Тоттэнхэм 4:0 В.Б.А

Тоттэнхэм 4:0 В.Б.А

2017.01.14 – Бямба (20:30-УБ)

Цөөнгүй хоног завсарласан Английн Пример лиг эргэн ирж, 21-р тойргийн сонирхолтой тоглолтуудаар та бид уулзан золгож байна.

Лигийн 21-р тойргийг нээж Тоттэнхэм Хотспур клүб талбайдаа Вэст Бромвич Албион клүбийг хүлээн авлаа.

Өнгөрсөн 01.12-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, нэгэн цагт Английн шигшээн ахлах дасгалжуулагчаар ажиллаж асан Graham Taylor – ийн гэгээн дурсгалийг хүндэтгэж цэнгэлдэхэд 1 минутын алга ташилт хийсний дараа тоглолт эхэлсэн юм.

2

Тоглолтын бүрэлдэхүүний хувьд лигийн 20-р тойрогт Челсиг буулган авсан гарааны 11-т нэг ч өөрчлөлт хийгээгүй байлаа.

Харин Холбооны Цомд Астон Виллатай хийсэн тоглолтонд гараанд гарсан ч тун тааруу тоглосон Винцент Янссен сэлгээнд ч нэрлэгдсэнгүй.

Тоттэнхэм Хотспур

Гараа: Ллорис, Волкер, Дайер, Алдэрвэйрэлд, Вертонген, Рөүс, Ваняма, Дэмбэлэ, Эриксен, Алли, Кэйн

Сэлгээ: Ворм, Триппиер, Дэвис, Винкс, Сиссоко, Нкуду, Сон

Вэст Бромвич  энэ улиралд ерөнхийдөө тогтчихоод буй үндсэн гарааны бүрэлдэхүүнээ талбайд илгээсэн ба улирлын турш зүүн жигүүрийн хамгаалалтанд тогтмол нэрлэгдэж байсан Аллан Нёом Африкийн Үндэсний Аварга шалгаруулах тэмцээнд Камеруны шигшээ багийнхаа дуудлагыг хүлээн авсан учраас тус тоглолтын бүрэлдэхүүнд багтсангүй.

Өнгөрсөн зун Спөрсийг орхиж Хөөндэйнүүдтэй нэгдсэн Насер Шадли эсрэг дүрээр White Hart Lane – д зочилж байгаа нь сонирхол татаж байлаа.

3

Вэст Бромвич Албион

Гараа: Фостер, Доусон, МкАули, Олссон, Брант, Флетчер, Якоб, Моррисон, Пиллипс, ШАДЛИ, Рондон

Сэлгээ: Майхилл, Галловэй, Вилсон, Фиелд, Леко, МкКлийн, Робсон-Кану

1

Тоглолтын хувьд довтолгоо, хамгаалалт, бөмбөг эзэмшилт, прессинг гээд байж болох бүхий л эерэг статистик үзүүлэлтүүдээр Тоттэнхэм илүүрхэж өрсөлдөгчөө илт давуу буюу 4:0 гэсэн бахдам үр дүнгээр буулган авлаа.

Ялангуяа эхний хагасын тоглолтонд Спөрс онцгой сайн байсан бөгөөд өрсөлдөгч багтаа хаалга руугаа цохих нэг ч боломж олголгүй, 2 ч гоолыг оруулан, 70 гаруй хувьтай бөмбөг эзэмшиж, эсрэг багийн хаалга руу 10 гаран цохилтыг хийгээд амжсан юм.

Тоглолтын гоолын салхийг Кристиан Эриксений дамжуулалтаар 12 дахь минутанд Харри Кэйн нээж хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан бол төд удалгүй буюу 10 гаран минутын дараа Кристиан Эриксений цохьсон бөмбөгөнд Гарэт МкАули хүчр, чиглэл нь өөрчлөгдөн гоол болсон юм. Гоолыг МкАулигийн авто-гоол хэмээн үзсэн байна.

4

5

Хэрэв зээ Бен Фостер хэд хэдэн амжилттай болон азтай хаалтуудаараа багаа авраагүй бол эхний үед тооны харьцаа 4:0, 5:0 – ээр ч дуусч болохоор байсныг дурдах хэрэгтэй.

6
Харин хоёрдугаар үеийн эхлэлд Спөрс тоглолтын темпийг аль болох намжаан барьж, бөмбөгийг эзэмшиж байлаа.

Эсрэг багийн сэлгээнээс Жэймс МкКлийн (54′), Хал Робсон – Кану (62′) нар Крис Брант, Насерь Шадли нараар сэлгэгдэн талбайд гарсан ч тоглолтийн хувь заяанд нөлөөлөхүйц боломжуудыг үүсгэж чадаагүй юм.

Харин Кайл Волкерийн мундаг зүтгэлтэй тоглолтын ачаар Спөрс 77 дахь минутанд давамгайллаа улам баталгаажуулан тооны харьцааг 3:0 болгосон юм. Волкер эсрэг багийн хамгаалагч МкАулигийн бөмбөгийг тасдаж улмаар хөндлөн дамжуулалт өгснийг нь Харри Кэйн гүйцээж онооны самбарт дахин нэрээ бичүүлсэн.

Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+rhlVgjLq4RLx

3-4-2-1 хувилбар ээлжит удаагаа амжилттай хэрэгжиж баг чухал оноогоо авснаар Поимер лигт 6 дахь тоглолтондоо дарааллан ялалт байгуулж, Манчэстэр Юнайтед – Ливэрпүүлийн тоглолтын өмнө хүснэгтийн 2-р байранд дэвшин бичигдэж эхэллээ.

3-4-2-1 хувилбар Дэнни Рөүс-Кайл Волкер нарт зэгсэн зохицож жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож буй залуус маань хамгаалалт, довтолгоонд жигд сайн тоглолтыг үзүүлж, тоглолт бүрт ээлжлэн гоолуудад шууд болон шууд бусаар оролцсоор  байна.

8

Спөрсийн хувьд тус тоглолтын бүх зүйл сайн, сайхан өрнөж байсан ч цор ганц муу мэдээ нь Ян Вертонгений бэртэл байлаа.

Бельги хамгаалагч бөмбөгийг талбайд үлдээхээр гүйж явахдаа, баг зэргийн үсрэлт хийж буухдаа эвгүй гишгэснээр тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болж Бен Дэвисээр сэлгэгдсэн юм.

Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+BVGRx30Btpwx

Саяхан гэр бүлд нь баярт үйл явдал тохиож аав болсон Харри Кэйн маань 82 дахь минутанд Деле Аллигийн дамжуулалтаар гоолдож хэт-трик толилуулснаар баяр дээрээ баяр нэмж, гайхалтай нэгэн долоо хоногийг үдэж байна.

Дахин дахин Баяр хүргэе!!!

Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+UcZlOTAAUKex

Спөрс ирэх тойрогт Манчэстэр Сити клүбийн талбайд зочилж тун чухал тоглолтыг хийх хуваарьтай байна.

9

Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+z21v2g4i663x

0

00

Attachment

coveee coveee 00 0 Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+UcZlOTAAUKex Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+rhlVgjLq4RLx Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+z21v2g4i663x Tottenham+Hotspur+v+West+Bromwich+Albion+Premier+BVGRx30Btpwx 9 8 6 5 4 3 2 1

Зураг