Тавтай морил!!! Dele Alli

Тавтай морил!!! Dele Alli

Солилцооны цонх хаагдахтай зэрэгцэн Spurs-тэй нэгдэж 2020 он хүртэл гэрээ хийсэн 18 настай авъяаслаг залуугийн талаар бага зэрэг…………………….
Бүтэн нэр: Bamidele Jermaine “Dele” Alli
Төрсөн он: 1996.04.11
Төрсөн газар: Milton Keynes, Англи
Өндөр, жин: 1.88 см, 76кг
Байрлал: Хагас хамгаалагч, төвийн болон довтлох чиглэлийн хагас
Хөл: Баруун
11 настайдаа төрлөх хотынхоо MK Dons клубын академид элсэн орж 16 насандаа үндсэн багтаа дебют тоглолтоо хийж байсан хүү 2 дахь тоглолт дээрээ л анхны гоолоо хийж байсан байх юм. Тэрээр өнгөрсөн жилийн 9 сард Crewe-ын эсрэг тоглолтонд 3 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөнөөр анхныхаа хет-трикийг хийсэн байна. Одоогоор тэрээр Английн U17, 18, 19 насны шигшээд 15 тоглолт хийгээд байгаа. Тэрээр Liverpool-ын фанат бөгөөд түүний шүтээн нь Steven Gerrard гэнэ. ПЛ-ын доод шатны 3-н дивизионы тоглогч дунд шалгаруулдаг “Сарын шилдэг залуу тоглогч”-ын шагналыг 2014 оны 8 сард хүртэж байсан. Замналдаа нэг удаа гэмтэл авч байсан(32 хоног үргэлжилсэн). Түүнийг ирээдүйн Gerrard гэж экспертүүд үнэлж байгаа. Залуу тоглогчдыг дэмжих талаараа хэнээс ч доор орохгүй менежер маань ирэх улирлаас хэрхэн ашиглахаа мэдэж л байгаа байх.

Зураг