Лигийн цомоос мултарлаа

Лигийн цомоос мултарлаа

2016.10.26 – Лхагва гариг (02:45-УБ)

Английн хөлбөмбөгийн холбооноос зохиодог Лигийн цомын тэмцээний 4-р шатны тоглолтууд явагдаж байна.

Цомын энэ шатанд Спөрс Ливэрпүүлтэй оноолт таараад байсан юм.

Ливэрпүүл – Тоттэнхэм багуудын тоглолтыг өргөтгөн шинэчлэгдсэн Энфилд цэнгэлдэхэд 53.000 хөгжөөн дэмжигчид цуглан үзэж сонирхсон байна.

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+qQefTZeuJD1x

Лигийн хүснэгтэд дээгүүр бичигдэж байгаа хоёр багын дасгалжуулагчид цомын тоглолтонд үндсэн гарааны тоглогчдоо амрааж, сэлгээний болон нөөц багийн залуучууд голчилсон бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Талбайн эзэд лигийн өнгөрөгч тойрогт В.Б.А-ы эсрэг тоглосон гарааны 11 тоглогчоо бүгдийг амраасан бол Тоттэнхэм – Бөрнемоуттай тоглосон гарааны 11-ээсээ ганц Эрик Дайерийг гараанд дахин нэрлэж 10 өөрчлөлт хийсэн байлаа.

Гараа: Ворм, Триппиер, Виммер, Картер-Викерс, Дэвис, Дайер, Винкс, Кэрролл, Онома, Нкуду, Янссен

Сэлгээ: Лопез, Вертонген, Амос, Волкес, Ваняма, Ламела, Харрисон

Сонирхуулахад Почын илгээсэн гарааны бүрэлдэхүүний 8 тоглогч нь 23-аас доош настай байжээ.

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+j_28n3H4QF4x

Тоглолтын хувьд Даниель Старриж 2 гоол оруулж Ливэрпүүл 2:1 – ээр хожиж дараагын шатанд шалгарсан. Тоттэнхэмийн гоолг 2-р үед Винцент Янссен пеналтиас оруулсан юм.

Эхний гоолыг эрт алдсан нь (Старриж 9′) залуучуудад хүнд эхлэл байсан ба эсрэгээрээ талбайн эздэд том давуу тал болж байлаа.

Нкудугын өөрийн бүсэд алдсан бөмбөг явсаар гоол болж хувирсан юм.

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+MgnnfooOPogx

Эрик Дайер анх удаа багийн ахлагчын туузтай тоглосон бол лигтээ нэг ч тоглолтонд талбайд гарч амжаагүй байгаа ч Лигийн Цомын өмнөх шатанд хамтдаа гараанд гарсан төвийн хамгаалалтын хослол Кевин Виммер, Картер-Викерс нар улирлын 2 дахь тоглолтондоо оролцлоо.

Почын илгээсэн үндсэн бүрэлдэхүүний бус залуусаас талбайд хамгийн сайн тоглолтыг үзүүлсэн нь Харри Винкс байсан бол 9 сая фунтаар ирсэн Кевин Нкуду муугүй байсан ч өөрийн үнэд хүрэх хэмжээний өндөр түвшний тоглолтыг хараахан үзүүлж чадсангүй.

dsadfgjhkk

Мөн Винцент Янссений багтаа бөмбөг үлдээх чадвар нь мундаг байгаа ч довтолгооны тал дээр төдийлөн сайнгүй хэвээр байлаа. Янссен Спөрсийн төлөө оруулсан 2 гоолоо хоёуланг нь пеналтаас оруулаад буй нь Роберто Солдадогын Тоттэнхэм дэх эхний улирлыг өөрийн эрхгүй санагдуулж байна.

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+BWmVWRVYpqkx

Тоглолтын 83′ дахь минутанд Шэйн Харриссон Кевин Нкудугаар сэлгэгдэн орж ирснээр Спөрсийн өмсгөлтэй албан ёсны анхны тоглолтондоо оролцсон.

Талбайд гараад удаагүй байсан Харрисонд Эрик Ламелагын оновчтой дамжуулалт ирж хаалгачын эсрэг ганцаар тоглож, тооны харьцааг тэнцүүлэх  том боломж олдсон ч бөмбөг тогтоолт дээрээ алдаа гаргаж Симон Минолетд бөмбөгөө бэлэглэсэн юм.

Тоглолтын дараах дебут тоглолтын дараах сэтгэгдэлдээ тэрээр алдсан боломждоо тун их харамсаж байгаагаа хэлээд, тэр агшиныг хэзээ ч мартахгүй байх хэмээжээ.

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+_gHm5TeGAYjx

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+SoHekmt_ittx

 

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+JqFexJvbL2lx

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+oXGc56h-Wthx

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+JzdvrPC8HQ-x

Attachment

Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+JzdvrPC8HQ-x dsadfgjhkk Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+BWmVWRVYpqkx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+JqFexJvbL2lx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+-gugdx0cnLVx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+oXGc56h-Wthx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+SoHekmt_ittx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+_gHm5TeGAYjx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+j_28n3H4QF4x Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+MgnnfooOPogx Liverpool+v+Tottenham+Hotspur+EFL+Cup+Fourth+qQefTZeuJD1x

Зураг