Ливэрпүүл vs Тоттэнхэм

Ливэрпүүл vs Тоттэнхэм

ТОЙРГИЙН ӨМНӨ: LIVERPOOL vs. TOTTENHAM HOTSPUR

Мэдээллийг бэлтгэсэн: Гантулга

Хэзээ : 2016.04.03 Ням гараг
Хаана : ANFIELD цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 01.30 (Mонголын цагаар) 17.30KO
Үзэх гарц : SPS prime, линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч : Jonathan Moss, 4 дэх шүүгч M.Jones
Лигийн форм : Liverpool LDWWWL, Tottenham WWLDWW

Шигшээ багуудын тоглолт дуусч ПЛ маань дахин эргэн ирж байна. Энэ амралтын өдрүүдэд 32-р тойргийн ширүүн тулаанууд өрнөх бөгөөд тойргийн хит нь гарцаагүй Хойд Лондонгийн Зодоонч Азарган Тахианууд Мерсисайдад зочилж Хотон Шувуунуудтай тулах тулаан байх болно.ШИГШЭЭ ТОГЛОЛТ ШИГ 7 ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ.

ПЛ-ээс доош унаж үзээгүй 7 клубын 2 нь болох Liverpool, Tottenham-ын тулаан анх 1894 оны 12 сард нөхөрсөг тоглолтоор эхэлсэн түүхтэй. Анхны нөхөрсөг тоглолтонд 3-0 ээр Spurs хожиж байсан бол албан ёсны анхны тоглолтонд 1-0 ээр мөн л Spurs хожиж байсан түүхтэй.

Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 170 дахь тулаан бөгөөд өмнөх 169 тоглолтын 49-т нь Spurs, 78-д нь Liverpool ялсан бол 42 удаад нь тэнцэж байжээ. Харин Premier League нэртэй болсоноос хойш нийт 47 удаа таарахдаа Spurs 13, Liverpool 22 ялж 12 удаад нь оноо хуваасан байна.

Тоглотын өмнө Spurs 61 оноотой хүснэгтийн 2-т яваа бол Liverpool 44 оноотой 9-р байрт явж байна.

Liverpool-ээс L.Leiva, K.Stewart, C.Benteke, J.Rossiter, J.Gomez, D.Ings нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй бол A.Moreno, R.Firmino, D.Origi нар гэмтлээс эргэн ирж байгаа ба сүүлийн тестээс хамаарч тоглох эсэх нь шийдэгдэнэ. Мөн J.Milner торгуулиас эргэн ирж тоглох боломжтой байгаа.

Spurs-ээс Jan Vertonghen (өвдөг MCL), Nabil Bentaleb (өвдөг), Clinton N’Jie (өвдөг) нар гэмтэлийн улмаас тоглолтыг өнжих бол Erik Lamela, Toby Alderweireld нар гэмтэлээс эргэн ирж бэлтгэлдээ ороод байгаа ч тоглолтонд оролцох эсэх нь тодорхой бус байна.

Liverpool-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Spurs-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:
• Талуудын энэ улирлын эхний тоглолт шигшээ багуудын цугларалтын дараа явагдаж байсан бол энэ удаад ч адил. Мөн Почеттино 9-р сарын шилдэг менежерээр шалгарсаны дараа Клопп-той тулж байсан бол энэ удаад 2-р сарын шилдэг менежер болсоны дараа дахин тулах гэж байна.
• Liverpool сүүлийн 6 тоглолтондоо Spurs-д ялагдаагүй. (5W, 1D)
• Liverpool талбайдаа ПЛ-ын хүрээнд Spurs-ыг хүлээн авсан сүүлийн 21 тоглолтондоо ганц л ялагдсан (14W, 6D, 1L)
• ПЛ-т хоорондын тулаандаа хамгийн олон авто-гоол оруулсан багуудаар энэ 2 нэрлэгддэг. Нийтдээ 9 авто-гоол орж байсан ба үүний 3 нь Jamie Carragher-ын нэр дээр бичигддэг.
• Liverpool сүүлийн 5 тоглолтондоо Spurs-ын эсрэг 15 гоолыг оруулж ердөө 2-г алдсан.
• Хэрэв энэ тоглолтонд Улаанууд ялалт авбал 2015 оны 5-р сараас хойш анх удаа гэртээ 2 дарааллан ялалт байгуулах болно.
• Улаанууд ялж яваад 15 оноо алдсан нь ПЛ-т тэргүүлэх сөрөг үзүүлэлт. Үүний 11-г Клопп ирсэнээс хойш алдсан.
• R.Firmino эхний 17 тоглолтондоо ганц л гоол оруулсан бол сүүлийн 8 тоглолтондоо 7 гоол оруулаад байгаа.
• Spurs ялагдаж яваад 18 оноо авсан нь ПЛ-т тэргүүлэх үзүүлэлт.
• Spurs зочилон тоглосон сүүлийн 14 тоглолтондоо ердөө ганц ялагдсан (8W, 5D, 1L)
• Spurs хамгаалалтын үзүүлэлтүүдээрээ лигийг тэргүүлж байгаа бөгөөд айлын талбай дээр хаалгандаа 12 гоол алдсан нь ПЛ-т тэргүүлэх эерэг үзүүлэлт. Ингэхдээ хаалгаруугаа ердөө 41 удаа л цохиулсан.
• Spurs 199 удаа ПЛ-т зочилон тоглолтондоо ялагдаад байгаа.
• Spurs-ын хувьд Liverpool-ыг хожсон хамгийн том хожил нь 6-0 (1895.04.12)
• Liverpool-ын хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 7-0 (1978.09.02)
• Spurs-ын дундаж нас 24.4 бол Liverpool-ын дундаж нас 25.5
• Spurs-ын дундаж өндөр 182.8 бол Liverpool-ынх 181.5см.

‪#‎COME_ON_YOU_SPURS‬

12523933_1331281516885881_3125176813944515364_n

Attachment

12523933_1331281516885881_3125176813944515364_n 12924475_1308395432518202_1471948977359254316_n

Зураг