Aston Villa vs Tottenham

Aston Villa vs Tottenham

ТОЙРГИЙН ӨМНӨ: ASTON VILLA vs. TOTTENHAM HOTSPUR

Хэзээ : 2016.03.14 Даваа гараг
Хаана : VILLA PARK цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 00.00 (Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Anthony Taylor, 4 дэх шүүгч Craig Pawson
Лигийн форм : Aston Villa LWLLLL, Tottenham WWWWLD

ПЛ-ын 30-р тойргийн хүрээнд Хойд Лондонгийн Tottenham Hotspur клүб Birmingham хотод зочилж Aston Villa клүбтэй талбайд нь тулах гэж байна. 2 клүб хамгийн анх 1896 оны 04-р сарын 11-нд нөхөрсөг тоглолтоор таарч байжээ. Тухайн тоглолтонд 3-1 харьцаагаар Aston Villa клүб ялж байсан түүхтэй. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 11-р сарын 21нд таарч байсан ба 0-0 харьцаагаар тэнцэж байжээ.

Энэ тоглолт нь 2 клүбын хоорондох 171 дэх тулаан бөгөөд өмнөх 170 тоглолтын 71-д нь Spurs, 60-д нь Aston Villa ялсан бол 39 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер лиг нэртэй болсоноос хойш нийт 47 удаа таарахдаа Spurs 18 ялж 14-т нь ялагдаж 15 удаад нь оноо хуваасан байна.

Тоглолтын өмнө Spurs 55 оноотой хүснэгтийн 2-т яваа бол Aston Villa 16 оноотой 20-д явж байна.

Aston Villa-аас J.Grealish, L.Kozak, C.Sanchez, A.Traore, J.Amavi нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол бусад тоглогчид 100% бэлэн.

Spurs-ээс Danny Rose, Jan Vertonghen, Clinton N’Jie нар гэмтэлийн улмаас тоглолтыг өнжих бол бусад тоглогчид бэлэн.

Villa-ын тоглох магадлалтай тактик 4-4-2
Spurs-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:
• Spurs Villa-ын эсрэг лигийн сүүлийн 14 тоглолтонд нэг л ялагдсан. (10W, 3D, 1L). Ялсан бүх тоглолтондоо 2 буюу түүнээс олон гоолыг оруулсан.
• Spurs 2008 оны 01-р сарын 01-нээс хойш Villa Park-д ялагдаагүй.
• Талуудын Villa Park-д хийсэн ПЛ дэх сүүлийн 5-н учраанд 3-н улаан хуудас өргөгдсөн.
• Villa-чууд хэрэв энэ тоглолтонд ялагдвал ПЛ-т 5 дарааллан ялагдал хүлээх болно. Тэд энэ улирлын эхэнд 7 дарааллан ялагдаж байсан билээ.
• Villa-чууд 29-н тойргийн дараагаар 16 оноотой явж байгаа нь ПЛ-ын түүхэндэх 3 дахь муу үзүүлэлт болж байгаа юм. Гэвч өнгөрсөн улиралд Leicester City энэ шатанд 19 оноотой явж байгаад улирлыг 14-р байрт дуусгаж байсан билээ.
• Хэрэв энэ тоглолтонд Villa-чууд ялагдвал энэ улирлын 20 дахь ялагдалаа хүлээх бөгөөд 20-н ялагдал хүлээж байсан багийнхаа сөрөг дээд амжилтаа давтах болно. (2013-14, 2014-15)
• Хамгийн сүүлд Алхнуудын талбайд ялагдсанаар Spurs-чүүд ПЛ-ын сүүлийн 13 аялан тоглолтондоо анхны ялагдалаа амассан. (W7, D5)
• Spurs-чүүд ПЛ-ын сүүлийн 14-н аялан тоглолтондоо хаалгандаа ердөө 12 гоол алдсан ч 3-н удаа л хаалгаа хуурай манасан.
• Spurs-чүүд 29-н тойргийн дараагаар 55 оноотой явж байгаа нь ПЛ-ын эрин үе дэх дээд амжилт нь болоод байгаа.
• Harry Kane ПЛ-ын сүүлийн 20-н тоглолтондоо 16 гоол оруулаад байгаа бөгөөд Aston Villa-ын багаараа сүүлийн 20-н тоглолтонд оруулсан бүх гоолоос 2-р илүү гэсэн үг.
• Spurs ялагдаж яваад 18 оноо нэхэж авсан нь ПЛ-т тэргүүлэх үзүүлэлт.
• Хэрэв Spurs энэ тоглолтонд ялагдвал ПЛ-т айлын талбайд 200 дахь ялагдалаа хүлээх бөгөөд энэ нь зөвхөн Newcastle United-ын ард бичигдэх сөрөг үзүүлэлт (201)
• Spurs-ын хувьд Villa-г хожсон хамгийн том хожил нь 6-2 (1958.03.29)
• Villa-ын хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 5-1 (1946.02.02)
• Spurs-ын дундаж нас 24.5 бол Villa-ын дундаж нас 26.6
• Spurs-ын дундаж өндөр 183.5 бол Villa-ынх 184.3см.

Come On You Spurs

12841238_1309505895730110_7854846523379432359_o derby copy

Зураг