Тоттэнхэм 2:0 Манчестер Сити

Тоттэнхэм 2:0 Манчестер Сити

2016.10.02 – Ням гариг (21:15-УБ)

Английн Пример Лиг 7-р тойрогт Тоттэнхэм Хотспур клуб 6 тойргийн тоглолтын дараачаар 18 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан Манчестер Сити клубыг хүлээн авч тоглолоо.

Английн хөлбөмбөг дэх менежерийн кареераа нэг ч хожигдол, нэг ч тэнцээгүй эхлүүлж 100% – ийн амжилттай улирлыг эхлүүлсэн Пеп Гуардиологын талаар тоглолтын өмнө Англи даяар шуугиж, Ман Ситиг зогсоох эхний баг аль баг байх талаар таамаглацгааж байлаа.

Энэ асуултуудын хариуг тэд 90 минутын турш үргэлжилсэн сонирхолтой тоглолтын дараа мэдэж авцгаасан юм.

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+9ncBeYzEOgmx

White Hart Lane – засвар үргэлжилж, цэнгэлдэх шинэчлэгдэж байгаа ч эзэд нь, хөгжөөн дэмжигчид нь эрчтэй хүчтэй хэвээрээ гэдгээ харуулж лигийн тэргүүлэгчдийг 2:0-ээр буулган авлаа.

Тоглолтын эхнээс л илүүрхсэн Спөрс 9′ дэх минутанд сансандаа хүрч тооны харьцааг нээсэн.

Довтолгооны үеэр зүүн жигүүрээс өгсөн Дэнни Рөүсийн хөндлөн дамжуулалтыг Александр Коларов өөрийн хаалгандаа оруулснаар даалгавар арай хөнгөрсөн гэхэд болно.

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+8bA7Gh7vIqYx

Эхний гоолын дараачаар чөлөөт цохилтоос явуулсан Кристиан Эрикесний цохилт гоол болоход тун ойрхон байж цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийг уулга алдуулаад амжсан юм.

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+WvLC6Hexv2Dx

 

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+ebu4vZAIg9Gx
Улмаар эхний үеийн 37′ дахь минутанд Деле Алли гоолдож 2:0 болгосноор Спөрс итгэл төгс тэргүүлж эхэлсэн.

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+hhNbtYJ12o5x

Ерөнхийдөө тоглолтын эхний шүгэл үлээснээс эхлээд Спөрс бүхий л талаар илүүрхэж, Ситигийн эсрэг давуу бөмбөг эзэмшиж, илүү шахаж, дарамталж тоглож байсан нь тун амжилттай болсон юм.

 

 

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+SW7NZDdJLBox

Тоглолтын хоёрдугаар хагаст ч Спөрс тоглолтын хэмнэлийг ерөнхийд нь барьж, тоглолтыг удирдаж байлаа.
64′ дэхь минутанд 16 дотор Деле Алли дээр Фернандиньо зөрчил гаргаж,  шүүгч торгуулийн цохилт заасан юм.

Харамсалтай нь цохилтыг гүйцэтгэхээр Эрик Ламела – Сон Хьюн-Мин нар маргалдсан онцгүй явдал болсон.

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+nRNbECBNviYx

Улмаар Ламела цохилтыг гүйцэтгэсэн ч Клаудио Бравод хаалгаж тоглолтыг эрт дуусгах боломжыг алдсан юм.


Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+BWpvtjrqzznx


Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+4qG3Gev8Mx0x

Гэхдээ тоглолтын үлдсэн цагт хамгаалалтандаа алдаа гаргалгүй
сайн тоглосноор тун чухал 3 оноо халаасаллаа.

Гараа: Ллорис, Волкер, Алдервэйрэлд, Вертонген, Рөүс, Ваняма, Алли, Эриксен, Сиссоко, Ламела, Сон

Сэлгээ: Ворм, Дэвис, Дайер, Триппиер, Винкс, Нкуду, Янссен

– 7 тоглолт 17 оноо. Клубын түүхэн дэх хамгийн сайн эхлэл (W5D2)

– Спөрс Ситигийн эсрэг сүүлд гүйцэтгэсэн 3 пеналти цохилтоо бүгдийг алджээ. Ламела, Солдадо, Дефое

– МанСити Пример лигт эхний үед 2 болон түүнээс олон гоолоор хожигдож байсан тоглолтондоо хэзээ ч хожиж байгаагүй ажээ. (D1L48)

– Сон Пример лигт тоглосон сүүлийн 7 тоглолтондоо 8 гоолд шууд оролцоод байна (6 гоол, 2 гоолын дамжуулалт)

Attachment

Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+nRNbECBNviYx Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+4qG3Gev8Mx0x Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+BWpvtjrqzznx Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+nRNbECBNviYl Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+9ncBeYzEOgmx Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+hhNbtYJ12o5x Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+SW7NZDdJLBox Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+WvLC6Hexv2Dx Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+ebu4vZAIg9Gx Tottenham+Hotspur+v+Manchester+City+Premier+8bA7Gh7vIqYx

Зураг