01.12 – Хэвлэлийн хурал

01.12 – Хэвлэлийн хурал

Вест Бромвич Албион клүбийг гэртээ хүлээн авах тоглолтын өмнөх хэвлэлийн хурал /2017-01-12/

Mauricio+Pochettino+Tottenham+Hotspur+v+Hull+luvgkR4j103x

Орчуулсан: Тулга

Сэтгүүлч:
Хожлын цувралаа үргэлжлүүлэх нь хэр чухал вэ гэхэд:

– Энэ хамгийн чухал гэж бодож байна. 3 оноо авах нь хүснэгтэнд сайн байранд хэвээрээ байхад нөлөөлнө. Одоо Чэлсигийн тоглолт өнгөрсөн явдал. Бямба гаригт явагдах тоглолт бидний хувьд хамгийн чухал.

Өнгөрсөн 4 сард Вайт Харт Лейнд хийсэн сүүлийн тоглолт дээр Вест Бром тэнцээ авч чадсан. Энэ удаа тэд хэрхэн тоглох бол гэхэд:

– Миний хувьд өнгөрсөн зүйл бол өнгөрсөн л зүйл. Өөр өөр улирлын, нөхцөл байдал шал өөр байсан. Гэхдээ тэдний эсрэг тоглоход дандаа хүнд байдаг. Вест Бром үнэхээр сайн байгаа, дээрээс нь Тони Пулисын удирдсан багийн эсрэг байнга хэцүү тоглолт болдог тул хүнд тоглолт болно гэж бодож байна. Премиер Лигийн бүх л тоглолт хүнд байдаг доо.

Чэлсид сэтгэлзүйд нөлөөлөх гоё боломж гэж бодож байна уу гэхэд:

– Өрсөлдөгчийнхөө өмнө тоглох нь сэтгэлзүйд нь байнга нөлөөлдөг. Түрүү жил яг ийм дарамт манайд ирж байсан. Дандаа Лейстэрийн дараа  тоглож байсан. Өнөөдөр бидэнд сайхан боломж гэж бодож байна. Гэхдээ л улирал дуусахад зөндөө тоглолт байна. Олон зүйл тохиолдоно.

Та өрсөлдөгчдийнхөө эхэнд эсвэл дараа нь тоглохын алийг илүүд үздэг вэ гэхэд:

– Улирлын төгсгөл рүү бол ӨМНӨ нь.

Делегийн форм багийн амжилтанд хэр чухал вэ гэхэд:

– Деле сайн тоглож байна, гоолдож байна, багийнхаа зорилтод туслаж байна. Гадуур сүүлийн өдрүүдэд маш их ярьж байгаа нь зөв л гэж бодож байна. Учир нь тэр тоглосон боломж бүртээ маш сайн тоглож байна ш дээ.

Багийн амжилтанд Стадион дахь дэмжигчдийн нөлөө хэр байдаг вэ гэхэд:

– Манай фанатууд бидний хувьд хамгийн чухал. Чэлсигийн эсрэг фануудын уур амьсгал бидэнд маш их тусалсан. Тэд бол энэ клубын нэг хэсэг. Тиймд бид тоглох бүртээ тэдэнтэйгээ сайн харилцаж, тэдний бахархлыг төрүүлэхийг, бүхнээ зориулахыг хүсдэг.

Маркус Эдвардс хэзээ эргэн ирэх вэ гэхэд:

– Энэ нь тоглогчоос л хамаардаг. Тэр нөхөн сэргээх бэлтгэлтэй байна. Тун удахгүй багтайгаа бэлтгэлдээ орно.

Сая тоглолтгүй долоо хонгийн дундах үеийг ашиглан нэмэлт бэлтгэлүүд хийв үү гэхэд:

– Ер нь боломж олдвол илүү бэлтгэл хийж чадвараа сайжруулахад анхаарах нь чухал байдаг. Гэхдээ Кристмасын дараах яг энэ үед хэт их бэлтгэл хийх боломжгүй байна. Бид тоглогчдынхоо биеийг анхаарахаас гадна сэтгэлзүйд анхаарах шаардлагатай. Одоо тоо бус чанар чухал үе юм.

Вест Бромтой хийх тоглолт тэргүүлэгчээс зааглаж буй онооны зөрүүг багасгах боломж уу гэхэд:

– Маш хүнд тоглолт болно. Вест Бромын Чэлси, Арсенал бусад багуудын эсрэг тоглолтыг харвал тэд маш сайн зохион байгуулалттай тоглож байгаа. Тэд бидэнд довтлох зай өгөхгүй тоглохыг хичээнэ. Бид ч хожихын төлөө бүгдийг хийнэ.

Та багийнхаа байрлал бүрт орлох тоглогчидтой сайн баг бүрдүүлсэн гэж бодож байна уу гэхэд:

– Бид ямар ч форматаар тоглож чадах маш сайн багийг бүрдүүлж чадсан. Гурван тэмцээнд зэрэг өрсөлдөж байгаа тул энэ маш чухал. Астон Виллагийн эсрэг бид сүүлийн 20 минутанд форматаа өөрчлөн тоглосон. Би одоо байгаа багтаа сэтгэл хангалуун байгаа.

Гэмтэлийн талаар мэдээлэл өгөөч гэхэд:

– Эрик Ламела, Маркус Эдвардс 2 л жаахан асуудалтай байна.

Чэлсиг хожсон нь багийн сэтгэлзүйд маш эерэг нөлөөлсөн үү гэхэд:

– Тиймээ. Гэхдээ хэдэн сарын өмнө Ситиг хожсоны дараа юу болсоныг санах хэрэгтэй. Тэр тоглолтын дараа манай тоглолт бага зэрэг унасан. Бид тэр тохиолдлоос юм сурсан гэдгээ харуулах шаардлагатай, хожлын цувралаа үргэлжлүүлэх шаардлагатай.

Багийн чинь өөртөө итгэх итгэл, тэвчээртэй байх нь Вест Бромын эсрэг чухал нөлөөтэй юу гэхэд:

– Тиймээ. Тэд хойшоо сууж тоглон, сөрөг довтолгоо сет писээр боломж үүсгэхийг хичээнэ. Бид түүний эсрэг бөмбөгөө сайн удирдаж, сөрөг довтолгоог зогсоож, зай гаргаж боломж үүсгэх шаардлагатай.

Эрик Ламела Ромд хэр байгаа вэ мэдээлэл өгөөч гэхэд:

– Бид өдөр бүр мэдээлэл авч байна. Тэр сайн болж байна. Миний бодлоор Ламела дахин нэг долоо хоног тэнд байгаад ирнэ.

Attachment

Mauricio+Pochettino+Tottenham+Hotspur+v+Hull+luvgkR4j103x 16114220_10211265824739746_720944974993960414_n

Зураг