Стөк Сити – Тоттэнхэм Хотспур тоглолтын өмнө

Стөк Сити – Тоттэнхэм Хотспур тоглолтын өмнө

ТОЙРГИЙН ӨМНӨ: STOKE CITY vs. TOTTENHAM HOTSPUR

Мэдээллийг бэлтгэсэн: Гантулга

Хэзээ : 2016.04.19 Мягмар гараг
Хаана : Britannia цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 04.00 (Mонголын цагаар) 20.00KO
Үзэх гарц : SPS Prime, линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Neil SWARBRICK, 4 дэх шүүгч Mike DEAN
Лигийн форм : Stoke City WDLWDL, Tottenham LDWWDW

ПЛ-ын 34-р тойргийн хүрээнд Хойд Лондонгийн Tottenham Hotspur клүб Баруун Хойд Английг зорьж “Салхит” Британниагийн эзэдтэй тулах гэж байна.
2 клүб хамгийн анх 1896 оны 02-р сарын 01-нд FA цомын 1-р шатанд анх таарч байжээ. Тухайн тоглолт Stoke-ын талбайд болж 5-0 харьцаагаар эзэд ялж байсан түүхтэй. Энэ цагаас эхлэн 2 клүб бүхий л тэмцээнд өрсөлдөж ирсэн байдаг. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 2008 оны 10-р сарын 16нд таарч байсан ба 2-1 харьцаагаар Stoke City талбайдаа ялалт авч байсан түүхтэй.

Энэ тоглолт нь 2 клүбийн хоорондох 91 дэх тулаан бөгөөд өмнөх 90 тоглолтын 44-д нь Spurs, 25-д нь Stoke ялсан бол 21 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер лиг нэртэй болсоноос хойш нийт 15 удаа таарахдаа Spurs 7 ялж 3 удаад нь оноо хуваасан бол 5 удаад нь Stoke ялж байжээ.

Stoke-оос J.Butland, J.Walters, G.Johnson, M.Wilson нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол M.Arnautovic, G.Whelan, M.Muniesa нар гэмтэлээс эргэн ирж байна. Харин E.Pieters торгуулийн улмаас тоглолтонд оролцохгүй.

Spurs-ээс Nabil Bentaleb гэмтэлийн улмаас оролцохгүй бол Harry Kane хөнгөн, Clinton N’Jie удаан хугацааны гэмтэлээс эргэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн болоод байна.

Stoke-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Spurs-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:
• Spurs 4-н удаа (Chelsea, Manchester United-ын хамтаар) ПЛ-т Британниа цэнгэлдэхээс ялалттай буцаж байсан нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт юм.
• 2 клүб сүүлийн 8 улиралд 15 таарахдаа 7-н тоглолтонд ньс ямар нэг тоглогч улаан хуудас авч байсан.
• Stoke City ПЛ-т 15 таарахдаа ердөө 5 удаад нь Spurs-ыг ялж байсан, гэдхээ 4-н удаад нь Spurs-ын тоглогч улаан хуудас авч талбайг чөлөөлсөн тоглолтонд ялалт байгуулж байсан.
• Spurs зочилон тоглосон сүүлийн 15 тоглолтын ганцад нь ялагдсан. (W8, D6, L1)
• M.Arnautovic энэ улиралд 15 гоолд оролцоод байгаа нь (10 гоол, 5 гоолын дамжуулалт) Stoke-ын ПЛ-ын түүхэнд нэг улиралд үзүүлж буй хувь тоглогчын дээд үзүүлэлт.
• Талуудын тулсан тоглолотонд дундажаар улаан хуудас 1.9 тоглолтонд 1 өгөгддөг нь ПЛ-ын учраануудаас хамгийн өндөр үзүүлэлт юм.
• Spurs сүүлийн 12 зочлон тоглолтондоо ердөө 9 гоол хаалгандаа алдсан.
• Хэрэв энэ тоглолтонд Spurs ялагдвал ПЛ-ын түүхэнд дэх 200 дахь зочлон тоглолтондоо ялагдал хүлээх юм. Энэ нь зөвхөн Everton (200), Newcastle United (204) дараа бичигдэх сөрөг үзүүлэлт.
• Энэ тоглолт Stoke City-ын ПЛ-т хийж буй 300 дахь тоглолт бөгөөд Британниадаа хүлээн авч буй 150 дахь тоглолт юм.
• Spurs энэ улиралд хаалгандаа хамгийн бага гоол алдсан баг (25) Үүний 13-г нь айлын талбайд алдсан.
• Spurs-ын хувьд Stoke-ыг хожсон хамгийн том хожил нь 6-0 (1900.03.05)
• Stoke-ын хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 5-0 (1896.02.01)
• Spurs-ын дундаж нас 24.9 бол Stoke-ын дундаж нас 26.0
• Spurs-ын дундаж өндөр 183.0 бол Stoke-ынх 185.5см.

COME ON YOU SPURS!!!

13051613_1344669865547046_726811162429020974_n

Attachment

13051613_1344669865547046_726811162429020974_n 12974299_1318318534859225_6011046542172759701_n

Зураг