Тоттэнхэм 1: 1 Лестер

Тоттэнхэм 1: 1 Лестер

2016.10.29 – Бямба гариг (22:00-УБ)

Английн Пример лигийн 10-р тойргийн тоглолтууд явагдлаа.

Энэ тойрогт Тоттэнхэм Хотспур клүб өнгөрсөн улирлын Пример лигийн аварга Лестер Сити клүбийг хүлээн авч тоглолоо.

Өнгөрсөн улиралд аль аль нь мундаг амжилттай тоглолтуудыг үзүүлж 2-р хагасын турш Пример лигийн аваргын төлөө өрсөлдсөн багууд энэ улиралд анх удаа учраа таарч буй нь энэ юм.

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+176QsRGvJ9Tx

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+qM7pnx5TrfSx

Гарааны бүрэлдэхүүний хувьд Поч Лигийн Цомд Ливэрпүүлтэй тоглосон тоглолтын гараанд олон өөрчлөлт хийж, үндсэн гарааны  тоглогчдоо талбайд илгээлээ.

Гараа: Ллорис, Волкер, Дайер, Вертонген, Рөүс, Ваняма, Дэмбэлэ, Алли, Эриксен, Сон, Янссен

Сэлгээ: Ворм, Дэвис, Триппиер, Картер-Викерс, Винкс, Онома, Нкуду

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+zJvbOV94t9sx

Энэ улиралд багуудын эсрэг үзүүлж буй үзүүлэлтүүдийн адилаар Спөрс бөмбөг эзэмшилт, байгаа оносон оноогүй, цохилтууд гээд бүхий л эерэг үзүүлэлтүүдээр тэргүүлсэн боловч 3 оноо авч чадсангүй.

64%-тай бөмбөг эзэмшиж, 22 удаа цохилт хийж, 5 удаа хаалгаа оносон бол Лестер 6 удаа цохилт гүйцэтгэж, хаалгаа оносон цорын ганц цохилт нь гоол болсон юм.

Тоглолтын эхний үе дуусах дөхсөн үед Роберт Хат Вницент Янссеныг 5-ын шугамны ойролцоо татаж унагаснаар шүүгч Роберт Мадли торгуулийн цохилт заасан юм.

Улмаар цохилтыг Янссен өөрөө амжилттай гүйцэтгэснээр Пример лигт анхны гоолоо оруулсан.

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+IRsBxwmkEfhx

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+0_EVsVD6wHGx

Эхний үеийг 1:0-ээр өндөрлүүлсэн ч хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Лестерийн сөрөг довтолгоо амжилттай болж Жэйми Вардигийн дамжуулалтаар Ахмед Муса тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Ерөнхийдөө Лестер тун сайн хамгаалж, сөрөг довтолгооноос боломжоо хайж байсан бол Спөрс шигүү хамгаалалтын учрыг олж, задлах тал дээр тааруу байсан гэхэд болно.

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+s0EcQSBkmUJx

Хэдийгээр хүссэн үр дүнгээ авч чадаагүй ч хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсээр байна #10

Одоо ирэх Лхагва гаригт явагдах Леверкүсентэй хийх Аваргуудын лигийн чухал тоглолтондоо анхаарал хандуулах шаардлагатай.

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+0YRxdPJnRkzx

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+Sifzc9D6Zsjx

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+n7HPkNUI8Usx

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+mtSeSaHDQqDx

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+2Dcur7LRlp0x

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+48AUBLdYrCwx

Attachment

Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+AUUL3rJ65sox Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+48AUBLdYrCwx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+2Dcur7LRlp0x Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+mtSeSaHDQqDx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+n7HPkNUI8Usx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+Sifzc9D6Zsjx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+0YRxdPJnRkzx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+NEkIUIdbmFYx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+s0EcQSBkmUJx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+0_EVsVD6wHGx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+IRsBxwmkEfhx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+qM7pnx5TrfSx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+zJvbOV94t9sx Tottenham+Hotspur+v+Leicester+City+Premier+176QsRGvJ9Tx

Зураг