Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал (Холбооны Цом: Астон Вилла)

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал (Холбооны Цом: Астон Вилла)

Почийн ФА капын хүрээнд Вайт Харт Лейнд Астон Виллаг хүлээж авах тоглолтын өмнөх хэвлэлийн хурал /2017-01-06/

Орчуулсан: Tulga Ba

Энэ ФА капын энэ тоглолт нь Премиер лигийн дараагийн тоглолт дундах амралт уу эсвэл хожилоо цувралаа үргэлжлүүлсээр байх тоглолт уу гэхэд:

– ФА кап бидний хувьд чухал тэмцээн. Мөн өнгөрсөн шахуу хуваарьт тогтмол тоглоогүй тоглогчиддоо боломж олгох тоглолт бас мөн юм. Тийм болхоор Астон Вилла гэх сайн багтай өрсөлдөж чадахуйц багийг сонгон тоглоно. Өөрөөр хэлбэл, солилцоо хийх боломж сайн багийг гаргах болно. ФА капын дараагийн шатанд шалгарахыг эрмэлзэнэ.

Хэдэн хүнээ солих вэ? 11? Хэр их хүн гэхэд:

– Яг өнөөдөр хэд гэж хэлэхэд хэцүү байна. Маргааш тогтоно. Тоглогчдынхоо биеийн болон сэтгэлзүйн байдлыг бас харах шаардлагатай. Зарим тоглогчдоо амраана.

Чэлсиг хожиж 3 оноо авсан боловч өөртөө итгэх итгэл талаас хэр их чухал хожил байсан бэ гэхэд:

– Маш том хожил байсан. Бид түрүү жилээс сайжирсан, их зүйл сурсан гэдгийг харуулах боломж өгсөн. Тоглолтын дараа багаараа өрсөлдөх сэтгэлзүй өндөр байгаагаа харуулсанд баяртай байсан. Магадгүй хамгийн шилдэг тоглолтоо гаргаагүй байсан ч сэтгэлзүйн хувьд түрүү жилээс сайжирсан. Энэ сэтгэлзүйгээ цаашид хадгалах шаардлагатай. Энэ нь баг сайн тоглож чадахгүй байвч хожих боломжийг ч бүрдүүлдэг.

Танай баг түрүүлэх өрсөлдөөнд байгаа юу гэхэд:

– 20 тоглолтын байдлаар 3-р байранд байна. Боломжийн байдалтай байна гэж бодож байна. Гэхдээ үгүй гэх боломжгүй, тийм гэхэд хэцүү байдалд байгаа. Дахиад олон тоглолт дутуу байга шдээ, би дотроо яагаад болохгүй гэж л бодож байгаа.

Деле Алли хэр сайн тоглогч болж чадах вэ? Дахин хэр их хөгжих, сайжрах шаардлагатай вэ? Тэрээр потенциалынхаа хувьд танд хэн нэгнийг санагдуулдаг уу гэхэд:

– Би харьцуулмааргүй байна. Сүүлийн өдрүүдийг түүнийг маш олон хүмүүстэй харьцуулж байгаа. Минийй бодлоор тэр маш онцгой тоглогч, бусдаас шал өөр. Тэр Деле Алли, тийм болохоор би харьцуулахгүй. Түүний потенциал бол маш өндөр,сурах сайжрах юм их бий. Гэхдээ л өнөөдөр тэрээр итгэмээргүй чанар, сайн тоглолт үзүүлж байна. Премиер Лигийн шилдэгүүдийн нэг яах аргагүй мөн.

Та Стив Брустэй ямар харилцаатай вэ гэхэд:

– Маш сайн. Түүнтэй дахин уулзахдаа байртай байна. Тэрээр сайн залуу, сайн менежер.

Кристиан Эриксен Премиер Лигийн оновчтой дамжуулалтын үзүүлэлттэй шилдэг 2 тоглогчийн нэг. Тэр улам сайжирч чадах уу гэхэд:

– Түүнд бас л сайжрах потенциал зөндөө байгаа. Бид түүнийг дараагийн шатанд гаргахад шахах шаардлагатай. Маш чадварлаг тоглогч. Би түүнд маш сэтгэл ханамжтай байдаг. Сүүлийн саруудад ялангуяа энэ улиралд түүний тоглолт, өөртөө итгэх итгэл маш ихээр нэмэгдсэн.

Муса Дембеле багийн тоглогчид энэ улиралд маш туршлагажсан гэж дүгнэсэн. Та санал нийлэх үү гэхэд:

– Тиймээ. Түүнийгээ бид Чэлсигийн эсрэг харуулж чадсан. Аваргын төлөө ч өрсөлдөхөд сайн тоглохоос гадна өөрсөддөө итгэх, өрсөлдөгч чанартай байх хэрэгтэй.

Премиер Лиг тоглогчдын сэтгэлзүйд хэр ачаалал өгдөг вэ гэхэд:

– Миний бодлоор энэ бол түлхүүр асуудал. Биеийн тамираас гадна тоглогчдоос маш өндөр сэтгэлзүй шаарддаг. Та өөр лигийн тоглогчдын басейнд сэлж байгаа, далайн эрэг дээр амарч байгаа, гэр бүлтэйгээ байгаа маш их зургийг харж болно. Харин манай тоглогчид бэлтгэл хийж, хөлбөмбөгөө л тоглож, эрт унтдаг. Тэд залуухан хүмүүс тул энэ бол хүнд байдаг. Бидэн шиг хөгшин хүмүүүсийн хувьд эрт унтах жаргал байдаг бол тэд хөгжилдөх сонирхолтой байдаг. Түүнийг нь бас ойлгож харилцах шаардлагатай. Тэгэхгүй бол сэтгэлзүйд нь нөлөөлнө.

Тоттенхэм түүхэндээ ФА капд маш сайн өрсөлддөг баш байсан. Харин сүүлийн жилүүдэд сайн оролцоогүй. Та тэр түүхийг нь эргүүлэн авчрах хүсэл байна уу гэхэд:

– Би энд 2 жил хагас болж байна. 2 жилийн өмнө Чэлситэй Лиг капын аваргын төлөө тоглож байсныг санаж байгаа байх. Тийм ээ би болон манай тоглогчид бүгд ФА капт сайн оролцохыг хүсч байгаа. Энэ жил сайн оролцох өндөр боломж байж магад. Заримдаа энэ тэмцээнд сугалаа их нөлөөлдөг, азаас хамаарах тал байдаг. Бид үлдсэн 3 тэмцээндээ түрүүлэхийг л зорьж байна. Түүний төлөө маш хичээж, бэлтгэж байгаа.

Та тоглогч байхдаа Espanyol -тай Copa del Rey-д 2000, 2006 онуудад түрүүлж байсан. Түүний талаар дурсахгүй юу гэхэд:

– Espanyol-ийн хувьд тэр үед Copa del Rey-ийг л хожих боломж байсан. Харин La Liga-д түрүүлэх боломж хүнд байсан. Түрүүлэхэд фантастик байсан. 60 жилийн дараа өрсөлдөж түрүүлж байсан болохоор Espanyol-ийн хувьд итгэмээргүй, сайхан үе байсан. Миний амьдралын мартагдахгүй үеүдийн нэг.

Моуриньо, Гуардиола нартай зэрэгцэхийн тулд танд цом хэрэгтэй байна уу гэхэд:

– Би тийм зүйлийг огт боддоггүй. Би харин тоглогчдынхоо төлөө, Клубынхээ төлөө, дэмжигчдийнхээ төлөө л цом авмаар байна. Мэдээж, миний амбиц бол олон цом авах. Би маш их ажиллаж, итгэж, бууж өгөхгүй зүтгэж байгаа тул нэг өдөр тэр өдөр ирэх болно.

Та түрүү жил ФА капд түрүүлбэл Даниел Левитэй хамт дуу дуулна гэж амалж байсан. Энэ жил хэвээрээ юу гэхэд:

– Үгүй ээ, хэвээрээ биш. Тэр чинь муу үр дүн дагуулсан. Энэ жил өөр зүйл бодож олно.

Бүжиглэвэл ямар вэ? Аргентин танго ч юм уу гэхэд:

– Окей, магадгүй, яагаад үгүй гэж. Бид Премиер лигт түрүүлбэл би цэнгэлдэхийн голд та бүхний хүссэнийг хийхэд бэлэн байна. Ямар ч асуудалгүй.

Та Виллагаас юу хүлээж байна гэхэд:

– Астон Вилла улиралын эхэнд жаахан хэцүү байсан боловч одоо Стив Брус улирдаж Премиер лигт дэвшихийн төлөө өрсөлдөж байна. Тэд сайн тоглогчидтой, Премиер лигт тоглож байсан туршлагатай сайн баг. Хүнд тоглолт болно гэж бодож байна.

Эрик Ламела Ром руу эмчилгээнд явсан гэсэн. Яагаад гэдгийг тайлбарлаж өгөөч гэхэд:

– Тэр Ромд маш олон танилтай. Тэрээр эргэн сэргэлтийн ажиллагааг тэнд дуусгахыг хүссэн. Сэтгэл санаагаа сайжруулахад бид энэ нь зөв шийдвэр гэж үзсэн. Удахгүй ирнэ гэж найдаж байна.

Багаасаа ганцаараа л тоглохгүй байгаа болохоор түүнд энд хүнд байгаа. Ламела Ромд олон эмч мэргэжилтэнг таньдаг тул тийшээ явсан. Манай ажилтнуудаас ч хамт явсан.

Хэрэв танай баг ФА кап, Европа лигийн финалд тоглохоор зэрэг шалгарвал аль нэгийг сонго гэвэл алийг сонгох вэ гэхэд:

– Wow, тийм зүйл тохиолдвол үнэхээр гайхалтай байх болно. Аль алинд л түрүүлэхийг хүсэх болно. Шаардлагатай бол 2 дахид нь болох тоглолтын хугацааг жаахан хойшлуулж өгөхийг хүсэлт гаргана.

Attachment

15940849_10211200563748262_6696842651150256445_n

Зураг