Тоттэнхэм 0:1 Леверкүсен

Тоттэнхэм 0:1 Леверкүсен

2016.11.03 – Пүрэв гариг (03:45-УБ)

Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын Лигийн тэмцээний хэсгийн 4-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа.

Тоттэнхэм Хотспур клүб Байер Леверкүсенийг Вэмблэйд хүлээн авч хариу тойргийн тоглолтоо хийлээ.

Английн үндэсний шигшээ багийн цэнгэлдэхэд 85.500 гаруй үзэгчид цуглаж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлэн багаа дэмжсэн ч тоглолтыг өндөрлүүлсэн шүүгчийн шүглийн дараачаар толгой гудайлган цэнгэлдэхийг орхисон юм.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+zWl3Ibouc-Cx

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+9lCYQ1o-yEHx

Бүрэлдэхүүний хувьд Пример лигийн өнгөрсөн тойрогт Лестерийн эсрэг хийсэн тоглолтын гараанаас 2 өөрчлөлт хийсэн бөгөөд зүүн жигүүрийн хамгаалалтанд Дэвис гараанд гарч Рөүс сэлгэгдсэн бол Английн Хөлбөмбөгийн Холбооноос торгуультай байгаа Мусса Сиссоко баруун жигүүрийн хагас дээр гараанд гарч Сон үзүүрийн довтлогчоор гарснаар Янссен сэлгээнд нэрлэгдсэн байлаа.

Гараа: Ллорис, Волкер, Дайер, Вертонген, Дэвис, Ваняма, Дэмбэлэ, Сиссоко, Эриксен, Алли, Сон

Сэлгээ: Ворм, Рөүс, Картер-Викерс, Винкс, Онома, Нкуду, Янссен.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+3c89GL_f2aSx

Тоглолтын эхний үе аль багуудын хувьд тийм ч сайн байсангүй.

Эхний хагас талдаа ороод байх үед Мусса Дэмбэлэ тодорхойгүй шалтгааны улмаас зовиурлаж талбайг орхих шаардлагатай болсны улмаас 30′ дахь минутанд Винцент Янссенаар сэлгэгдсэн нь Почын тоглолтын төлөвлөгөөнд багагүй өөрчлөлт оруулсан болов уу.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+PL_i1XTh5B0x

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+bzGh50VeWozx

Хоёрдугаар үед байдал арай дээрдэж эхэлсэн ч гоолын байж болохуйц бодит боломж ховор байсан.

Улмаар Леверкүсентэй хийсэн өмнөх тоглолтонд талбай дээр хамгийн сайн тоглолтыг үзүүлж байсан Словен плэймэйкер Кэвин Кэмпл 65′ дахь минутанд хамгаалагчдаас чиглэлээ өөрчлөн сул ирсэн бөмбөгийг хялбархан хаалганд оруулж тооны харьцааг нээсэн.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+YuFGSrvFqfBx

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+NvFGmT3mzllx

Гоол алдаж хүнд байдалд орсон ч хариу гоолыг оруулах довтолгооны санаачлага, оролдлогууд цөөн байж Леверкүсений хамгаалалтыг давж чадсангүй. Леверкүсений хамгаалалт тийм сүрхий давж гаршгүй мундаг, нягт, зохион байгуулалт сайтай харагдаагүй. Хэд хэдэн довтолгооны сүүл хэсэгт тоглогчид маань өөрсдөө шийдвэр гаргалт тааруу хийж байгаа анзаарагдсан.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+-twRhMkL7h9x

82 дахь минутанд тооны харьцааг тэнцүүлэхэд тун ойртсон бөгөөд Эрик Дайерийн гүйцэтгэсэн хаалттай цохилтын бөмбөг хөндлөвч онон доош унасан ба Винцент Янссен нэмж цохиж амжаагүй.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+N4sKprbIBIsx

Ерөнхийдөө тоглолтын агуулгын хувьд тун тааруу тоглолт болсон бөгөөд аюул тарьсан довтолгоо тун цөөнийг хийж, хамгаалалтын алдаа олныг гаргаж байснаас гадна айлын талбайд шахсан илүүрхсэн тоглолтыг гаргаж чадсангүй.

Мөн талбай дээр өөрийгөө хурцалж, бүх хүчээ дайчлан тэнцээний ганц ч болтугай онооны төлөө тултал тэмцэж байгаа тоглогч тун цөөн харагдлаа.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+WQOvbGtyQvYx

Хожигдлын дараа хэсгийн байдал тун хүндэрч ирсэн бөгөөд нөгөө талд  Монако ЦСКА-г 3:0-ээр хожсоноор хэсгийг 8 оноотой тэргүүлж, Леверкүсен 6 оноотой удаалж байна. Спөрс хэсгийн шатны дараагын тоглолтонд талбайдаа ЦСКА-г хүлээн авах бөгөөд заавал хожиж 3 оноо авах шаардлагатай чухал тоглолт болох нь ээ.

– Леверкүсенд талбайдаа хожигдсоноор Спөрс бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 6 тоглолтонд хожил авч чадсангүй (D4 L2)

– Спөрс Вэмблэйд хийсэн сүүлийн 6 тоглолтондоо бүгдэд нь хожигдол хүлээгээд байна (Дотоодын Цомд 4, Аваргуудын Лигт 2)

– Леверкүсентэй хийсэн тоглолтыг оролцуулаад сүүлийн 5 тоглолтонд ердөө 2 гоол оруулаад байгаа бөгөөд хоёулаа #пеналти

– Эрик Дайер маань өнөөдөр Тоттэнхэмийн төлөө 100 дахь тоглолтондоо оролцлоо.

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+5F__kqmZlN_x

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+IQG7lqGcnigx

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+g5r56L5-GD9x

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+JTW7ktEjDKjx

Attachment

Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+g5r56L5-GD9x Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+WQOvbGtyQvYx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+JTW7ktEjDKjx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+NvFGmT3mzllx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+9lCYQ1o-yEHx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+bzGh50VeWozx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+N4sKprbIBIsx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+IQG7lqGcnigx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+YuFGSrvFqfBx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+-twRhMkL7h9x Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+PL_i1XTh5B0x Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+jpxhfblDYH8x Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+5F__kqmZlN_x Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+3c89GL_f2aSx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+zWl3Ibouc-Cx Tottenham+Hotspur+FC+v+Bayer+04+Leverkusen+OpZnzC5mwfux

Зураг