ТОГЛОЛТЫН ӨМНӨ : TOTTENHAM HOTSPUR vs. F.C BARCELONA

ТОГЛОЛТЫН ӨМНӨ : TOTTENHAM HOTSPUR vs. F.C BARCELONA

ТОГЛОЛТЫН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. F.C BARCELONA (Аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тоглолт)

Хэзээ : 2018.10.04 Пүрэв гараг.
Хаана : WEMBLEY цэнгэлдэх, Лондон, Англи
Хэдэн цагт : 03.00 (Mонголын цагаар) 20.00KO
Үзэх гарц : SPS Хөлбөмбөг, www.cricfree.co , sopcast
Шүүгч: Felix Zwayer (Герман), 4 дэх шүүгч: Guido Kleve (Герман)
Клубын UEFA дахь ранк: Тоттенхэм – 21, Барселона – 3

Өнөө шөнө 2018/2019 оны Аваргуудын Лигийн хэсгийн хоёр дахь тоглолтууд үргэлжлэн явагдах гэж байна. B хэсэгт Английн Тоттенхэм Хотспур, Италийн Интернациональ Милан, Испаний Барселона, Недерландын ПСВ Эйндховен клубууд тус тус таараад байгаа билээ.

Тэгвэл хуваарь ёсоор хоёр дахь тоглолтоо Тоттенхэм Хотспур клуб Испаний Барселона клубтэй талбайдаа хийх юм. Тоттенхэм клуб өмнөх тойрогт ялагдал хүлээсэн бол Барселона клуб өрсөлдөгчөө амархан буулган авсанаар хэсгээ тэргүүлж буй. Тоттенхэм клубын хувь цааш шалгарахыг хүсвэл энэ тоглолтоос зайлшгүй оноо салгах хэрэгтэй юм.

Талууд түүхэндээ 3 дахь удаагаа албан ёсны тэмцээнд таарч байгаа нь энэ юм. Өмнө нь 1982 онд Европийн цомтой багуудын цомын тэмцээний хагас шигшээд талууд таарахад Англид 1-1 тэнцэж, Испанид 1-0 ээр Барселона клуб хожиж байсан түүхтэй.

Тоттенхэм-н хувьд Европын тавцанд Испаний клубуудтэй түүхэндээ 12 удаа таарч байсан бөгөөд 33.33-н хувийн амжилттай буюу 2 ялж, 4 тэнцэж, 6 ялагдаж байсан юм. Тухайлбал Атлетико Мадрид, Реал Мадрид, Барселона, Севийяа, Гетафе клубуудтэй таарч байсан билээ.

Барселонагаас Sergi Roberto (хөл), Samuel Umtiti (өвдөг) нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол Sergi Samper гэмтлээс эргэн ирж байгаа. Довтлогч Malcom-ыг менежер Испанид үлдээж амраасан бол бусад тоглогчид 100% бэлэн. Торгуультай ямар нэг тоглогч байхгүй.

Тоттенхэм Хотспур-аас Christian Eriksen (хэвлий), Dele Alli (хамстринг), Jan Vertonghen (хамтринг), Mousa Dembélé (шагайны дээд үе), Serge Aurier (гуя), Michel Vorm (өвдөг) нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол Hugo Lloris эргэн ирж байна.

Тоттенхэм-н тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Барселона клубын тоглох магадлалтай тактик 4-3-3

Факт:
• 2 клубын чансааны хооронд 17-н баг байна.
• Талууд 3 дахь удаагаа таарч байгаа бөгөөд өмнө нь 2 таарахдаа нэг тэнцэж Барса нэг хожихдоо өөрсдийн талбайдаа хожсон байсан.
• Талууд энэ зун Олон Улсын Аваргуудын Цом (ICC) тэмцээний хүрээнд АНУ-д таарсан бөгөөд хэн хэн нь үндсэн бүрэлдэхүүнээ гаргаагүй 2-2 тэнцэж байсан билээ.
• Почеттиногийн баг өнгөрсөн улиралд Уэмблэйд хүлээн авсан хэсгийн 3-н тоглолтондоо бүгдэнд нь ялалт байгуулсан билээ (Реал, Дортмунд, АПОЕЛЬ)
• Барселона клуб Англид зочилсон сүүлийн 2 тоглолтондоо ялалт авч чадаагүй (Челси 1-1, Ман Сити 3-1) бол түүний өмнөх 3-н тоглолтонд бүгдэнд нь ялсан.
• Спурс ПЛ-тээ 4-р байрт явж байгаа бол Барселона клуб Ла лигтээ 1-р байрт явж байгаа.
• Тоттенхэм клуб Испаний клубүүдийг 6-н удаагаа талбайдаа хүлээн авахдаа ганц удаад нь ялалт авсан (D2, L3). Тэр нь өнгөрсөн улиралд Реалыг 3-1 ялсан тоглолт.
• Барселона клуб 25 дахь улиралдаа Аваргуудын лигт оролцож байгаа бөгөөд 5-н удаа түрүүлсэн юм.
• Харин Тоттенхэм клуб 4 дэх улиралдаа энэхүү тэмцээнд оролцож байгаа бөгөөд сүүлийн 3-н улиралд дарааллан оролцож байна.
• Барселона клуб сүүлийн 11-н улиралд Аваргуудын лигийн хэсгээ дарааллан тэргүүлж хасагдах шатанд шалгарч байгаа юм.
• Өнгөрсөн улирал Рома клубт ялагдал хүлээсэн нь тэдний Аваргуудын лигт 10 дарааллан ялагдаагүй явсан амжилтыг зогсоосон (W6, D4).
• Барселона клуб өнгөрсөн улиралд хэсгийн зочлон тоглолтоос 1 ялалт, 2 тэнцээ авсан. 2 тэнцэхдээ хаалгандаа гоол алдалгүй тэнцсэн. Тэд нийтдээ сүүлийн 16-н зочлон тоглолтондоо 5 ялж, 5 тэнцэж, 6 ялагдсан байна.
• Уго Ллорис энэ тоглолтонд оролцвол Аваргуудын лигийн 50 дахь тоглолтондоо оролцох болно.
• Тоттенхэм клуб энэ улиралд бүх тэмцээнийг оролцуулаад 9-н тоглолт хийхдээ 2 удаа л хаалгаа хуурай манасан.
• Жерард Пикье энэ тоглолтонд оролцвол Аваргуудын лигийн 100 дахь тоглолтондоо оролцоно. Тэрээр 100-н босго давсан Испанийн 10 дахь тоглогч болох юм.
• Почеттино менежерийн замналдаа Барсагийн эсрэг 9 тоглохдоо нэг л удаа хожиж байсан.
• Барселона клуб сүүлийн 3-н лигийн тоглолтондоо ялалт авч чадаагүй бөгөөд ийм тохиолдол хамгийн сүүлд 2016 оны 11-р сард л тохиож байжээ.
• Харри Кэйн Аваргуудын лигт нийт 11 тоглолтонд оролцож 9-н гоол, 2 гоолын дамжуулалт 1 шар хуудас авсан байдаг.
Харин Месси 126 тоглолтонд оролцож 103 гоол оруулж 32 гоолын дамжуулалт өгч 10 шар хуудас хүртсэн байдаг.
• Мессигийн хувьд Английн клубүүдийн эсрэг 28 тоглохдоо 20-н гоол оруулсан бөгөөд дундажаар 116 минут 42 секунд тутамд гоолддог. Үүнээс Лондоны клубүүдтэй 16 (Арсенал, Челси) тоглохдоо 12 гоолыг нь оруулсан.
• Харин Кэйн Испаний клубүүдийн эсрэг 169 минут хөлбөмбөг тоглохдоо хараахан гоол хийж амжаагүй яваа.
• Лионель Месси 2 дахь удаагаа Уэмблэй цэнгэлдэхэд тоглох гэж байгаа бөгөөд эхний удаад 2011 онд финалд Манчестер Юнайтедыг 3-1 хожиход 1 гоолыг оруулж байсан билээ.
• Каталончууд 1138.31 км аялаж Лондон хотод ирж байгаа. Нислэгээр 1 цаг 50 минут.
• Спурсын одоогийн бүрэлдэхүүнд Испани-д тоглож байсан, Испани клубуудын хэв маягийг мэдэх 2 тоглогч бий (Йорренте, Алдервейрелд)
• Барселонагийн одоогийн бүрэлдэхүүнд Англид тоглож байсан, Англи клубын хэв маягийг мэдэх 4-н тоглогч бий. (Томас Вермален-Арсенал-д, Филиппе Коутиньо, Луйс Суарез хамт Ливерпүүл-д, Жерард Пикье Манчестер Юнайтед-д).
• Тоттенхэм клубын хувьд Европын тавцанд гэртээ хийж буй 105 дахь тоглолт нь. Өмнөх 104-н тоглолтонд (76W-18D-10L) буюу 81.73%-ын амжилттай. Өөрийн талбай дахь гоолын зөрүү +185. 43-н удаад нь хаалгаа хуурай манасан.
• Спурсын дундаж өндөр 185.2 бол Барсагийн дундаж өндөр 180.8см
• Спурсын дундаж нас 25.5 бол Барсагийн дундаж нас 27.5

Зураг