Танилцуулга

Манай Хөлбөмбөгийн Тоттенхэм Багийн Дэмжигчдийн Клуб ТББ нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд, Английн топ клубуудын нэг болох Тоттенхэм Хотспур багийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийг нэгтгэсэн зорилго нэгт хөлбөмбөгт хайртай хамт олон юм. Бид 2013 оны 9-н сард ТББ-н нэг жилийн ойн дээрээ Тоттенхэм Хотспур клубын дэлхий дахь 84, Ази дахь 16 дахь албан ёсны фэн клуб болсон юм.

Зорилт

1. Хөлбөмбөгийн холбооны журмын дагуу бүх насны ангилалд хөлбөмбөгчид бэлтгэх тал дээр өөрийн байгууллагын дэргэдэх багаараа дамжуулж дэмжиж оролцох.
2. Бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллах.
3. Сонирхогчдын тэмцээнүүдэд багаа оролцуулах бүхий л талаар нь дэмжих оролцох.
4. Тоттенхэм Хотспур клубын албан ёсны гадаад харилцааны хэлтэстэй хамтарч, хөлбөмбөг хөгжиж буй улсад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд нь хамрагдах,
5. Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөлбөмбөгөөр хичээллэх сонирхолыг нь дээшлүүлэх.

6. Эх орондоо хөлбөмбөг хөгжүүлэх үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулах, Багаараа дамжуулж өөрсдийн фэн клубээ олон нийтэд танилцуулах, дэмжигч гишүүдийнхээ цар хүрээг нэмэгдүүлэх эрхэм зорилготой.

Гаргасан амжилтууд:

Одоогоор нийт 70 гаруй бүртгэлтэй гишүүдтэй ба Тоттенхэмийн фанат залуусаас бүрдсэн хамт олон юм.

Зураг