Леверкүсен 0:0 Тоттэнхэм

Леверкүсен 0:0 Тоттэнхэм

2016.10.19 – Лхагва гариг (02:45-УБ)

2016/17 оны улирлын Европын хөлбөмбөгийн клүбүүдийн элит ангилал Аваргуудын лигийн тэмцээний 3-тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

3-р тойрогт Тоттэнхэм Хотспур Германы Байер Леверкүсен клүбийн талбайд зочлон тоглолоо.

Аль аль нь зөвхөн 3 онооны төлөө тоглох хоёр багийн тоглолтыг үзэхээр, багтаамж нь том биш ч уур амьсгал нь гайхалтайгаараа алдартай BayArena – д 28.887 үзэгч цугласан юм.

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+p4xHRtL67HCx

Гарааны бүрэлдэхүүний хувьд Пример лигийн өнгөрсөн тойрогт В.Б.А клүбийн эсрэг илгээсэн гарааны бүрэлдэхүүнд 4 өөрчлөлт хийсэн байлаа.

Бен Дэвис – Кайл Волкер гэсэн жигүүрийн хамгаалалтын хослолын оронд Дэнни Рөүс – Кэйран Триппиер нар талбайд гарсан бол бэртэлтэй байгаа Тоби Алдерэйрэлдийн оронд Эрик Дайер төвийн хамгаалалтанд гарч, В.Б.А дээр сэлгээнд нэрлэгдсэн Сон Хьюн-Мин эргэн гараандаа нэрлэгдсэн юм.

Гараа: Ллорис (c), Триппиер, Дайер, Вертонген, Рөүс, Ваняма, Алли, Ламела, Эриксен, Сон, Янссен

Сэлгээ: Ворм, Дэвис, Картер-Викерс, Винкс, Дэмбэлэ, Сиссоко, Онома

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+ZRB5NpPju20x

Эсрэг талаас буюу талбайн эзэн Байер Леверкүсений гарааны бүрэлдэхүүний хувьд Бундеслигийн өнгөрсөн тойрогт Бременд зочилж 2:1-ээр хожигдсон гарааны бүрэлдэхүүндээ мөн л цөөн хэдэн өөрчлөлтийг хийсэн байлаа.

Лигийн тоглолтуудад зүүн жигүүрийн гарааны үндсэн хамгаалагчаар тоглодог Бразил залуу Венделлыг Рожер Шмит энэ удаагын тоглолтонд сэлгээний бүрэлдэхүүнд ч багтаагаагүй бөгөөд Леверкүсений төдийгүй Германы ирээдүйтэй залуу гэгдээд буй Бенжамин Хэйнриксыг зүүны хамгаалалтанд тавьж, Монакотой тоглосон Ав.Лигийн тоглолттой адил Ларс Бендерийг баруун арын хамгаалалтанд дахин гаргасан нь сонирхолтой байлаа. Бендер Бремен дээр сэлгээнд ч байгаагүй юм.

Мөн Бремен дээр баруун довтолгооны хагас дээр гарсан Брандтыг сэлгээнд суулгаж Адмир Мехмедиг оруулан, довтолгоонд гарч байсан Кевин Фолландыг суулгаж Стефан Кийслингийг гараанд багтаасан байлаа.

Гараа: Лено, Бендер (c), Та, Төпрак, Хэйнрикс, Арангуйз, Кэмпл, Мехмеди, Чалханоглу, Чичарито, Кийсслинг

Сэлгээ: Өзкан, Драгович, Едвай, Баумгартлингер, Хаверц, Фолланд, Брандт

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+3TWUkX29TAJx

Эхний үед Спөрс тоглолтын хяналтыг ерөнхийдөө  гартаа авч бөмбөг эзэмшилт, довтолгоогоор илүүрхэж байсан ба хэд хэдэн аюултай боломж үүсгэж, хаалганы хөндлөвийг нэг удаа оноод амжсан ч гоол ороогүй.

Янссений тооцогдоогүй гоол, Деле Аллигийн гоолдох тун дөхсөн мөргөлт, Янссенийг хөндлөвч оносон мөргөлт болон хөндлөвчөөс ойсон бөмбөгийг цохьсон Ламелагын нэмэлтүүдийн аль нь ч хаалганы торыг хөдөлгөөгүй билээ.

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+ffOHe6VsGGUx

Талбайдаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө эхний үед зочин багт илүүрхүүлэхийг үзсэн Рожер Шмит эхний үеийн завсарлагаанаар довтолгооны хагас Хакан Чалханоглуг сэлгээнд суулгаж өнгөрсөн зун Майнцаас багтаа авчирсан Жулиан Баумгартлингерийг оруулж ирсэн нь үнэхээр нүдээ олсон шийдвэр байсан гэхэд болно.

2-р үеийн эхнээс талбайн эзэд өөрсдийн тоглолтоо үзүүлж, бөмбөгний нэхэлт, богинын хурдан дамжуулалтууд нь амжилттай болж илүүрхээд эхэлсэн.

48′ дахь минутанд Леверкүсений гоол оруулах 100%-ийн боломж бүхий довтолгоог Уго Ллорис гайхалтай хаалт хийж багаа гоол алдахаас аварсан юм. “Гоолын шугам” технологиор тус бөмбөгийг шугам бүрэн давсан гэж үзээгүйд эсрэг багийн довтлогч Чичарито санал нийлэхгүй байлаа.

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+lcflWIzpduOx

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+Mdjf1P04iDqx

Ахлагч Уго Ллорис Чичаритогын цохилтоос гадна Адмир Мехмеди, Чарлес Арангуйз нарын аюултай довтолгоонуудыг амжилттай хамгаалсан юм.

Спөрс тоглолтын турш ердөө 6 цохилт гүйцэтгэсэн бөгөөд эдгээр довтолгоонууд бүгд эхний үед явагдсанаас гадна ердөө нэг нь хаалгаа оносон байна.

Эсрэгээрээ Леверкүсен 2-р үед 13 цохилт хийсэн нь ямар аюултай байсныг тод харуулж байгаа болов уу.

Талбайн эзэд 2-р хагаст илүүрхэж аюул тарьж байх үед Виктор Ваняа, Кэйран Триппиер нар бөмбөг таслаж, довтолгоог зогсоож, тун гайхалтай тоглолтыг үзүүлж байсан нь магтууштай.

Харин Леверкүсенээс Словен хагас Кэвин Кэмпл талбайн олон хэсэгт үнэхээр өндөр түвшний тоглолтыг үзүүлж байсныг дурдах хэрэгтэй.

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+bee1QmU_Zygx

Тоглолтын дараа Поч:

– Надад харамсаад байх зүйл алга. Ийм хүнд тоглолтын дараа 1 оноо авна гэдэг муугүй.

– Эхний үед бид илүү байсан ч 2-р хагаст тэд илүү нь байлаа.
Бид энэ тоглолтоос 3 оноо авахыг хүсч байсан ч 2-р үеийн хүнд тоглолтын дараа тэнцсэндээ баяртай байна.

– Хариу тоглолт Вэмблэйд учраас бүх зүйл бидний гарт байна гэжээ.

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+fnKvw5cQaKAx

Хаалгач Уго Ллорис Чичaритогын аюултай довтолгооын талаар:

– Тийм нөхцөл байдалд хаалт хийхэд чамд бага зэргийн аз хэрэгтэй байдаг. Энэ удаа надад тэр нь байж, би хамгаалж чадсан.

– Магадгүй тэр довтолгоо тоглолтын гоол орох боломжтой хамгийн гол довтолгоо байсан байж болох ч өөр боломжууд ч байсан. Бид өөрсдөө эхний үед гоолдох боломжоо ашигласан бол тоглолт илүү өөрөөр өрнөх байлаа гэсэн байна.

BayArena – д сонирхолтой ч гоолгүй тоглолт явагдаж байх үед нөгөө талд ЦСКА – Монако багуудын тоглолт явагдаж мөн л тэнцээгээр (1:1) өндөрлөсөн байна.

Ингэснээр хэсгийн байдал урьдийн адил тааварлашгүй хэвээр үлдэж, аль ч баг дараагын шатанд шалгарах боломжтой 3 тоглолт үлдээд байна. #COYS

CvFCXeWXEAA1E37

Тоглолтын дараах зарим статистик мэдээллүүд:

– Тоттэнхэм Хотспур клүб Германд зочилсон сүүлийн 9 тоглолтууддаа ердөө 1 удаа хожил байгуулжээ (D2 L6).

– Леверкүсен Аваргуудын лигт Английн багуудтай тоглосон сүүлийн 11 тоглолтууддаа ердөө 1 удаа хожил байгуулсан (D1 L9)

– Тоттэнхэм энэ улирлын Аваргуудын лигийн 3 тоглолтонд оролцохдоо 43 цохилт хийсэн ч ердөө 2 нь л хаалгаа оножээ.

Багуудын хариу тоглолт хоёр долоо хоногын дараа буюу 11.3-нд Лондоны алдарт Вэймблэй цэнгэлдэхэд явагдах ба тэр тоглолт хүртэл багууд лигтээ хоёр, цомдоо нэг нэг тоглолтыг тус тус хийх хуваарьтай байна.

Тоттэнхэм Хотспур ирэх 3 тоглолт:

Пример лиг – Бурнмут (зочлон), Лигийн Цом – Ливэрпүүл (зочлон), Пример лиг –  Лэстэр (гэртээ)

Байер Леверкүсен – Тоттэнхэм Хотпсур Гэрэл Зургууд:

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+-q9eEaivJFCx

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+kxUtpleOqrZx

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+FC8TgnGVjSzx


Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+0VE6NvkaUxOx

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+JImvyVSbGCOx

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+TXOS_SaYov6x

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+eGcd5NbXG_Ex

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+gaYdDXogeXvx


Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+QNKd2FWLbz-x

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+oOOCaa-m6rlx

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+6c19dgUbWYEx

Attachment

Bayer+04+Leverkusen+v+Tottenham+Hotspur+FC+p4xHRtL67HCx

Зураг