Тоттэнхэм Хотспур vs Манчэстэр Юнайтэд

Тоттэнхэм Хотспур vs Манчэстэр Юнайтэд

ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. MANCHESTER UNITED

Мэдээллийг бэлтгэсэн: Гантулга

Хэзээ : 2016.04.11 Даваа гараг
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт: 00.00 (Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : SPS prime, линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Mike DEAN , 4 дэх шүүгч Jonathan MOSS
Лигийн форм: Manchester United LWWLWW:, Spurs WLDWWD

Английн Примиер лигийн 33-р тойргийн хүрээнд Tottenham Hotspur клүб талбайдаа Manchester хотын нэгэн төлөөлөл United клүбийг хүлээн авах гэж байна. Аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн тэмцэж буй Manchester United болон тайтлын төлөө яригдаад эхэлсэн Tottenham Hotspur-ын хоорондох тулаан гарцаагүй энэ тойргийн ХИТ тоглолт байх нь дамжиггүй.

2 клүб хамгийн анх 1899 оны 1-р сарын 28-нд Холбооны цомын 1-р шат (одоогийн 3-р шат)-нд таарч байсан юм. Тухайн үед United клуб Newton Heath нэртэй байсан ба 1-1 тэнцэж байсан түүхтэй. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 09-р сарын 19нд таарч байсан ба мөн л 1-1 харьцаагаар тэнцэж байсан юм.

Энэ тоглолт нь 2 клүбийн хоорондох 189 дэх тулаан бөгөөд өмнөх 188 тоглолтын 51-д нь Spurs, 88-д нь United ялсан бол 49 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер лиг нэртэй болсоноос хойш нийт 47 удаа таарахдаа Spurs 5 ялж, United 31 ялж, үлдсэн 11 тоглолтонд оноо хувааж байсан. 2 клүб нь ПЛ-ээс доош унаж үзээгүй 7 клубын тоонд багтдаг юм.

United-аас A.Januzaj, B.Schweinsteiger, W.Keane, W.Rooney, L.Shaw нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол P.Jones, A.Valencia, A.Young нар гэмтэлээс эргэн ирж тоглолтонд оролцох боломжтой. Харин D.Blind тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа.

Spurs-ээс N.Bentaleb гэмтэлтэй байгаа ба J.Vertonghen, C.N’Jie, E.Lamela нар гэмтэлээс эргэн ирж тоглолтонд оролцох боломжтой байгаа нь сайн мэдээ юм.

United-н тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Spurs-н тоглох магадлалтай тактик 4-2-3-1

‪#‎Факт‬:
• Энэ улирлын эхний таарсан тоглолт авто гоолоор шийдэгдсэн.
• Manchester United 2001 оноос хойш WHL цэнгэлдэхэд ялагдаагүй (8W, 6D)
• ПОЧ-ын удирдлага доор United-ын эсрэг 3 тоглохдоо нэг ч гоол оруулж чадаагүй яваа. (296 минут)
• ПОЧ ПЛ-т United-ын эсрэг 6 тоглолт удирдахдаа нэг ч ялалт аваагүй (3W, 3D)
• WHL цэнгэлдэхэд талууд уулзсан сүүлийн 3 тоглолтондоо тэнцээд байгаа.
• Тайтлын төлөө өрсөлдөж байгаа Spurs-чүүд сүүлийн 5 тоглолтондоо 2 л ялалт байгуулсан. (2D, 1L)
• Spurs-чүүд гэртээ хийсэн сүүлийн 5 тоглолтондоо 4 ялж 1 тэнцээд байгаа.
• ПОЧ-ын баг лигт хамгийн цөөн гоол (25) алдаад байгаа бол United яг ард нь бичигдэж байгаа (27)
• Spurs ялагдаж яваад 19 оноо авсан нь лигт тэргүүлэх үзүүлэлт.
• Harry Kane энэ улиралд 22 гоол оруулаад байгаа ба 11-ийг нь 2016 он гарсанаас хойш оруулсан.
• Dele Alli 2016 он гарсанаас хойш 6 гоолын дамжуулалт өгсөн нь лигт тэргүүлэх үзүүлэлт.
• Manchester United сүүлийн 5-н тоглолтын 4-т нь ялалт аваад байгаа.
• United сүүлийн 3-н ялалтаа бүгдийн 1-0 ээр дуусгасан.
• United энэ улиралд хамгийн олон удаа хаагаа хуурай манасан баг (15)
• Гэхдээ тэд сүүлийн 9-н зочлон тоглолтондоо 2-л ялсан (3D, 4)
• Улаан чөтгөрүүд топ 6-н багийн эсрэг 7 тоглохдоо ганц л ялагдсан (3W, 3D)
• United-ын бүх тэмцээнийг ороцуулаад сүүлийн 4 тоглолтонд 3-н гоол оруулаад байгаа (Martial)
• United-н хувьд Spurs-г хожсон хамгийн том хожил нь 5-0 (1910.01.22)
• Spurs-н хувьд United-г хожсон хамгийн том хожил нь 7-1 (1952.06.15)
• United-н дундаж нас 25.6 бол Spurs-н дундаж нас 22.1
• United-н дундаж өндөр 183.9см бол Spurs-н дундаж өндөр 184.0
‪#‎COME_ON_YOU_SPURS‬

12990953_1338345779512788_2566978908165816100_n

Attachment

12990953_1338345779512788_2566978908165816100_n 12924611_1313402278684184_5423347560382395975_n

Зураг