Багийн түүх, амжилт, он дараалал

Бүтэн нэр

Хөлбөмбөгийн Тоттенхэм Хотспур баг

Хоч нэр

Халуун цуст хүмүүс, Цагаан сараан цэцэгтнүүд. Тулаанч азарган тахианууд

Байгуулагдсан

1882 онд (Хотспур Ф.К. нэртэйгээр)

Цэнгэлдэх хүрээлэн

Уайт Харт Лейн

(Багтаамж: 36,310)

Эзэн

ENIC Интернэшинэл ХХК

Захирал

Дэниел Леви

Менежер

Маурисио Почеттино

Ахлагч

Уго Ллорис

Лиг

Премьер лиг

2010-11 ,2012-13

Премьер лиг, 4 дүгээр байр

Түүхэн он дараалал

#1882_ОН: Тоттенхэм Хотспур хөл бөмбөгийн баг (Англиар Tottenham Hotspur Football Club) нь Английн Примиер лигийн топ баг билээ. 1882 онд Хотспур нэртэй Крикетийн спортын хөвгүүд тоглож “Hotspur FC” нэртэйгээр анх үүсгэн байгуулжээ. 

#1884_ОН: Tottenham Hotspur нэртэйгээр Хойд Лондонд 1884 онд шинэчлэгдэн албан ёсоор зохион байгуулагдаж байсан байна.

#1898_ОН: Woolwich Arsenal /одоогийн Арсенал клуб/-н эсрэг тэдний тоглолтыг 14000 хөгжөөн дэмжигч үзэж тэр үедээ томоохон амжилт болж байсан бөгөөд Спурс энэ үеэс клуб нь хувьцаат компаний эзэмшилд шилжиж, одоогийн White Hart Lane цэнгэлдэх хүрээлэндээ нүүж орж байжээ.

#1899_ОН: WHL-ы эхний хэсэг 1899 онд баригдсан бөгөөд High Road дахь White Hart хэмээн нэрлэдэг Паб-ын эзэн George Beckwith анх санаачлан бариулжээ. Цэнгэлдэх барих газрыг өмнө нь Charrington хэмээх шар айрагны газар эзэмшдэг байсан ба хаяагдсан үржүүлгийн газар байсан юм. Northumberland Park -ийн төмөр замын зогсоолын дэргэдэх нэгэн фирм дээрээс ашиглагдаж байсан төмөр тавцангуудыг аван дахин засварлаж 2500 суудал засчээ, мөн HighRoad дахь төв хэсэгт 750 хүний зогсоо тавцанг байгуулжээ.Ингээд WHL-д анхны тоглолт 1899 оны 9 сарын 4нд болсон ба ривал клуб болох Notts County-г хүлээн авсан юм. Notts County тэр үед 1-р дивизонд тоглодог байсан ба түүхэн нөхөрсөг тоглолтыг 5000 фанатууд үзэж SPURS 4-1 харьцаагаар ялалт байгуулж сенсаци дэгдээсэн юм. Долоо хоногийн дараа болсон Өмнөдийн лигийн анхны аврага шалгаруулах тэмцээний хүрээнд QPR клубтэй хийсэн тоглолтыг цэнгэлдэхрүү 11 000 фанат үзэхээр яаран гарсан гэдэг. Уг тоглолтонд SPURS 1-0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Үүнээс хойш 5 жилийн дотор WHL-ы төв хэсэг 32 000 хүний багтаамжтай болтлоо өргөжсөн байна. Клубын удирдлагууд үүндээ сэтгэл ханалгүй клубын санхүүг сайжруулах, түрээсийн нөхцөл зэрэг шалтгаанаас болж 1905 онд 1 фунтын үнэтэй хязгаарлагдмал хувьцаа гаргасан нь эергээр нөлөөлж эхэлжээ. Лигийн хоёрдугаар зэрэглэлд баттай байр сууриа эзлээд байсан 1908 онд Шотландын алдарт архитекторч Archibald Leitch-ыг урьж цэнгэлдэхийн шинэ хэсгийг бариулах ажлыг эхлүүлсэн байна. 1909 оны 9 сарын 11нд лигийн анхны тэмцээнд Manchester United клубтэй тоглохын өмнө 5300 хүний суудалтай Баруун хэсэг шинээр ашиглалтанд оржээ. Улирлын төгсгөлд клубын хүрэл бэлгэ тэмдэгийг(The Cockerel) цэнгэлдэхэд суурлиулжээ. Тухайн жил Зүүн хэсгийг саравчтай болгох ажил эхлэж 1911 он гэхэд 50 000 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.1921 онд FA Cup-ын шигшээд ялсан орлогоороо Paxton road(Хойд хэсэг) хоёр жилийн дараа Park lane(Өмнөд хэсэг)-ыг өргөтгөх боломж гарсан юм. Төслийг дахин Archibald Leitch удирдсан ба цэнгэлдэхийг 58 000 хүний багтаамжтай болгох зорилт тавьжээ. 1921 онд цэнгэлдэхийн өмнө байрлах Red House-ыг худалдан авч клубын төв байр болгон засварлажээ. Red House-ыг өмнө нь олон жилийн турш зоогийн газар болон кафе хэлбэрээр ашиглаж иржээ. 1934 онд Зүүн хэсгийг бүрэн ашиглалтанд оруулсан ба ингэснээр 80 000 хүний багтаамжтай болсон юм(Тухайн үеийн зардалаар 60 000фунт). 1937 онд High road-д дахин засварын ажил хийгджээ. Ингээд 1938 оны 3 сарын 5 ны нарлаг сайхан өдөр FA Cup-д Sunderland клубыг хүлээж авсан тоглолтонд 75 038 үзэгч цугларсан нь цэнгэлдэхийн рекорд болон үлдсэн юм. 1952 онд цэнгэлдэхийн зүлгийг ч сэргээх ажил эхэлсэн ба сонирхолтой нь зүлгэн доороос нь хуучин усны сав, зэс хоолойноос эхлээд хуучин үржүүлгийн газрын сэг зэмүүд гарч ирсэн байдаг. 1953 онд WHL-д анх удаа гэрэлтүүлэг байрлуулсан байна. Дараагийн он жилүүдэд WHL-д дөрвөн хэсэгт нь суудлууд нэмэх, гэрэлтүүлэгийн системийг шинэчлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлууд хийгдэж ирсэн байна. Харин 1980 оны 11 сард хуучин Баруун хэсгийг шинэчлэх байсан ч санхүүгийн асуудлаас болж бүрэн буулгах шийдвэр гаргасан байна. Ингээд 1982 оны 2 сарын 6нд Wolves-ын эсрэг тоглолтонд шинэчлэгдсэн WHL нээлтээ хийсэн юм. 1989 онд гол гэрэлтүүлэг болон зүүн, баруун дээврийг шинэчилж Зүүн хэсгийг сэргээх ажил эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор ирэх жил нь дуусгах байсан ч клубын санхүү дотоод асуудлаас болж удааширч 1992 он гэхэд зөвхөн сэргээх ажил л эхэлжээ. Дараа жилээс нь энэ бүхэн дээрдэж Зүүн баруун хэсгүүдийг холбох ажил эхэлж, Өмнөд хэсгийн дээврийг сэргээх ажил эхэлжээ. Клубын удирдлагуудаас 1995 онд фанатууддаа зориулан тоглолтыг илүү амьд мэдрэх үүднээс нь нэгэн гайхалтай бэлэг барьсан нь SONY компаний Jumbotron дэлгэцийг цэнгэлдэхэд байрлуулсан явдал юм. 1997-1998 улирлын төгсгөлд Хойд хэсэгт өөрчлөлт оруулсан ба ингэснээр одоогийн бидний мэдэх 36240 хүний суудалтай гайхалтай WHL маань одоогийн дүр төрхөө олжээ. 2012 онд Лондонд болсон Олимпын цэнгэлдэхийг Tottenham клуб эзэмшинэ гэсэн яриа гарч байсан ч азаар энэ зүйл болоогүй түүхт WHL цэнгэлдэхдээ үлдэсэн юм. WHL-д хөлбөмбөгөөс гадна Америк хөлбөмбөг, бокс зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан. Мөн Английн U21 шигшээгийн үндсэн талбайгаар сонгогдсон юм. WHL нь бүх улиралд ашиглах зүлэг, өсгөж бууруулдаг гэрэл, SGL хяналтын систем, автомат усны систем, дулааны шийдэл гээд орчин үеийн бүх л технологийг ашигладаг юм. Тоглолтгүй үеүүдэд тайз засаж дэлгэц ашиглаж бүр бичлэг хийж төрсөн өдөр, хурим гээд хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг ч зохион байгуулж болдог юм байна. Хойд хэсэг буюу Paxton Road (10 086) Өмнөд хэсэг буюу Park lane (8633)Баруун хэсэг буюу High road (6890)Зүүн хэсэг буюу Worcester Avenue (10691) Нийт: 36 240WHL-ны хамгийн том ялалт бол Crewe Alexandra клубыг 13-2 FA Cup-д бут ниргэсэн тоглолт юм.

#1900_ОН: Тоттенхэм анх удаа мэргэжлийн бус лиг болох Өмнөдийн лигт түрүүлжээ.

#1901_ОН: Мэргэжлийн бус лигийн клуб Английн төдийгүй Дэлхийн хамгийн хөгшин цомын тэмцээн болох Холбооны цом/ FA Cup/ түрүүлсэн анхны клуб болов. Энэ үеээс Тоттенхэмийн ялгуусан түүх бичигдэж эхэлсэн юм.

#1909_ОН: Английн хөлбөмбөгийн холбооны дээд лигт дэвшиж анхны тоглолтоо хийв.

#1919_ОН: Домогт Билл Николсон хорвоод мэндлэв.Агуу Билл Николсон: 1919 оны 01 дүгээр сарын 26-нд Англи улсад төрсөн эрхэм Тоттенхэмд амьдрал бүх цаг хугацаагаа зорилсан эрхэм юм. 1938 оноос хөлбөмбөгийн кареераа эхлүүлж Тоттенхэм клубт 1938- 1955 оны хооронд Лигийн 314-н тоглолтонд оролцож 6-н гоол оруулж байжээ. Тэрээр хөлбөмбөгч байхдаа Английн дээд лигт 1951 онд түрүүлж, 1951 онд мөн Английн супер цомд түрүүлж байсан байна. 1958 оны зун Тоттенхэмд дасгалжуулагчийн дүрээр эргэн ирсэн эрхэм Тоттенхэмийн алтан үеийн дасгалжуулагч болсон юм. Тэрээр Тоттенхэмд дасгалжуулагчаар ажиллахдаа 1958-74 оны хооронд Лигийн Аварга\ 1961\, Холбооны цомын Аварга\ 1961, 1962, 1967\, Лигийн цомын аварга\ Одоогийн Капитал 1 цом\ 1971, 1973\, Английн супер цом\ Коммунити Шиелд\ 1961, 1962, 1967\, Европын цомтой багуудын цом\ 1963\, УЕФА-н цом\ Европа лиг\ 1972\ онуудад түрүүлж Европын цом буюу одоогийн Аваргуудын лигт 1962 оны улирал багаа удирдаж хагас шигшээ хүртэл явж байсан байна. Тоттенхэмд дасгалжуулагчийн хувиар 16-н жил ажиллахдаа 11-н цом хүртэж, Европын тэмцээнд түрүүлсэн Их Британий анхны баг, 20-р зууны Лиг болон Холбооны 2 цом зэрэг авсан Английн анхны баг, УЕФА-н цом одоогийн Европа лигийн анхны жилийн Аварга болгосон бахархам эрхэм юм. Түүний хэлсэн үг ишлэлүүд одоо хүртэл Тоттенхэмийн дэмжигчдийн уриа болдог бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 23-нд агуу эрхэм насан өөд болсон юм.

#1921_ОН: Английн холбооны цом тэмцээний 2 дахь түрүүгээ хүртлээ.

#1951_ОН: Английн дээд лиг Нэгдүгээр дивизон (Премьер лиг) -т анх удаа түрүүлэв. Энэ үед түүхэн дасгалжуулагч Билл Николсон тоглогч байжээ.

#1961_ОН СПӨРСИЙН АЛТАН ҮЕ ЭХЛЭВ: Спөрсийн АЛТАН ҮЕ болсон 1960-61 оны Холбооны цом, Лигийн давхар түрүү/ 20-р зуунд уг хоёр цомыг давхар хүртсэн анхны баг/ хүртэв 1961 оны өвөл 12 сард Челси клубээс 22 настай мэргэн бууч Jimmy Greaves 100.000 фунтээр буюу Британы анхны 100,000 фунтын наймааг хийснээр энэ алтан үе улам хүчирхэгжсэн байдаг.

Спөрсийн АЛТАН ҮЕ болсон 1960-61 оны Холбооны цом, Лигийн давхар түрүү/ 20-р зуунд уг хоёр цомыг давхар хүртсэн анхны баг/ хүртэв 1961 оны өвөл 12 сард Челси клубээс 22 настай мэргэн бууч Jimmy Greaves 100.000 фунтээр буюу Британы анхны 100,000 фунтын наймааг хийснээр энэ алтан үе улам хүчирхэгжсэн байдаг.

#1962_ОН: Холбооны цомд дахин түрүүлж Алтан үеийн цомын буухиа үргэлжлэв.

#1963_ОН: 1963 онд Европын цомтой багуудын цом тэмцээнд түрүүлж Европын цом хүртсэн Британы анхны баг болов. Агуу Билл Николсонд мэхийн ёслоё.

#1967_ОН: Английн холбооны цом тэмцээнд 5 дахь удаагаа түрүүллээ.

#1971_ОН: Английн лигийн цом тэмцээнд анх удаагаа түрүүлэв.

#1972_ОН: УЕФА-гийн цом буюу одоогийн Европа лиг тэмцээний анхны аваргаар тодорлоо.

#1973_ОН: Английн лигийн цом тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ.

#1974_ОН: УЕФА-н цом тэмцээнд 2-р байрт орсон хэдий ч Европын тэмцээнд 3-н удаа финалд шалгарч үлдсэн анхны Англи клуб болов.

#1981_ОН: Английн холбооны цом тэмцээнд 6 дахь удаагаа түрүүллээ.

#1982_ОН: Английн Холбооны цом тэмцээнд 7 дахь удаагаа, 2 дахь удаагаа дараалан түрүүлэв.

#1983_ОН: Английн дээд лигт 4-р байрт шалгаран 1973-74 оны улирлаас хойш анх удаа дахин Европын тэмцээнд өрсөлдөх эрхээ олж авав. Энэ жил Лондонгийн хөрөнгийн бирж дээр клубын хувьцаа борлуулагдаж эхлэв.

#1984_ОН: 2 дахь удаагаа УЕФА-н цом тэмцээнд түрүүлэв. 10-аад жил энэ цомын тэмцээнд торгуулийн улмаас оролцоогүй клуб оролцож шууд түрүүлсэн нь гайхалтай амжилт болсон юм.

#1991_ОН: Английн холбооны цом тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлэв.

#1992_ОН: Английн Примиер лиг эхлэв. Англид “Тоттенхэм хотспур” клубыг хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй гэдэг. Учир нь Английн премьер лигийн 1990, 2000 оны судалгаагаар клубын хөгжөөн дэмжигчид нь багаа солиогүй гэнэ. Клуб Английн түүхэн шилдэг 5 багт ордог. Учир нь Английн хөл бөмбөгийн лиг премьер лиг хэмээн хэмээн нэрдлэгдсэнээс хойш доод лиг руу унаагүй таван багийн нэг юм.

#1997_ОН: Английн Лигийн цом тэмцээнд 3 дахь удаагаа түрүүллээ.

#2007_ОН: Клубын 125-н жилийн ой тохиов.

#2008_ОН: Английн Лигийн цом тэмцээнд 4 дахь удаагаа түрүүллээ. Тоттенхэмийн одоогийн байр сууринд авчирахад голлох үүрэг гүйцэтгэсэн Англи мэргэжилтэн Харри Редкнапп клубт ирэв.

#2010-11_ОН: Аваргуудын лиг нэртэй болсон цагаас хойш анх удаа тус тэмцээнд тоосоо өргөж шөвгийн 8 хүртэл явав. Тэртээ 1962 онд Спөрсийн алтан үеийн үед Европын цом нэртэй байхад нь тус тэмцээнд хагас шигшээ хүртэл явж байсан байна.

#2012_ОН: Англидаа хамгийн шилдэг, Дэлхийд дээгүүр орох үзэсгэлэнт Хотспур Вэй бэлтгэлийн бааз нээлтээ хийв.

#2013_ОН: Спөрсөөс дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч төрөн гарч Уэйлс хагас цахилгаан Гарейт Бэйл 100-н сая еврогоор Реал Мадрид клубт шилжин, 105-н сая фунтээр 7-н шинэ тоглогч клубт элсэв. Өнгөрсөн улирал клубт элссэн 7-н тоглогчийн улирлын статс үзүүлэлт. Паулиньо / 17-н сая фунт/ 37-н тоглолтонд 8-н гоол, Кристиан Эриксен/ 11,5-н сая фунт/ 36-н тоглолтонд 10-н гоол, Роберто Солдадо/ 26-н сая фунт/ 36-н тоглолтонд 11-н гоол, Насир Шадли/ 7-н сая фунт/ 34-н тоглолтонд 5-н гоол, Эттине Капоу/ 9-н сая фунт/ 18-н тоглолтонд 1 гоол, Влад Крикеш/ 8,5-н сая фунт/ 25-н тоглолтонд 1 гоол, Эрик Ламела/ 26-н сая фунт/ 17-н тоглолтонд 1 гоол. Нийт манай клуб улирлын турш 4-н тэмцээнд 90-н гоол оруулсаны 37-н гоолыг нь шинэ ирсэн залуус оруулжээ.

#2014_ОН: Спөрсийн домогт тоглогч Ледли Кинг-н хүндэтгэлийн тоглолт боллоо. Энэ тоглолтонд Ледли Кингтэй мөр зэрэгцэн тоглож явсан үе үеийн тоглогчид оролцсон юм. Одоогийн Спөрсийн багийн эсрэг Ледли-н баг тулж Ледли-н баг хожсон юм.

#2014_ОН: ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖАВ.

 Лондон хотын “Тоттенхэм Хостпур” клуб Northumberland Development Project нэртэй төсөл хэрэгжүүлж, гурван жилийн дараа шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно. 58,000 үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн 2017 оны дундуур баригдаж дуусах аж. Тоттенхэм одоогоор Уайт Харт Лэйн цэнгэлдэх хүрээлэнд тоглодог бөгөөд 36, 284 үзэгчийн суудалтай цэнгэлдэхийн тасалбар бүгд зарагдаж дуусдаг ба улиралд тасалбар захиалагчийн тоо 47,000 хүрдэг талаар тус клубын албан ёсны сайтанд бичжээ.

 Тоттенхэм энэ цэнгэлдэхээ барьж дуусвал Примиер лигтээ Манчестер Юнайтед, Арсенал клубуудын дараа орохоор том цэнгэлдэхтэй болох ба одоогоор тэд Европдоо эхний 20-д орох ТОП клуб боловч хамгийн бага үзэгчийн суудалтай цэнгэлдэхтэй юм. Тэдний тоглолтыг харахад Уайт харт лэйн багтах зайгүй их хүнтэй байдаг нь үүний тод жишээ болов уу. Энэ шинэ цэнгэлдэхийн төсөл 2007 оноос яригдаж эхэлсэн ч Лондон хотын удирдлагуудын зөвшөөрөл, санхүүгийн хувьд бага зэрэг хүлээгдсэн юм. Шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж эхлэнгүүт Уайт харт лэйн 4 хуваагдаж нураагдана.

#2014_ОН: Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттино клубтэй 5-н жилийн гэрээ байгуулан шинэ менежерээр томилогдов.

#2015_ОН: ШИНЭ ТҮҮХҮҮД БИЧИГДЭН ҮЛДЭНЭ…

Шагнал

Нэгдүгээр дивизон (Премьер лиг) 1950-51, 1960-61 онд түрүүлсэн

Нэгдүгээр дивизон (Премьер лиг) 1921-22, 1951-52, 1956-57, 1962-63 онд хоёрдугаар байрт

Хоёрдугаар дивизон (Чампионшип) 1919-20, 1949-50 онд түрүүлсэн

Хоёрдугаар дивизон (Чампионшип) 1908-09, 1932-33 онд хоёрдугаар байрт

Өмнөдийн лиг 1899-1900 онд түрүүлсэн

Зүүний лиг 1903-04 онд

Бусад цомын тэмцээн

АХБХ-ны цом 1901, 1921, 1961, 1962, 1967, 1981, 1982, 1991 онд түрүүлсэн

АХБХ-ны цом 1987 онд хоёрдугаар байрт

Лигийн цомын тэмцээнд 1971, 1973, 1999, 2008 онд түрүүлсэн

Лигийн цомын тэмцээнд 1982, 2002, 2009 онд хоёрдугаар байрт

АХБХ Чарити шиелд 1921, 1951, 1961, 1962, (1967, 1981, 1991) онд түрүүлсэн

АХБХ Чарити шиелд 1920, 1982 онд хоёрдугаар байрт

Европ тивийн цомын тэмцээнүүд

УЕФА-гийн цом 1972 (шигшээ тоглолтын үр дүнгээс хамаарсан), 1984 онд түрүүлсэн

УЕФА-гийн цом 1974 онд хоёрдугаар байрт

УЕФА-гийн Цомтой багуудын цомд 1963 онд түрүүлсэн

Англо-Италиа лиг хоорондын тэмцээнд 1970-71 онд түрүүлсэн

Дээд амжилт

“Тоттенхэм” клуб 1977 оны аравдугаар сарын 22-нд хоёрдугаар дивизоны Бристон Рөверс клубтэй тоглохдоо 9:0-ийн харьцаагаар ялалт байгуулж байсан аж. Харин 2009 оны арваннэгдүгээр сарын 22-нд “Уиган Атлетик” клубийг талбай дээрээ хүлээн авч тоглохдоо 9:1-ийн харьцаагаар буулган авч байжээ. Тухайн үед клубийн мэргэн бууч Жермейн Дефо таван гоол оруулжээ. Английн хөл бөмбөгийн түүхэнд ийм олон гоол орсон тоглолт найман жилд нэг тохиолддог гэж Премьер лигийн Түүх Статистикийн хороо тэмдэглэжээ. Олон улсын шинж чанартай тэмцээнд буюу 1995 онд “Интертото” цомын тэмцээнд Германы “Кольн” клубийг 8:0 хожиж байсан нь тэмдэглэгджээ. Английн багууд Европын тэмцээнд оролцохдоо нэг тоглолтод ийм олон гоол оруулж байгаагүй юм.

Зураг