М.Почеттино П.Газзанигагийн талаар ийн ярьжээ

М.Почеттино  П.Газзанигагийн талаар ийн ярьжээ

 

“Миний төрөлх Murphy бол 3,500 орчим хүн амтай маш жижигхэн тосгон. Газзанинагийнхан бол тосгондоо нэр хүндтэй гэр бүл. Би түүний өвөөг, аавыг маш сайн танина. Аав нь маш сайн хөлбөмбөгийн тоглогч. Гэхдээ би Паулог огт мэддэггүй байлаа. Учир нь би түүнийг төрөхөөс өмнө тосгоноосоо явчихсан байсан юм. Тэгээд түүнтэй анх Саутхэмптонд ирээд танилцсан.

Чамайг хэн гэдэг вэ гэхэд намайг Пауло Газзанига гэж хариулсан. Би “Газзанига? Пауло Газзанига? Нэг танил овог байх чинь” гээд гайхан асуухад тэр “Тиймээ. Пауло Газзанига. Би Мёрфигээс ирсэн. Даниел Газзанигагийн хүү” гэсэн. Бид тэр өдөр шууд түүний гэр лүү хамт явж хуучны танил Даниелтайгаа уулзсан.”

 

“Мёрфи руу орох замд Тавтай морил гэсэн тэмдэгийн оронд тосгоноосоо төрсөн нэртэй хөлбөмбөгчдийнхөө зураг бүхий самбар байдгийг тэднийд очоод мэдэж авсан. Тэднийд уг самбарын зургийг томоор угаалган өлгөсөн байсан. Тэр дунд миний зураг байхад би ихээр баярласан. Паулогийн аавын болон тэдний гэр бүлийн тоглогчдын зураг ч байсан юм шүү.” гэж ийн ярьжээ.

Аргентины маш жижиг тосгоноос төрсөн 2 манай клубт ингээд байж байгаа нь сонин шүү. Поч бол тосгоныхоо яах аргагүй бахархал нь. Паулогийн аав болон гэр бүл бас л нэр хүндтэй юм байна. Паулогоороо ч тосгон нь бахархдаг байх. Энэ зургийг томруулж харвал нилээн хэдэн Газзанига, Почеттинонууд харагдана. Эхнээсээ 3-т байгаа нь Газзанигагийн аав, хойноосоо 3-т манай босс Поч.

 

 

 

 

Зураг