Тойргийн өмнө (MD 21)

Тойргийн өмнө (MD 21)

ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. WEST BROMWICH ALBION (ПЛ 21-р тойрог)

15895955_1240982625979099_6251809800896674482_o

Мэдээллийг бэлтгэсэн: Гантулга

Хэзээ : 2017.01.14

Хаана : WHITE HART LANE цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 20.30 (Mонголын цагаар) 12.30KO
Үзэх гарц : SPS Хөлбөмбөг, линк; www.vipbox.me, sopcast
Шүүгч: Anthony TAYLOR, 4 дэх шүүгч Kevin FRIEND
Лигийн форм : Тоттенхэм LWWWWW, Уэст Бром LWLLWW

ПЛ-ын 21-р тойрогт Тоттенхэм клуб Уэст Бром-ыг талбайдаа хүлээн авсанаар тойргийг нээх гэж байна. Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 149 дэх, Премиер лигт хийж буй 22 дахь тулаан юм. Хамгийн анх талууд 1901 оны 04-р сарын 08нд FA цомын хагас шигшээд таарч байсан ба Спүрс довтлогч Brown-ы покероор 4-0 буулган авч байсан түүхтэй. ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 2002 оны 12-р сарын 08нд таарч байсан ба Тоттенхэм 3-1 ялалт байгуулж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд Уайт Харт Лайн-д өнгөрсөн жилийн 04-р сард хүлээн авахдаа 1-1 харьцаагаар талууд оноо хувааж байсан билээ. Нийтдээ 148 удаа таарахдаа Тоттенхэм 58 удаа, Вест Бром 55 удаа ялж, 35-н удаад нь хоорондоо тэнцэж байжээ.

Тоглолтын өмнө Тоттенхэм 42 оноотой хүснэгтийн 3-д яваа бол Уэст Бром клуб 29 оноотой хүснэгтийн 8-д явж байна.

Аль аль клуб нь Африкийн цомд тоглогчидоо явуулаагүй бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа.

Уэст Бром-оос довтлогч S.Berahino бүрэн фитнесс болж амжаагүйн улмаас тоглолтыг өнжиж байгаа бол J.Evans, C.Brunt нар гэмтэлээс эргэн ирж байна.

Тоттенхэм-ээс E.Lamela гэмтэлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний улмаас энэхүү тоглолтыг өнжиж байгаа бол бусад тоглогчид бүрэн бэлэн.

Уэст Бром-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Тоттенхэм-ийн тоглох магадлалтай тактик 3-4-2-1

Факт:
• Талууд 1968 оны 03 сарын 01нд 0-0 хуурай тэнцэснээс хойш лигт хоорондоо таарсан бүх тоглолтуудад ямар нэг хэмжээгээр гоол орж байгаа.
• Талууд хоорондоо таарсан сүүлийн 7-н тоглолтонд бие биенээ нэг нэг ялж үлдсэн 5-н тоглолтонд нь оноо хуваасан. Ялангуяа сүүлийн 3-н тоглолт 1-1 харьцаагаар өндөрлөсөн.
• Тоттенхэм ПЛ-т таарсан сүүлийн 14 тоглолтынхоо ганцад нь Хөөндэйнүүдэд ялагдсан. (5W, 8D), гэвч Хөөндэйнүүд WHL-д зочилсон сүүлийн 4-н тоглолтондоо огт ялагдаагүй.
• Хөөндэйнүүд ПЛ-ын сүүлийн 10-н тоглолтондоо 6 ялалт аваад байгаа (D1, L3)
• Гэсэн хэдий ч тэд сүүлийн 4-н зочлон тоглолтондоо ганц л ялалт авсан (D1, L2)
• Хөөндэйнүүд энэ улирлын 20-н тоглолтондоо бүгдэнд нь 50-иас доош хувьтай бөмбөг эзэмшиж байгаа.
• Хагас хамгаалагч Matt Phillips ПЛ-ын сүүлийн 10-н тоглолтондоо 11 гоолд оролцоод байна (4-н гоол, 7-н гоолын дамжуулалт)
• Энэ улиралд гоолын дамжуулалтаараа Matt Phillips(8)-ын өмнө зөвхөн Kevin De Bruyne-л(9) бичигдэж байгаа.
• Хөөндэйнүүд 20-н тойргийн дараа 29 оноотой явж байгаа нь тэдний ПЛ-ын эрин үе дэх 2 дахь том амжилт нь. (2012/2013 улиралд 30-н оноотой байсан)
• Тоттенхэм клуб бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 6-н тоглолтондоо дарааллан ялалт аваад байгаа бөгөөд 17-н гоолыг оруулж ердөө 3-н гоол хаалгандаа алдсан.
• Хэрэв Уэст Бром-ын эсрэг ялалт авбал ПЛ-ын 6-н тоглолтондоо дарааллан ялж ПЛ дэх клубын дээд амжилттайгаа зэрэгцэн ирнэ.
• Тоттенхэм энэ улиралд ПЛ-ын хүрээнд гэртээ хийсэн тоглолтуудадаа нийт 5-н гоол хаалгандаа алдсан ба энэ нь гэртээ хамгийн цөөн гоол алдсан баг гэсэн статыг дагуулж байна.
• Dele Alli өнгөрсөн улиралд 10-н гоолыг 33-н тоглолтонд оруулж байсан бол энэ үзүүлэлтээ энэ улиралд ердөө 19-н тоглолтонд үзүүлээд байна. Мөн тэрээр Хөөндэйнүүдийн эсрэг 3 тоглохдоо 2 гоол оруулсан гэсэн статтай.
• Dele Alli энэ тоглолтонд гоолдож чадвал ПЛ-ын 5-н тоглолтонд дарааллан гоолдсон Teddy Sheringham, Robbie Keane, Rafael van der Vaart, Gareth Bale нарын амжилттай зэрэгцэн ирнэ.
• Тоттенхэм клуб WHL-даа энэ улиралд ялагдаагүй яваа (W8, D2). Тэд 2000/01 улирлыг гэртээ 13 тоглолт дарааллан ялагдалгүй эхлүүлсэн амжилттай.
• Уэст Бром-ын хувьд Тоттенхэм-ийг хожсон хамгийн том хожил нь 5-0 (1945.09.22)
• Тоттенхэм-ийн хувьд Уэст Бром-ыг хожсон хамгийн том хожил нь 5-0 (1986.03.08)
• Тоттенхэм-ийн дундаж нас 25.5 бол Уэст Бром-ын дундаж нас 29.0
• Тоттенхэм-ийн дундаж өндөр 184.2 бол Уэст Бром-ын дундаж өндөр 186.7см

#COME_ON_YOU_SPURS

Attachment

dfghjkl; 15895955_1240982625979099_6251809800896674482_o

Зураг