Тоттэнхэм 2:0 Астон Вилла

Тоттэнхэм 2:0 Астон Вилла

2017.01.09 – Даваа гариг (00:00 – УБ)

БЕН ДЭВИС ТОТТЭНХЭМИЙН ТӨЛӨӨХ АНХНЫ ГООЛОО ОРУУЛЖ, СПӨРС ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА

Английн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээний 3-р шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Энэ шатанд Тоттэнхэм Хотспур клүб өнгөрсөн жил Пример лигээс доош унасан Астон Вилла клүбийг талбайдаа хүлээн авахаар оноолт таарсан билээ.

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+fCHEzDttThBx

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлж байсанчлан Маурисио Поччетино үндсэн гарааны бүрэлдэхүүний хэд хэдэн тоглолгчдыг амраасан юм.

Уго Ллорис, Харри Кэйн, Дэнни Рөүс, Кайл Волкер, Мусса Дэмбэлэ, Кристиан Эриксен нар тус тоглолтонд сэлгээний бүрэлдэхүүнд ч нэрлэгдээгүй.

Гараа: Ворм, Триппиер, Картер-Викерс, Алдервэйрэлд, Виммер, Дэвис, Дайер, Винкс, Сиссоко, Сон, Янссен

Сэлгээ: Пау Лопез, Вертонген, Ваняма, Кайл Волкер-Пэйтерс, Нкуду, Онома, Алли

1-1

Тоглолтын эхний үеийн турш бөмбөгийг 70 гаруй хувьтай эзэмшиж байсан ч хаалга руу чиглэсэн нэг ч цохилт хийгээгүй нь гарааны бүрэлдэхүүний тоглогчдын довтолгооны санаачлага ямархуу байсныг харуулах болов уу.

Зочид ч хаалга руу чиглэсэн аюултай довтолгоо нэгээхнийг ч хийж чадаагүй юм.

Харин тоглолтын 2-р хагаст байдал арай өөр болж арай илүү довтолж эхэлсэн гэхэд болно.

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+mwtTIuKFXh-x

Почеттино талбайд өнгөрүүлсэн цагаа үр бүтээлтэй ашиглаж чадаагүй Винцент Янссенийг 60 дахь минутанд сэлгээ рүү шилжүүлж Деле Аллиг талбайд гаргасан нь нүдээ олж довтолгоо илт сайжирсэн гэхэд болно.

Делегийн дараачаар 70 дахь минутанд Тоби Алдервэйрэлдийг сэлгээнд суулгаж Кевин Нкудуг талбайд оруулсан нь нүдээ олсон шийдвэр байж Франц залуу талбайд гарангуутаа гоолын дамжуулалт өгсөн.

Түүний зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Бен Дэвис мэдрэмжтэй мөргөж тооны харьцааг нээсэн юм.

Хэрэв тус тоглолтонд тэнцвэл дүрэм ёсоор хариу тоглолт хийх ба Пример лигийн чухал хуваарьтай тоглолтуудын дундуур нэмэлт нэг тоглолт орж ирж тоглолтын ачааллыг нэмэх байсан учраас Бен Дэвисийн тус гоол тун чухал ач холбогдолтой байсныг дурдах хэрэгтэй.

Бенжамин Дэвис ийнхүү Спөрсийн төлөөх 69 дэх тоглолтондоо анхны гоолоо бүртгүүлж байна.

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+oO-1Jio8g1vx

Тоглолтын эхний үщд үзүүлсэн тоглолтоороо Винцент Янссен мэргэжилтнүүдийн шүүмжлэлийн үгсийг хэлүүлээд амжсан бөгөөд Янссений оронд үзүүрийн довтлогчоор талбайд үлдсэн Сон тоглолтын хоёр дахь гоолыг оруулсан билээ.

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+s_3fEInR1cxx

Ерөнхийдөө онцгойлон магтахаар гоц сайн тоглосон тоглогч байхгүй ч багаараа тоглолтын санаачлагыг авсан, хэмнэлийг өөрсдийн хүссэнээр удирдсан, элдэв бэртэл гэмтэл, шар-улаан хуудасгүй, нэг үгээр хэлэхэд тун “хөнгөн” тоглолт болсон.

Франц залуус болох Кевин Нкуду – Мусса Сиссоко нар нэг нэг гоолын дамжуулалт өгч үр бүтээлтэй тоглосон бол төвийн хамгаалалтанд гарсан Картер-Викерс тун давгүй тоглолтыг үзүүллээ.

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+Wz2c0yXaxaPx

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+3rDEAFcc5ugx

3

– Спөрс Виллагийн эсрэг бүх тэмцээнд хийсэн  сүүлийн 10 тоглолтынхоо 9-т нь хожил байгуулаад байна.

– Пример лигт 5 дарааллан хожил байгуулаад байсан сайхан амжилтаа цомын тэмцээнд үргэлжлүүлж дараагийн шатанд төвөггүй шалгарлаа.

Цомын дараагийн шатны сугалаа ирэх Мягмар гаригт явагдна.

4

5

2

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+hTOnMlYEBbBx

Attachment

Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+s_3fEInR1cxx Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+v-F-jNxoJFqx Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+sxFduPLeIHUx Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+hTOnMlYEBbBx Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+3rDEAFcc5ugx 5 4 3 2 ,,,, Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+Wz2c0yXaxaPx Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+oO-1Jio8g1vx Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+mwtTIuKFXh-x Tottenham+Hotspur+v+Aston+Villa+Emirates+FA+fCHEzDttThBx 1 1-1

Зураг