө өрсөлдөхийг хүсэж байгаа бол иймэрхүү тоглолтуудад хожил авах хэрэгтэй.

– Үнэхээр тэнцүүхэн өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Тэд ийм тоглолтонд маш сайн бэлтгэгдсэн нь бидэнд хүндрэл учруулж байлаа. Бид тоглолтыг ерөнхийд нь удирдаж байсан. Гэхдээ эхний гоолыг оруулж чадахгүй бол хожил авахад үнэхээр хэцүү шүү дээ. Баг ядралттай байна. Хэдийгээр тэнцсэн ч гоол хаалгаа хуурай маналаа гэсэн байна.

Тоглолтын дараа зарим статистикууд:

– Хожил авч чадаагүй нь онцгүй ч энэ улиралд хожигдолгүй цуврал “9” болж үргэлжиллээ.

– Эхний 9 тойргоос хожигдолгүй гарч ирсэн нь Тоттэнхэмийн түүхэн дэх 4 дэх тохиолдол болж байна (1959-60, 1960-61 and 1990-91)

– Бөрнемоутын Эндрю Сюрман бэртлийн улмаас тоглолтыг өнжсөн. Үүнээс өмнөх Бөрнемоутын 86 тоглолтонд тэрээр тасралтгүй гараанаас тоглоод байсан юм байна.

– Тус тоглолтонд Тоттэнхэмийн 4 тоглогч шар хуудас хүртсэн нь энэ улирлын лигийн тоглолтуудад нэг тоглолтонд олон шар хуудас хүртсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

– Интоорнууд Пример лигт талбайдаа Лондоны багуудын эсрэг хараахан хожил байгуулж амжаагүй явна (D2 L4)
Энэхүү тоглолт Кайл Волкерийн хувьд Тоттэнхэмийн төлөө хийж буй 200 дахь тоглолт нь байлаа. #БаярХүргэе.

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+wW8enf8ERIOx

Виктор Ваняма ээлжит шилдэг тоглолтоо үзүүлж олон бөмбөг тасалж, амжилттай тоглолтоороо хэд хэдэн довтолгоог зогсоосны дотор Арсеналын зээллэг Жэк Вилшерийн эсрэг бөмбөгний бүх тэмцэлд ялалт байгуулсныг дурдах хэрэгтэй.

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+Cd5TOD_hTNtx

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+soFsefeEyqtx

Attachment

AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+CRZ-A_-cMwxx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+jtQ4Pr4uBTex AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+IqcXcR8Qxybx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+xt43TKw-_5Lx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+soFsefeEyqtx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+Cd5TOD_hTNtx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+91KRbUe5L9jx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+wW8enf8ERIOx AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+4Ep5oIK-cO6x AFC+Bournemouth+v+Tottenham+Hotspur+Premier+fTqywgi1xTNx

Зураг