Хойд Лондоны Дерби

Хойд Лондоны Дерби

ТОЙРГИЙН ӨМНӨ: ТОТТЕНХЭМ ХОТСПУР vs АРСЕНАЛ
ХОЙД ЛОНДОНГИЙН ДЕРБИ
Хэзээ : 2016.03.05 Бямба гараг
Хаана : Уайт харт лэйн цэнгэлдэх
Хэдэн цагт: 20.45 (Mонголын цагаар) 12.45KO
Үзэх гарц : SPS prime, линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Майкл Оливер, 4 дэх шүүгч: Роджер Ийст
Лигийн форм: Спөрс:WWWWWL Арсенал:LDWWLL

Энэ амралтын өдрүүдээр Премьер лигийн 29-р тойргийн тоглолтууд болох ба Хойд Лондонгийн дерби тоглолтоор хөшгөө нээх гэж байна. Хоёр клубын 100 гариу жилийн түүхэнд одоо болох гэж буй дерби шиг ач холбогдолын хувьд чухал дерби болж байгаагүй юм. Учир нь хоёр клубын хэн нь хожсон нь мөрөөдлөө биелүүлж Премьер лигийн аварга болох болзолд ойртоход дэндүү дөхөх юм. Дэлхийн хамгийн алдартай 10-н дерби-н нэг эхлэхэд бэлэн боллоо. Хоёр клубын анхны тоглолт 1887 оны 11-н сард болоход Спөрс 2-1-ээр хожиж байсан бол лигт анх таарахад 0-1 харьцаатай Арсенал хожиж байжээ.

Энэ дерби хоёр клубын хоорондох 259 дахь дерби ба өмнөх 258-н тоглолтын 92-т нь Спөрс, 105-д нь Арсенал ялж үлдсэн 61-н тоглолтонд тэнцэж байсан байна. Харин ПЛ нэртэй болсоноос хойш 47 таарахад Спөрс 10, Арсенал 18 ялж, 19-н удаа тэнцсэн юм.

Дербид хэттрик толилуулсан 3-н тоглогч байдаг ба Спөрсөөс Дайсон, Арсеналаас Дрэйк, Сандерлэнд гэсэн тоглогчид байдаг бол хоёр клубт хоёууланд нь тоглож байсан Робертсон, Адебаяор гэж хоёр тоглогч байдаг ба Э.Адебаяор хамгийн олон 10-н гоол дербид оруулж байжээ.

Спөрсөөс тоглолтын өмнө Ян Вертонген, Клинтон Н ‘Жие нар өвдөгний гэмтлийн улмаас тоглохгүй бол, Моуса Дэмбэлэ гэмтлээс эргэн ирж байна.

Арсеналаас Томас Росицки, Жэйк Уилшир, Санти Казарло, Окслэйд Чэмбэрлэйн, Петр Чех, Лаурен Кошиелни, Карл Женкинсон нар гэмтлийн улмаас оролцохгүй юм байна.

Спөрсийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Арсеналын тоглох магадлалтай тактик 4-2-3-1

#Факт:
•Талууд 2009 оны 02 дугаар сарын 07-нд Уайт харт лэйнд хуурай тэнцсэнээс хойш бүх тоглолтуудад ямар нэг байдлаар гоол орж байгаа.
•Спөрс Арсеналын эсрэг лигт хийсэн 35-н тоглолтондоо ганц л удаа хаалгаа хуурай манасан.
•Хоёр клубын тулааныг Уайт харт лэйнд үзсэн дээд амжилт 69,821.
•Спөрс Уайт харт лэйндээ сүүлийн 7-н лигийн тоглолтонд Арсеналд 1 л ялагдсан/ Хожил 4, тэнцээ 2/.
•Харри Кэйн Арсеналын эсрэг лигт сүүлийн 2 тоглолтонд 3-н гоол хийсэн бол Лондонгийн дербинүүдэд 17-н тоглолтонд 13-н гоол оруулсан.
•Алексис Санчез өнгөрсөн 10-н сараас хойш лигийн 11-н тоглолтонд гоолдоогүй байгаа.
•Арсенал ПЛ-н сүүлийн 7-н зочилон тоглолтоос ганц л хожил авсан/ Тэнцээ 3, Хожигдол 3/.
•Арсенал бүх тэмцээнийг оруулаад сүүлийн 3-н тоглолтонд ялагдаад байгаа ба хамгийн сүүлд 2002 оны 10-н сард 4-н тоглолт дараалж ялагдаж байсан.
•Спөрс лигт гэртээ хийсэн сүүлийн 5-н тоглолтонд 4 ялж, Лестерт л ганц ялагдсан.
•Арсенал Спөрстэй тулсан сүүлийн 42 тоглолтонд 41-н гоол оруулсан.
•Арсенал энэ улирал Топ 4 явж буй клубуудээс хамгийн олон буюу 10-н оноо зулгаасан бол, Спөрс 8-н оноо авсан.
•Спөрсийн хувьд Арсеналыг хожсон хамгийн том хожил 5-0/ 2 удаа/
•Арсеналын хувьд.Спөрсийг хожсон хамгийн том хожил 6-0/ 1935.03.06/
•Спөрсийн дундаж нас 24,4 бол Арсеналын дундаж нас 28,4.
•Спөрсийн дундаж өндөр 182,0 бол Арсеналын дундаж өндөр 183,0.

Come on you Spurs

Зураг