В.Б.А 1:1 Тоттэнхэм Хотспур

В.Б.А 1:1 Тоттэнхэм Хотспур

2016.10.15 – Бямба гариг (22:00-УБ)

Шигшээ багуудын цугларалт, ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтуудаас шалтгаалан 2 долоо хоног завсарласан клүбийн хөлбөмбөг эргэн ирж Английн Пример лигийн 8-р тойргийн тоглолтууд явагдлаа.

2016/2017 оны Пример лигийн улирлыг тун амжилттай эхлүүлж эхний 7 тойргоос хожигдолгүй гарч ирсэн Тоттэнхэм Хотспур клуб энэ тойрогт Вест Бромвич Албион клубын “The Hawthorns” цэнгэлдэхэд зочлон тоглолоо.

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+K6BDdAFFmkCx

 

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+CCglQSgc3UIx

Бүрэлдэхүүний хувьд сүүлийн үед мундаг формтой байгаа Соныг сэлгээнээс тоглуулахаар болсноос гадна Дэнни Рөүс сэлгээнд ч нэрлэгдээгүй нь сонирхолтой байлаа. Поч ирэх Лхагва гаригт Леверкүсентэй хийх чухал тоглолтонд гол тоглогчдоо нөөсөн болов уу.

Гараа: Ллорис, Волкер, Алдервэйрэлд, Вертонген, Дэвис, Ваняма, Алли, Сиссоко, эриксен, Ламела, Янссен

Сэлгээ: Ворм, Дайер, Триппиер, Дэмбэлэ, Онома, Нкуду, Сон

Тоглолтын хувьд Спөрс илт илүү бөмбөг эзэмшиж (76%), шахаж, илүүтэй довтолж, хаалганд олон аюултай цохилт хийж (хаалгаа оносон 5) байсан ч гоол оруулж чадахгүй байлаа.

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+r7i7U7LLbm6x

Эсрэг багийн хаалгач Бен Фостер тус тоглолтонд үнэхээр онцгой байж, гоол байж болохуйц олон ч аяултай довтолгооныг зогсоосон гэхэд болно.

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+yxzgcKzIfOFx

Энэ тухай тоглолтын дараа Деле Алли ярилцлагадаа:

– Хэрэв Фостер үнэхээр мундаг хаалтуудыг хийгээгүй бол бид 3-4 гоол хангалттай оруулах хэмжээний байсан хэмээсэн бол Поч ч түүнийг “гайхалтай тоглолт үзүүллээ” “Тэр энэ тоглолтын од нь байлаа” гэжээ.

Эхний үед аль аль багууд гоол оруулж чадаагүй бөгөөд 2-р үед ч тоглолтын дүр зураг ерөнхийдөө эхний үеийнхтэй адил байлаа.

Тоглолтын 60 дахь минутанд Тоби Алдервэйрэлд бэртэл авч талбайг орхисон нь багт төдөөгүй хөгжөөн дэмжигчидэд тун таагүй мэдээ боллоо. Улмаар түүний оронд сэлгээнээс Эрик Дайер орж төвийн хамгаалалтанд тоглосон юм.

Тоби энэ улирал эхлээд Ян Вертонгений хамтаар лигийн тоглолт бүрт гараанд хослож байсан билээ.

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+3jzdFypjeYqx

 

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+GDzasUy44H4x

Тоттэнхэм олон ч гоолын оролдлого, боломжоо ашиглаж чадалгүй алдаж байсны хариуг талбайн эзэд 82 дахь минутанд барьж экс-Спөрс Насерь Шадли гоолдсоноор улам хүнд байдалд оруулсан. Насерь гоолын баяраа тэмдэглээгүй.

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+aUO-01LNgnux

Тоглолтын цаг дуусах тун дөхсөн үед гоол алдаж хүнд байдалд орсон ч Спөрс том багийн зангарагыг харуулж тоглолтын 89 дэх минутанд Деле Аллигийн гоолоор тооны харьцааг тэнцүүлж чадсан юм.

Харамсалтай нь үлдсэн цагт дахин гоол оруулж чадсангүй тэнцээний 1 оноотой гэрийн зүг буцахаар боллоо.

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+20ZwDiWsl8hx

 

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+1FuIlgX4pv7x

Тус тоглолтоос тэнцээ авснаар Спөрс 1990/91 оны улирлаас хойш анх удаагаа улирлын  эхний 8 тоглолтоос хожигдол хүлээлгүй гарч ирж байна.

Attachment

West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+yxzgcKzIfOFx West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+r7i7U7LLbm6x West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+20ZwDiWsl8hx West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+1FuIlgX4pv7x West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+aUO-01LNgnux West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+3jzdFypjeYqx West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+GDzasUy44H4x West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+CCglQSgc3UIx West+Bromwich+Albion+v+Tottenham+Hotspur+Premier+K6BDdAFFmkCx

Зураг