ХАРРИ КЭЙН – ЛИОНЕЛЬ МЕССИ

ХАРРИ КЭЙН – ЛИОНЕЛЬ МЕССИ

Замналдаа анх удаагаа таарч буй шилдэг 2 довтлогчын өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн гол статуудыг нь онцоллоо. Мэдээж одоогоор хооронд нь харьцуулах гэдэг бол утгагүй зүйл.

Харри Кэйн 23 нас 48 хоногтойдоо Аваргуудын лигийн дебютээ хийж байсан бол Лионель Месси 17 нас 166 өдөртөөдөө хийсэн байдаг.

Харри Кэйн Аваргуудын лигт нийт 11 тоглолтонд оролцож 9-н гоол, 2 гоолын дамжуулалт 1 шар хуудас авсан байдаг.
Харин Месси 126 тоглолтонд оролцож 103 гоол оруулж 32 гоолын дамжуулалт өгч 10 шар хуудас хүртсэн байдаг.

Мессигийн хувьд Английн клубүүдийн эсрэг 28 тоглохдоо 20-н гоол оруулсан бөгөөд дундажаар 116 минут 42 секунд тутамд гоолддог. Үүнээс Лондоны клубүүдтэй 16 (Арсенал, Челси) тоглохдоо 12 гоолыг нь оруулсан.

Харин Кэйн Испаний клубүүдийн эсрэг 169 минут хөлбөмбөг тоглохдоо хараахан гоол хийж амжаагүй яваа.

Лионель Месси 2 дахь удаагаа Уэмблэй цэнгэлдэхэд тоглох гэж байгаа бөгөөд эхний удаад 2011 онд финалд Манчестер Юнайтедыг 3-1 хожиход 1 гоолыг оруулж байсан билээ.

Харин Кэйний хувьд Уэмблэйд 30-н тоглолт хийхдээ 22 гоолыг оруулсан үзүүлэлттэй.

Харри Кэйн 2018 онд клуб болон шигшээнхээ төлөө 29-н гоол оруулаад байгаа бөгөөд эхний хагаст 10-г 2-р хагаст 19-г оруулжээ. Үүний 6-н пенальт.

Харин Месси 2018 онд клуб болон шигшээнхээ төлөө 37-н гоол оруулаад байгаа бөгөөд эхний хагаст 20-г 2-р хагаст 17-г оруулжээ. Үүний 1-н пенальт.

Зураг