Dortmund vs Spurs

Dortmund vs Spurs
ТОГЛОЛТЫН ӨМНӨ: BORUSSIA DORTMUND vs. TOTTENHAM HOTSPUR

(Европа лигйн шигшээ 16-ын эхний тоглолт)

Хэзээ : 2016.03.11 Баасан гараг.
Хаана : SIGNAL IDUNA PARK цэнгэлдэх, Дортмунд, Герман
Хэдэн цагт : 02.00 (Mонголын цагаар) 18.00KO
Үзэх гарц : SPS Stream, www.cricfree.co , ITV4(Англи), sopcast
Шүүгч: Cüneyt Çakır (ТУРК), 4 дэх шүүгч: Çem Satman (ТУРК)
UEFA-ын төлөөлөгч: Ainar Leppänen (ЭСТ)
Клүбийн UEFA дахь ранк: B.Dortmund – 13, Tottenham – 21
Европа лигийн форм: Dortmund – WWLLWW, Tottenham – LWWWDW

Өнөө шөнө 2015/2016 оны Европа Лигийн шигшээ 16-ын эхний тоглолтууд явагдах гэж байна. J хэсгээс гарсан Английн Tottenham Hotspur клүб С хэсгээс гарсан Германий Borussia Dortmund клүбтэй сугалаагаар таараад байгаа билээ. Tottenham клүб 32-т Fiorentina-г мулталсан бол Dortmund клүб Porto-г мулталаад байгаа билээ.

Талууд Европын тэмцээнд анх удаагаа таарч байгаа нь энэ юм. Товчхондоо энэ шатны хамгийн сонгодог тоглолт.

Tottenham-ын хувьд Европын тавцанд Германий клүбүүдтэй түүхэндээ 15 удаа таарч байсан бөгөөд 9 ялж, 2 тэнцэж, 4 ялагдаж байсан. Харин Borussia Dortmund клүбтэй анх удаагаа албан ёсны тоглолтонд таарч байна. Албан ёсны гэж онцолсоны учир нь 2 клүб 2008-2009 улирлын өмнө нөхөрсөг тоглолт хийж байсан юм. Энэ тоглолтонд Spurs 3-0 ялж байсан билээ.

Borussia Dortmund-аас Sokratis Papastathopoulos гэмтлийн улмаас оролцохгүй бол бусад тоглогчид 100% бэлэн.

Spurs-ээс Jan Vertonghen, Clinton N’Jie, Danny Rose нар гэмтэлийн улмаас оролцохгүй бол Dele Alli торгуулийн улмаас тоглолтыг өнжинө.
Энэ удаад Eric Dier-г амрааж Лондонд үлдээсэн.

Tottenham-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Dortmund-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:

• 2 клүбийн чансааны хооронд 7 баг байна.
• Талууд анх удаагаа таарч байгаа.
• Spurs ПЛ-тээ 2-р байрт явж байгаа бол Dortmund Бундес Лигтээ 2-р байрт явж байгаа.
• Dortmund 2016 он гарсанаар 11 тоглолтонд ялагдаагүй явж байгаа бөгөөд 9-д нь ялалт авсан.
• Dortmund-ын хувьд Европын тэмцээнүүдэд Английн клүбүүдтэй 19 тоглолт хийж 9 ялж 4 тэнцэж 6 ялагдаж байсан.
• Tottenham-ын Европын тэмцээн дэх дээд амжилт Германий багийн эсрэг байдаг. (8-0 Kёльн )
• Dortmund гэртээ хийсэн Европын сүүлийн 6 тоглолтондоо 20 гоол оруулаад байгаа.
• Spurs-чүүд 500 км аялаж Дортмунд орж байгаа.
• Erik Lamela 6-н гоолтойгоор мэргэн буучдын 2-р эгнээнд явж байгаа.
• Dortmund 59 удаа хаалгаруу цохисоноор Европа лигт тэргүүлж байгаа.
• Christian Eriksen Европын тавцанд 50 дахь тоглолтондоо оролцох гэж байна.
• Spurs-ын Son Heung-min HSV болон Leverkusen-д байхдаа Dortmund-ын эсрэг 5 тоглож 5-н гоол оруулж байсан.
• 2 клүбт аль алинд нь данстай явсан 2 тоглогч бий. 1998 онд Steffen Freund Dortmund-аас Англид ирж байсан бол 2008 онд Lee Young-pyo Spurs-ээс Dortmund-ын зорьж байсан.
• Spurs-ын одоогийн бүрэлдэхүүнд Германид тоглож байсан, Германи клүбүүдийн хэв маягийг мэдэх 2 тоглогч бий. (Son Heung-min, Kevin Wimmer)
• Dortmund-ын одоогийн бүрэлдэхүүнд Англид тоглож байсан, Англи клүбийн хэв маягийг мэдэх 2 тоглогч бий. (Shinji Kagawa, Nuri Sahin)
• Tottenham клүбийн хувьд Европын тавцанд зочилон тоглох гэж буй 96 дахь тоглолт нь. Өмнөх 95 тоглолтонд (37W-26D-32L) буюу 52.63% амжилттай.
• Spurs-ын дундаж өндөр 183.5 бол Dortmund-ын дундаж өндөр 183.3см.
• Spurs-ын дундаж нас 24.5 бол Dortmund-ын дундаж нас 26.9

COME ON YOU SPURS!!!

Attachment

11252347_1307815149232518_5804240017094132340_o spuuuuurs

Зураг