ТОЙРГИЙН ӨМНӨ: Тоттенхам Хотспур vs. Манчестер Сити

ТОЙРГИЙН ӨМНӨ: Тоттенхам Хотспур vs. Манчестер Сити

ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. MANCHESTER CITY

Хэзээ : 2018.10.30 Мягмар гараг
Хаана : УЭМБЛЭЙ цэнгэлдэх, Лондон, Англи
Хэдэн цагт : 04.00 (Mонголын цагаар) 21.00 KO
Үзэх гарц : SPS Хөлбөмөг, линк; www.vipbox.me, sopcast
Шүүгч: Kevin FRIEND, 4 дэх шүүгч Andre MARRINER
Лигийн форм : Тоттенхэм – LLWWWW, Манчестер Сити – WWWWDW

ПЛ-ын 10-р тойргийг хааж Хойд Лондоны Тоттенхэм Хотспур клуб талбайдаа Манчестер хотын нэгэн төлөөлөл болох Манчестер Сити клубыг хүлээн авах гэж байна.

Эздийн хувьд өрсөлдөгчийнхөө дээр гарах сайхан боломж байгаа бол зочдын хувьд энэ тоглолтонд ялалт байгуулвал лигээ тэргүүлсэн хэвээр үлдэх юм. Товчхондоо тойргийг ХИТ тоглолт юм.

Анх удаа албан ёсоор 2 клуб 1909 оны 01-р сард FА буюу Холбооны цомын тоглолтонд таархад 4-3 харьцаагаар Лондоны баг буулган авч байсан түүхтэй. Лигийн тоглолтонд анх удаа 1910 оны 12 сард таарахад 1-1 ээр эвийн гэрээ байгуулж байсан ба Спурсын болон Английн лигийн анхны өнгөт арьст тоглогч Walter Tull тэнцээний гоолыг хийж байсан түүхтэй. Энэ гоол нь мөн Английн лигт өнгөт арьст тоглогч оруулсан анхны гоол байсан юм. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 11-р сарын 28нд таарч тоглоход 1-0 харьцаагаар Тоттенхэм ялж байсан юм.

Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 156 дахь тулаан бөгөөд өмнөх 155 тоглолтын 60-д нь Тоттенхэм, 60-д нь Сити ялсан бол 35 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер Лиг нэртэй болсоноос хойш нийт 42 удаа таарахдаа Спурс 23, Сити 13 ялж 6 удаад нь оноо хуваасан байна.

Тоглолтын өмнө Тоттенхэм клуб 21 оноотой хүснэгтийн 5-д яваа бол Сити 23 оноотой лигийн дэд байрт явна.

Ситигээс Danilo (шагай), Ilkay Gundogan (хамстринг), Claudio Bravo (архиллесийн шөрмөс тасарсан), Eliaqum Mangala (өвдөг), Phillippe Sandler (өвдөг) нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол Fabian Delph, Kyle Walker нар гэмтлээс эргэн ирж байна. Харин бусад тоглогчид бүрэн бэлэн.

Тоттенхэмээс Danny Rose (цавь), Jan Vertonghen (хамстринг), Vincent Janssen (хөл) нар гэмтэлийн улмаас тоглохгүй бол Dele Alli гэмтлээс эргэн иж байна. Харин бусад тоглогчид бүрэн бэлэн.

Манчестер Ситигийн тоглох магадлалтай тактик 4-3-3
Тоттенхэмийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:
• Тоттенхэм клуб ПЛ-ын хүрээнд Уэмблэй цэнгэлдэхдээ хийсэн сүүлийн 21 тоглолтонд 2 удаа л ялагдал хүлээсэн (W15, D4, L2). Дээрх 2 ялагдалынх нь нэг нь өнгөрөгч 04-р сард Сити клубын эсрэг тохиосон билээ.
• Талуудын сүүлийн 28-н учраанд ердөө 2 удаа л тэнцээ гарсан (Тоттенхэм 15 ялалт, Сити 11 ялалт).
• Манчестер Сити клуб Лондонд зочилсон сүүлийн 6-н тоглолтондоо ялагдаагүй яваа (W5, D1). Үүнээс сүүлийн 4-т нь дарааллан ялалт аваад байгаа. Тэд энэ тоглолтонд ялалт авбал нийслэлд зочлохдоо 5 дарааллан ялалт авсан ПЛ-ын анхны баг болно.
• Пеп Гуардиоло 13-н тулаан менежерийн замналдаа Почеттиногийн эсрэг хийхдээ ердөө 2 ялагдаж байсан (W7, D4, L2). Хэрэв тэр энэ тоглолтонд ялалт авбал дарааллан 3-н удаа Почыг буулган авах юм.
• Тоттенхэм клуб Ситигийн эсрэг сүүлийн 15-н тоглолтондоо 10-т нь ялагдсан. Өнгөрсөн улиралд давхар ялагдсан тааруу үзүүлэлттэй яваа.
• Манчестер Сити клуб энэ тоглолтонд ялалт авбан 2 дахь удаагаа ПЛ-т Тоттенхэм клубыг талбайд нь дарааллан ялах юм.
• 2011-12 улирлаас хойш 14-н тоглолт талууд хоорондоо хийхдээ 59-н гоол оруулсан нь лигт тэргүүлэх үзүүлэлт юм.
• Тоттенхэм клуб 9-н тойргийн дараа 21-н оноотой яваа нь өөрсдийн клубын дээд амжилттай зэрэгцэн ирээд байгаа үзүүлэлт юм. Харин тэд 10-н тойргийн дараа 22 оноотой болж байсан үзүүлэлттэй (2011-12). Хэрэв энэ тоглолтонд ялалт авбал клубын дээд үзүүлэлтээ шинэчлэх юм.
• Тоттенхэм клуб нээлтийн 9-н тойрогт 7-н ялалт аваад байгаа билээ. Энэ тохиолдол 3 дахь удаагаа л тохиож байна. Тэд 10-н тойргийн дараа 8-н ялалт авч чадвал ПЛ-ын эрин үед дэх дээд амжилт нь болох юм. (1960-61 улиралд 10 дарааллан ялсан бол 1963-64 улиралд 8-н ялалт авч байв).
• Тоттенхэм клуб энэ тоглолтонд хаалгаа хуурай манаж чадвал 2017 оны 04-р сараас хойш анх удаа 4 дарааллан хаалгаа хуурай манана.
• Английн цагаар Даваа гарагт тоглосон сүүлийн 9-н тоглолтонд Тоттенхэм клуб ялагдаагүй. Хамгийн сүүлд 2012 оны 04-р сард Даваа гарагт ялагдаж байсан билээ (Норвич Ситид).
• Почеттиногийн менежерийн замналын анхны тоглолт, анхны ялагдал, анхны ялалт нь бүгд Пеп Гуардиалогийн эсрэг 2009 онд Эспаниоль клубыг удирдаж байхад нь тохиосон сонирхолтой үзүүлэлттэй.
• Поч Спурсын жолоог атгаснаас хойш топ 6-н клубын эсрэг 54 оноо авсан нь зөвхөн Арсенал клубын (37) дээр бичигдэх үзүүлэлт.
• Энэ тоглолтонд ялагдал хүлээхгүй бол Сити эхний 10-н тойрогт ялагдалгүй эхлүүлсэн 5 дахь тохиолдол нь болох аж. Тэд өмнө нь 8-н удаа ийм нөхцөлд ирэхдээ 4-т нь энэ амжилтаа тогтоож байсан билээ.
• Улирал дамнан авч үзвэл тэд ПЛ-т өнгөрөгч 04-р сард Юнайтедад ялагдсанаас хойш 15-н тоглолт (W12, D3) дарааллан ялагдаагүй яваа.
• Сити энэ тоглолтонд хаалгаа хуурай манаж чадвал клубынхаа рекорд амжилттай зэрэгцэж ирнэ. Тэд 2015 оны 05-р сараас 09-р сар хүртэл 6-н тоглолт дарааллан хаалгаа хуурай манасан байдаг.
• Стерлинг энэ тоглолтонд оролцовол ПЛ-т 24 нас хүрэхээсээ өмнө 200 дахь тоглолтоо хийсэн 5 дахь тоглогч болох юм.
• Агуэро Спурсын эсрэг эхний 7-н тоглолтондоо 10-н гоол оруулсан бол сүүлийн 5-н тоглолтондоо гоолдож чадаагүй яваа.
• Серхио Агуэрогийн дараагийн гоол ПЛ-ын 150 дахь гоол нь болох болно.
• Эрик Ламела энэ улиралд ПЛ-т 5-н тоглолт хийхдээ 4-н гоолд оролцоод байна (3-н гоол, 1 гоолын дамжуулалт). Тэрээр үүнээс өмнө 25-н тоглолт хийж байж ийм амжилт үзүүлсэн билээ (2 гоол, 2 гоолын дамжуулалт).
• Тоттенхэм-н хувьд Cити-г хожсон хамгийн том хожил нь 5-1 (1958.02.08)
• Сити-н хувьд Тоттенхэм-г хожсон хамгийн том хожил нь 6-0 (2013.11.24)
• Дундаж нас : Тоттенхэм – 26.4, Сити – 27.5
• Дундаж өндөр : Тоттенхэм – 183.2, Сити – 180.1см

#COYS

 

Attachment

Зураг