Зуны наймаа арилжааны цонх албан ёсоор нээгдэж байна

Одоогоор Тоттенхэм клубтэй холбоотой гараад байгаа шуумуудаас багцлан хүргэе.

– ПЛ-ээс доош унаж буй Фүлхэм клубээс Райн Сессегноныг авахаар оролдож байгаа гэх бөгөөд Фүлхэмчүүд түүнийг 25-н сая фаундаар зарах хүсэлтэй байгаа юм. Хэрэв тэд энэ зун зарж чадахгүй бол ирэх зун үнэгүй алдах магадлалтай билээ. Тоттенхэм клуб 25-г гаргахад татгалзах зүйлгүй байгаа бөгөөд Аваргуудын лигийн финалын дараа яриа хөөрөөг эрчимжүүлэх юм.

– Барселона клубээс өнгөрч буй улиралд Эвертонд зээлээр тоглосон Андре Гомесыг Тоттенхэм клуб 30-н сая еврогоор авах хүсэлтэй байгаа бөгөөд талууд хувийн нөхцөл дээр тохиролцоод байгаа аж. Мөн түүнийг жинхлэхээр Эвертон клуб хөөцөлдөж байгаа юм.

– Германы эх сурвалж БИЛД-ын бичиж байгаагаар Леверкузены жигүүр Жулиан Брандтыг авахаар Тоттенхэмийн скаутууд түүний аавтай хэд хэд уулзаад байгаа аж.

– Тоттенхэм клуб энэ зун авахаар нилээдгүй эрчимтэй хөөцөлдөх буй тоглогчдын тэргүүн эгнээнд Лионы төвийн хагас Тангуай НДонбеле байгаа юм. Түүнтэй урьдчилсан тохиролцоо хийж байгаа юм.

– Зиданы төлөвлөгөөнд нэгэнт багтахгүй болсон Гарет Бэйлийг Тоттенхэм клуб 10-н саяаар бүтэн улирал зээлээр авч магадгүй…….

Мөн Астон Виллагийн Жэк Грилеш, Ньюкаслын Исак Хайден, Лионы Набил Фекир хэмээх нэрс ч дуулдаж байгаа юм.

Attachment

Зураг