Холбооны Цомын Оноолт

Холбооны Цомын Оноолт

“Английн Хөлбөмбөгийн Холбооны Цом” – ын тэмцээний 3-р шатны үндсэн тоглолтууд өндөрлөж, дараагийн шатны оноолт, сугалаа явагдлаа.

3-р шатанд талбайдаа Астон Виллаг буулган авсан Тоттэнхэм Хотспур клүб 4-р шатанд доод лигийн Wycombe Wanderers клүбтэй оноолт таарлаа.

Wycombe Wanderers клүбийн хувьд одоогоор Английн хөлбөмбөгийн лигийн системийн 4-т эрэмбэлэгдэх “Лиг.2″ – т тоглож байгаа бөгөөд Спөрс энэхүү багтай түүхэндээ анх удаа учраа таарч байна.

Энэ жил клүбийн үүсгэн байгуулагдсаныхаа тэмдэглэлт 130 жилийн ойг өнгөрүүлж буй тус клүб одоогоор лигийн хүснэгтийнхээ  5-р байранд бичигдэж байгаа бөгөөд Лиг болон Холбооны цомд хийсэн сүүлийн 12 тоглолтондоо 11 хожиж, 1 тэнцсэн гэсэн мундаг формтой байгаа ажээ.

15896318_10155002450139165_7251390119857871586_o

Цомын сугалааны үйл ажиллагааг багаараа үзэн сууж байсан Wycombe – ийн тоглогчид Тоттэнхэм Хотспур клүбтэй учраа таарсныг зарлах мөчид хэрхэн баярлаж хөөрч байгаа бичлэгийг тус клүб албан ёсны фээсбүүк хуудсандаа нийтэлсэн бөгөөд сошиалын алдартай хуудсуудад дахин шэйрлэгдэж олон сая хүнд хүрээд байгаа ба багийн менежер нь ч ярилцлагадаа тун баяртай байгаагаа өгүүлсэн байна.

15874837_10155002555644165_3773718840370669259_o

Тоглолт энэ сарын 27-30 – ны өдрүүдийн аль нэгэнд “White Hart Lane” – д явагдна.

Attachment

15972361_10155002425914165_8249138782923039097_o 15896318_10155002450139165_7251390119857871586_o 15874837_10155002555644165_3773718840370669259_o

Зураг